| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00696/И |
| Дугаар | 155/ШШ2024/00703 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2024/00703
2024 6 20 155/ШШ2024/00703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***д оршин суух, Б А-ын Б,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2024/00696/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Хатгал хотын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 4 дүгээр анги төгссөн. Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1978 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд банз зөөгчөөр ажиллаж байгаад 3 жилийн хугацаат цэргийн албанд татагдах болж ажпаас чөлөөлөгдсөн.
Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд доод складад гуалин хураагчаар, 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 29- ний өдрийг хүртэл хугацаанд дээд складад оосорлогч, ойчингоор тус тус ажиллаж байсан.
Дээрх хугацаанд ажиллаж байсантай холбогдох зарим тушаал шийдвэр, цалингийн баримтууд дутуу хагас архиваас олдохгүй байгаагаас миний улсад ажиллаж байсан байдал тооцогдохгүй байгаа болно.
Иймд А.Б миний Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1978 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд банз зөөгчөөр, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд доод складад гуалин хураагчаар, 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд дээд складад оосорлогч, ойчингоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Б А-ын Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Тус аймгийн Хатгал хотын Мод боловсруулах үйлдвэрийн баримт, тус байгууллагын 1978-1979 оны цалингийн баримт манай архивд шилжиж ирээгүй тул А.Бод холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/671 дугаартай албан бичиг, БНМАУ Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1980 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №38 дугаартай Ажлаас чөлөөлөх ба томилох тухай 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №102 дугаартай Ажилчдад мэргэжлийн зэрэг ахиулах шинээр мэргэжил олгох тухай тушаал болон түүний хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын Мод боловсруулах цехийн даргын 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №56 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай БНМАУ Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №139 дугаартай Ажилд авах ба халах тухай 1985 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №175 дугаартай Мэргэжлийн зэрэг олгох тухай Хатгал ой модны үйлдвэрийн даргын 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №18 дугаартай Зардал гаргах тухай 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №34 дугаартай Тэтгэмж олгох, цалингийн зөрүү олгох, түр ажилчин авах тухай тушаалуудын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, А- овогтой Бын Хатгалын ой модны үйлдвэрт 1980 оны 1, 3, 6, 7, 10 дугаар сар, 1981 оны 1, 2, 4, 6, 9-12 дугаар сар, 1982 оны 3 дугаар сар, 1985 оны 12 дугаар сар, 1986 оны 1-8 дугаар сар, 12 дугаар сар, 1987 оны 1-3 дугаар сар, 4, 5, 9, 10, 12 дугаар сар, 1988 оны 1-6 дугаар сар, 8, 10-12 дугаар сар, 1989 оны 1, 3-6, 8, 9, 11, 12 дугаар сар, 1990 оны 1-5 дугаар сар, 9-12 дугаар саруудад ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний түүвэр, А- овогтой Бод Мод боловсруулах үйлдвэрийн захиргаанаас 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А- овогтой Бод олгосон №506508 дугаартай Цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №712647 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХҮЯам үйлдвэр Мод боловсруулах үйлдвэрийн захиргаанаас А- овогтой Бод 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон Оосорлогч мэргэжлийн 4-р зэргийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, (Хавтаст хэргийн 3-19, 40 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Н, Ч.Х нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 28-32 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А.Бын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсөн эсэх лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2467010001003928 дугаартай Лхагважавын Бын төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Хатгалын мод боловсруулах цех нь Хатгал ой модны үйлдвэр болсон талаарх дээд газрын тушаал, шийдвэр бий эсэх лавлагаа зэрэг баримтуудыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 33-39, 43 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1978 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд банз зөөгчөөр, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 14- ний өдрийг дуустал хугацаанд доод складад гуалин хураагчаар, 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд дээд складад оосорлогч, ойчингоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч А- овогтой Быг Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын зарим тушаалд Арцгар овогтой Б гэж бичигдсэн, иргэний улсын бүртгэлд Арцгарын Б (РХ640509347) гэх бүртгэл байхгүй, тэрээр иргэний улсын бүртгэлд А-ын Б гэх нэрээр бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хуралдаанд гаргасан тайлбар,
Б А-ын Бын иргэний үнэмлэхийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ...А.Б /рх64050937/ нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй... Арцгар овогтой Б / рх64050937/ гэх бүртгэл иргэний цахим мэдээлллийн санд бүртгэгдээгүй байна. ... гэх бичилт бүхий 1/765 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн 33 дугаар хуудас)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан CVL2467010001003928 дугаартай Б А-ын Бын төрсний бүртгэлийн лавлагаа,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс А-ын Бын ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт зэрэг баримтад бичигдсэн регисрийн дугаар: рх64050937, овог Б, нэр Б, төрсөн аймаг Хөвсгөл, сум Хатгал ... гэх бичилтүүд хоорондоо зөрүүгүй, зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул А- овогтой Бын нэрээр бичигдсэн А- (Арцгар) овогтой Бын Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Ажилчдад мэргэжлийн зэрэг ахиулах шинээр мэргэжил олгох тухай №102 дугаартай тушаал болон түүний ...№21, Овог нэр А Б, үнэмлэх №60, ямар мэргэжил банз зөөгч, мэргэжлийн зэрэг II... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудыг А- овогтой Бод холбогдох баримт мөн гэж дүгнэн нотлох баримтад үнэлэв. (хавтаст хэргийн 6, 34-р хуудас)
Нэхэмжлэгч А.Б нь Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1978 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд банз зөөгчөөр, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд доод складад гуалин хураагчаар, 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд дээд складад оосