| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2017/0399/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Болорчулуун |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,
улсын яллагч С.Болорчулуун ,
Шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710002840202 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт. улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 1-2 тоотод оршин суух иргэн Ш.Ш.Оийн гэрийн цоожийг эвдэн орж, нийт 200.000 төгрөгийн үнэ бүхийн 1 хос монетон ээмэг, 1 хос мөнгөн сүүжин ээмэг, ЛЖ маркын гар утас, Нокиа маркын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б.: “...2017 оны 8 дугаар сарын 6-ны өглөө 11 цагийн үед найз Адъяа-Эрдэнэ рүү утсаар холбогдож хамт явж хүнээс юм авъя гэж ярьсан, тэгээд уулзсан. Бид хоёр Биокомбинат орсон, автобусны эцсийн буудал дээр буугаад алхаж байгаад би хүнээс юм аваад ирье гээд Адъяа-Эрдэнийг тэнд үлдээгээд би цаашаа ганцаараа явсан, Туул голын гүүрний цаана гарахад хоёр айл цоожтой байсан. Цаад талын айлын хойд талын хаалга онгорхой байхаар нь цоожийг хөшиж онгойлгоод мөнгөн ээмэг, ЛЖ маркийн гар утас, Нокиа маркийн гар утас авсан. Тэр айлаас гарахад бороо ороод эхэлсэн ба би шууд Адъяа-Эрдэнэ дээр очоод явъя гээд явсан. Манай найзын утас болохгүй байна гээд байхаар нь ЛЖ маркийн гар утсыг өгсөн, хулгайн утас гэдгийг хэлээгүй байсан. Цаашаа бид хоёр Бөмбөгөр дээр буугаад мөнгөн ээмгийг 15.000 төгрөгөөр зарсан. Нокиа утас асахгүй байхаар нь хаясан. Монетон ээмгийг бол би тэр айлаас аваагүй. Тэгээд тэрнээс хойш найзтайгаа уулзаагүй хэд хоносон. Тэгээд Адъяа-Эрдэнэ утсыг болохгүй байна гэж над руу ярьсан. Тэгэхээр нь би айлаас авсан гэхэд уурлаад нэг хэсэг харьцаагүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр мөрдөн байцаагчийн өрөөнд байхад Өлзийбаяр ахмад Адъяа-Эрдэнийг дагуулж орж ирсэн. Хохиролд 200.000 төгрөг төлсөн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ш.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 1-2 тоотод амьдардаг юм. 2017 оны 08 дугаар сарын 06-ны өглөө гэрээсээ 08 цагийн үед нөхөр Чагнаагийн хамт даншиг наадам үзэхээр гарсан. Тэгээд нөхрөө тэнд нь үлдээчихээд 15 цагийн орчим гэртээ ирэхэд манай охин Цэцгээ танайд хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд гэр рүүгээ ороход манай гэрээс монетон ээмэг, мөнгөн ээмэг 1 хос, ЛЖ маркын, нокиа маркын гар утаснууд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлын мөнгө болох 200.000 төгрөгийг хүлээн авсан болно...” /хх-ийн 29-30, 32-33/ гэсэн,
Гэрч У.Гэрэлтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эмээ Ш.О, өвөө Чагнаа хоёр 2017 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед даншиг наадам үзэхээр явсан. Гэрт Цэцэгээ, Отгончимэг бид гурав үлдсэн. Бид гурав жимс түүхээр хүүхдүүдийн хамт Туул гол руу явсан. 14 цагийн үед буцаж ирэхэд эмээгийн гэрийн хаалга нь хаалттай, цоож нь гэрийн гадаа байсан. Бид гурав эмээгийн гэр рүү ороход цоожтой жижиг шүүгээний урд талыг эвдсэн, дотор нь байсан эд зүйлсийг газраар асгасан байсан. Удалгүй эмээ ирээд шүүгээнд байсан монетон ээмэг алга болсон байна гэж хэлсэн...” /хх-ийн 35/ гэсэн,
Гэрч Ч.Отгонцэцэг мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад би ээж, эгч нарын хамтаар гэрээс гараад 14 цагийн үед буцаж ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Гэрээс гарахдаа хаалгаа цоожлоод явсан...” /хх-ийн 31/ гэсэн,
Гэрч Н.Адьяа-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын барилга дээр ажиллаж байхад Б.Б залгаад бид хоёр уулзахаар тохиролцсон. Бид хоёр Сүхбаатарын талбайн урд уулзаад хүнээс юм авья гэхээр нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат руу явсан. Автобусны эцсийн буудал дээр буугаад Туул голын зүг явж байхад дэлгүүр тааралдсан. Б.Б намайг тэр дэлгүүрт хүлээж бай гэж хэлээд өөрөө цаашаа явсан. Энэ үед 14 цаг өнгөрч байсан. Б.Б удалгүй буцаж ирээд, бид хоёр автобусны буудал дээр очих үед май энэ утсыг ав чи утасгүй байгаа биздээ гээд өгсөн. Б.Б тэр утсыг өгөхдөө хулгайн утас гэж хэлээгүй, цагдаагаас намайг дуудахад нь мэдсэн...” /хх-ийн 38, 40/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын төв орчим байж байгаад Н.Адьяа-Эрдэнэ рүү залгаж уулзахаар тохиролцоод, Чингисийн талбай дээр уулзсан. Тэндээсээ Биокомбинатын автобусанд сууж яваад эцсийн буудал дээр очиж буугаад Н.Адьяа-Эрдэнийг автобусны буудлын орчмын дэлгүүрийн ойролцоо хүлээж бай гэж хэлээд би гэр хороолол руу орсон. Гэр хорооллын хамгийн арын гудамжны саарал өнгийн төмөр хаалгатай хашааны хойд талын хаалга онгорхой байхаар нь ороход хоёр монгол гэр байсан. Би баруун талд байрлах гэрийн цоожыг хажууд нь байсан арматур төмрөөр хөшиж онгойлгосон. Гэрт ороод цагаан өнгийн модон шүүгээнээс мөнгөн сүүжин ээмэг 1 хос, монетон ээмэг 1 хос, баруун талын орон дээр байсан ЛЖ маркын гар утас, мөн орны доор байсан Нокиа маркын гар утсыг аваад, арын хаалгаар гарсан. Адьяа-Эрдэнэ автобусны буудлын хажуугийн дэлгүүрийн үүдэнд зогсож байхаар нь “хүнтэйгээ уулзчихлаа” гэж хэлээд автобусанд суугаад Бөмбөгөр худалдааны төв орсон. Би айлаас хулгайлсан ЛЖ маркын гар утсаа Н.Адьяа-Эрдэнэд хүнээс авсан юм гэж хэлээд өгсөн боловч маргааш нь Адьяа-Эрдэнэ болохгүй байна гэж хэлэхэд нь хулгай хийж авсан гэдгээ хэлсэн. Тэр үед Адьяа-Эрдэнэ уурлаад буцааж өгөхөөр нь хаячихсан...” /хх-ийн 64-65/ гэсэн мэдүүлгүүд,
- “Скайтел” ХХК-ийн аймей кодны лавлагаа /хх-ийн 16/,
- “Юнител” ХХК-ийн аймей код, орсон гарсан дуудлагын лавлагаа /хх-ийн 22-24/,
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 44-45/,
- Шүүгдэгч Б.Б-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72, 103/,
- Хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-12/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 1-2 тоотод оршин суух иргэн Ш.О-ийн гэрийн цоожийг эвдэн орж, нийт 200.000 төгрөгийн үнэ бүхийн 1 хос монетон ээмэг, 1 хос мөнгөн сүүжин ээмэг, ЛЖ маркын гар утас, Нокиа маркын гар утас тус бүр 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.О-ийн “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өглөө гэрээсээ 08 цагийн үед нөхөр Чагнаагийн хамт даншиг наадам үзэхээр гарсан. Тэгээд нөхрөө тэнд үлдээчихээд 15 цагийн орчим гэртээ ирэхэд манай охин Цэцгээ танайд хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд гэртээ ороход манай гэрээс монетон ээмэг, мөнгөн ээмэг 1 хос, ЛЖ маркын, нокиа маркын гар утаснууд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” /хх-ийн 29-30/ гэсэн,
Гэрч Н.Адъяа-Эрдэнийн “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын барилга дээр ажиллаж байхад Б.Б залгаад бид хоёр уулзахаар тохиролцсон. Бид хоёр Сүхбаатарын талбайн урд уулзаад хүнээс юм авна гэхэд нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат руу явсан. Автобусны эцсийн буудал дээр буугаад Туул голын зүг явж байхад дэлгүүр тааралдсан. Б.Б намайг тэр дэлгүүрт хүлээж бай гэж хэлээд өөрөө цаашаа явсан. Энэ үед 14 цаг өнгөрч байсан. Б.Б удалгүй буцаж ирээд, бид хоёр автобусны буудал дээр очих үед май энэ утсыг ав, чи утасгүй байгаа биздээ гээд надад утас өгсөн. Б.Б тэр утсыг өгөхдөө хулгайн утас гэж хэлээгүй, цагдаагаас намайг дуудахад нь мэдсэн юм...” /хх-ийн 38/ гэсэн,
Гэрч Ч.Отгонцэцэгийн “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад би ээж, эгч нарын хамтаар гэрээс гараад 14 цагийн үед буцаж ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Гэрээс гарахдаа хаалгаа цоожлоод явсан...”/хх-ийн 31/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б-ын “...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Н.Адъяа-Эрдэнэ рүү залгаж уулзахаар тохиролцоод, Чингисийн талбай дээр уулзсан. Тэндээсээ Биокомбинатын автобусанд сууж яваад эцсийн буудал дээр очиж буугаад Н.Адьяа-Эрдэнийг автобусны буудлын орчмын дэлгүүрийн ойролцоо хүлээж бай гэж хэлээд би гэр хороолол руу орсон. Гэр хорооллын хамгийн арын гудамжны саарал өнгийн төмөр хаалгатай хашааны хойд хаалга онгорхой байхаар нь ороход хоёр монгол гэр байсан. Би баруун талд байрлах гэрийн цоожыг төмрөөр хөшиж онгойлгосон. Гэрт ороод цагаан өнгийн модон шүүгээнээс мөнгөн сүүжин ээмэг 1 хос, монетон ээмэг 1 хос, баруун талын орон дээр байсан ЛЖ маркын гар утас, мөн орны доор байсан Нокиа маркын гар утсыг аваад, арын хаалгаар гарсан. Адьяа-Эрдэнэ автобусны буудлын хажуугийн дэлгүүрийн үүдэнд зогсож байхаар нь “хүнтэйгээ уулзчихлаа” гэж хэлээд автобусанд суугаад Бөмбөгөр худалдааны төв орсон. Би айлаас хулгайлсан ЛЖ маркын гар утсаа Н.Адьяа-Эрдэнэд хүнээс авсан юм гэж хэлээд өгсөн боловч маргааш нь Адьяа-Эрдэнэ болохгүй байна гэж хэлэхэд нь хулгай хийж авсан гэдгээ хэлсэн. Тэр үед Адьяа-Эрдэнэ уурлаад буцааж өгөхөөр нь хаячихсан...” /хх-ийн 64-65/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хулгайлах гэмт хэрэг гэх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох юм.
Шүүгдэгч Б.Б-ын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 1-2 тоот иргэн Ш.Ш.Оийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж нийт 200.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлан авсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Б.Б-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-ын хохирогчийн гэрээс хулгайлсан гэх 1 хос монетон ээмэг 126.000 төгрөг, мөнгөн сүүжин ээмэг 15.000 төгрөг, ЛЖ маркийн гар утас 32.000 төгрөг, нокиа маркийн гар утас 27.000 төгрөг, бүгд 200.000 төгрөг гэж үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэргийн 44-45 дугаар талд авагдсан, шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Ш.От эд зүйлсийг нь мөнгөн хэлбэрээр төлж барагдуудсан, хохирогч нь “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлын мөнгө болох 200.000 төгрөгийг хүлээн авсан болно” гэсэн мэдүүлэг өгсөн /хх-ийн 48/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
Шүүх, шүүгдэгч Б.Б-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б. урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул /хх-ийн 72/ түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх, шүүгдэгч Б.Б.нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.Б.нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Б.Б. нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол тооцон төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Б-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1710002840202 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,
улсын яллагч С.Болорчулуун ,
Шүүгдэгч Б.Б.Б, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710002840202 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт......, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржгон овогт Баатарын Б.Б / /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 1-2 тоотод оршин суух иргэн Ш.Ш.Оийн гэрийн цоожийг эвдэн орж, нийт 200.000 төгрөгийн үнэ бүхийн 1 хос монетон ээмэг, 1 хос мөнгөн сүүжин ээмэг, ЛЖ маркын гар утас, Нокиа маркын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б.Б: “...2017 оны 8 дугаар сарын 6-ны өглөө 11 цагийн үед найз Адъяа-Эрдэнэ рүү утсаар холбогдож хамт явж хүнээс юм авъя гэж ярьсан, тэгээд уулзсан. Бид хоёр Биокомбинат орсон, автобусны эцсийн буудал дээр буугаад алхаж байгаад би хүнээс юм аваад ирье гээд Адъяа-Эрдэнийг тэнд үлдээгээд би цаашаа ганцаараа явсан, Туул голын гүүрний цаана гарахад хоёр айл цоожтой байсан. Цаад талын айлын хойд талын хаалга онгорхой байхаар нь цоожийг хөшиж онгойлгоод мөнгөн ээмэг, ЛЖ маркийн гар утас, Нокиа маркийн гар утас авсан. Тэр айлаас гарахад бороо ороод эхэлсэн ба би шууд Адъяа-Эрдэнэ дээр очоод явъя гээд явсан. Манай найзын утас болохгүй байна гээд байхаар нь ЛЖ маркийн гар утсыг өгсөн, хулгайн утас гэдгийг хэлээгүй байсан. Цаашаа бид хоёр Бөмбөгөр дээр буугаад мөнгөн ээмгийг 15.000 төгрөгөөр зарсан. Нокиа утас асахгүй байхаар нь хаясан. Монетон ээмгийг бол би тэр айлаас аваагүй. Тэгээд тэрнээс хойш найзтайгаа уулзаагүй хэд хоносон. Тэгээд Адъяа-Эрдэнэ утсыг болохгүй байна гэж над руу ярьсан. Тэгэхээр нь би айлаас авсан гэхэд уурлаад нэг хэсэг харьцаагүй. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр мөрдөн байцаагчийн өрөөнд байхад Өлзийбаяр ахмад Адъяа-Эрдэнийг дагуулж орж ирсэн. Хохиролд 200.000 төгрөг төлсөн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ш.Ш.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 1-2 тоотод амьдардаг юм. 2017 оны 08 дугаар сарын 06-ны өглөө гэрээсээ 08 цагийн үед нөхөр Чагнаагийн хамт даншиг наадам үзэхээр гарсан. Тэгээд нөхрөө тэнд нь үлдээчихээд 15 цагийн орчим гэртээ ирэхэд манай охин Цэцгээ танайд хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд гэр рүүгээ ороход манай гэрээс монетон ээмэг, мөнгөн ээмэг 1 хос, ЛЖ маркын, нокиа маркын гар утаснууд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлын мөнгө болох 200.000 төгрөгийг хүлээн авсан болно...” /хх-ийн 29-30, 32-33/ гэсэн,
Гэрч У.Гэрэлтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эмээ Ш.О, өвөө Чагнаа хоёр 2017 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед даншиг наадам үзэхээр явсан. Гэрт Цэцэгээ, Отгончимэг бид гурав үлдсэн. Бид гурав жимс түүхээр хүүхдүүдийн хамт Туул гол руу явсан. 14 цагийн үед буцаж ирэхэд эмээгийн гэрийн хаалга нь хаалттай, цоож нь гэрийн гадаа байсан. Бид гурав эмээгийн гэр рүү ороход цоожтой жижиг шүүгээний урд талыг эвдсэн, дотор нь байсан эд зүйлсийг газраар асгасан байсан. Удалгүй эмээ ирээд шүүгээнд байсан монетон ээмэг алга болсон байна гэж хэлсэн...” /хх-ийн 35/ гэсэн,
Гэрч Ч.Отгонцэцэг мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад би ээж, эгч нарын хамтаар гэрээс гараад 14 цагийн үед буцаж ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Гэрээс гарахдаа хаалгаа цоожлоод явсан...” /хх-ийн 31/ гэсэн,
Гэрч Н.Адьяа-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын барилга дээр ажиллаж байхад Б.Б залгаад бид хоёр уулзахаар тохиролцсон. Бид хоёр Сүхбаатарын талбайн урд уулзаад хүнээс юм авья гэхээр нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат руу явсан. Автобусны эцсийн буудал дээр буугаад Туул голын зүг явж байхад дэлгүүр тааралдсан. Б.Б намайг тэр дэлгүүрт хүлээж бай гэж хэлээд өөрөө цаашаа явсан. Энэ үед 14 цаг өнгөрч байсан. Б.Б удалгүй буцаж ирээд, бид хоёр автобусны буудал дээр очих үед май энэ утсыг ав чи утасгүй байгаа биздээ гээд өгсөн. Б.Б тэр утсыг өгөхдөө хулгайн утас гэж хэлээгүй, цагдаагаас намайг дуудахад нь мэдсэн...” /хх-ийн 38, 40/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын төв орчим байж байгаад Н.Адьяа-Эрдэнэ рүү залгаж уулзахаар тохиролцоод, Чингисийн талбай дээр уулзсан. Тэндээсээ Биокомбинатын автобусанд сууж яваад эцсийн буудал дээр очиж буугаад Н.Адьяа-Эрдэнийг автобусны буудлын орчмын дэлгүүрийн ойролцоо хүлээж бай гэж хэлээд би гэр хороолол руу орсон. Гэр хорооллын хамгийн арын гудамжны саарал өнгийн төмөр хаалгатай хашааны хойд талын хаалга онгорхой байхаар нь ороход хоёр монгол гэр байсан. Би баруун талд байрлах гэрийн цоожыг хажууд нь байсан арматур төмрөөр хөшиж онгойлгосон. Гэрт ороод цагаан өнгийн модон шүүгээнээс мөнгөн сүүжин ээмэг 1 хос, монетон ээмэг 1 хос, баруун талын орон дээр байсан ЛЖ маркын гар утас, мөн орны доор байсан Нокиа маркын гар утсыг аваад, арын хаалгаар гарсан. Адьяа-Эрдэнэ автобусны буудлын хажуугийн дэлгүүрийн үүдэнд зогсож байхаар нь “хүнтэйгээ уулзчихлаа” гэж хэлээд автобусанд суугаад Бөмбөгөр худалдааны төв орсон. Би айлаас хулгайлсан ЛЖ маркын гар утсаа Н.Адьяа-Эрдэнэд хүнээс авсан юм гэж хэлээд өгсөн боловч маргааш нь Адьяа-Эрдэнэ болохгүй байна гэж хэлэхэд нь хулгай хийж авсан гэдгээ хэлсэн. Тэр үед Адьяа-Эрдэнэ уурлаад буцааж өгөхөөр нь хаячихсан...” /хх-ийн 64-65/ гэсэн мэдүүлгүүд,
- “Скайтел” ХХК-ийн аймей кодны лавлагаа /хх-ийн 16/,
- “Юнител” ХХК-ийн аймей код, орсон гарсан дуудлагын лавлагаа /хх-ийн 22-24/,
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 44-45/,
- Шүүгдэгч Б.Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72, 103/,
- Хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-12/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 1-2 тоотод оршин суух иргэн Ш.Ш.Оийн гэрийн цоожийг эвдэн орж, нийт 200.000 төгрөгийн үнэ бүхийн 1 хос монетон ээмэг, 1 хос мөнгөн сүүжин ээмэг, ЛЖ маркын гар утас, Нокиа маркын гар утас тус бүр 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.Ш.Оийн “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өглөө гэрээсээ 08 цагийн үед нөхөр Чагнаагийн хамт даншиг наадам үзэхээр гарсан. Тэгээд нөхрөө тэнд үлдээчихээд 15 цагийн орчим гэртээ ирэхэд манай охин Цэцгээ танайд хулгай орсон байна гэж хэлсэн. Ингээд гэртээ ороход манай гэрээс монетон ээмэг, мөнгөн ээмэг 1 хос, ЛЖ маркын, нокиа маркын гар утаснууд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” /хх-ийн 29-30/ гэсэн,
Гэрч Н.Адъяа-Эрдэнийн “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын барилга дээр ажиллаж байхад Б.Б залгаад бид хоёр уулзахаар тохиролцсон. Бид хоёр Сүхбаатарын талбайн урд уулзаад хүнээс юм авна гэхэд нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат руу явсан. Автобусны эцсийн буудал дээр буугаад Туул голын зүг явж байхад дэлгүүр тааралдсан. Б.Б намайг тэр дэлгүүрт хүлээж бай гэж хэлээд өөрөө цаашаа явсан. Энэ үед 14 цаг өнгөрч байсан. Б.Б удалгүй буцаж ирээд, бид хоёр автобусны буудал дээр очих үед май энэ утсыг ав, чи утасгүй байгаа биздээ гээд надад утас өгсөн. Б.Б тэр утсыг өгөхдөө хулгайн утас гэж хэлээгүй, цагдаагаас намайг дуудахад нь мэдсэн юм...” /хх-ийн 38/ гэсэн,
Гэрч Ч.Отгонцэцэгийн “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад би ээж, эгч нарын хамтаар гэрээс гараад 14 цагийн үед буцаж ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Гэрээс гарахдаа хаалгаа цоожлоод явсан...”/хх-ийн 31/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б.Бын “...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Н.Адъяа-Эрдэнэ рүү залгаж уулзахаар тохиролцоод, Чингисийн талбай дээр уулзсан. Тэндээсээ Биокомбинатын автобусанд сууж яваад эцсийн буудал дээр очиж буугаад Н.Адьяа-Эрдэнийг автобусны буудлын орчмын дэлгүүрийн ойролцоо хүлээж бай гэж хэлээд би гэр хороолол руу орсон. Гэр хорооллын хамгийн арын гудамжны саарал өнгийн төмөр хаалгатай хашааны хойд хаалга онгорхой байхаар нь ороход хоёр монгол гэр байсан. Би баруун талд байрлах гэрийн цоожыг төмрөөр хөшиж онгойлгосон. Гэрт ороод цагаан өнгийн модон шүүгээнээс мөнгөн сүүжин ээмэг 1 хос, монетон ээмэг 1 хос, баруун талын орон дээр байсан ЛЖ маркын гар утас, мөн орны доор байсан Нокиа маркын гар утсыг аваад, арын хаалгаар гарсан. Адьяа-Эрдэнэ автобусны буудлын хажуугийн дэлгүүрийн үүдэнд зогсож байхаар нь “хүнтэйгээ уулзчихлаа” гэж хэлээд автобусанд суугаад Бөмбөгөр худалдааны төв орсон. Би айлаас хулгайлсан ЛЖ маркын гар утсаа Н.Адьяа-Эрдэнэд хүнээс авсан юм гэж хэлээд өгсөн боловч маргааш нь Адьяа-Эрдэнэ болохгүй байна гэж хэлэхэд нь хулгай хийж авсан гэдгээ хэлсэн. Тэр үед Адьяа-Эрдэнэ уурлаад буцааж өгөхөөр нь хаячихсан...” /хх-ийн 64-65/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хулгайлах гэмт хэрэг гэх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох юм.
Шүүгдэгч Б.Б.Бын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 1-2 тоот иргэн Ш.Ш.Оийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж нийт 200.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлан авсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Б.Б.Бын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б.Бын хохирогчийн гэрээс хулгайлсан гэх 1 хос монетон ээмэг 126.000 төгрөг, мөнгөн сүүжин ээмэг 15.000 төгрөг, ЛЖ маркийн гар утас 32.000 төгрөг, нокиа маркийн гар утас 27.000 төгрөг, бүгд 200.000 төгрөг гэж үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэргийн 44-45 дугаар талд авагдсан, шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Ш.От эд зүйлсийг нь мөнгөн хэлбэрээр төлж барагдуудсан, хохирогч нь “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлын мөнгө болох 200.000 төгрөгийг хүлээн авсан болно” гэсэн мэдүүлэг өгсөн /хх-ийн 48/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
Шүүх, шүүгдэгч Б.Б.Быг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б.Б урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул /хх-ийн 72/ түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх, шүүгдэгч Б.Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.Б.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Б.Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол тооцон төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Баатарын Б.Быг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Б.Быг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Бт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1710002840202 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Ш.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР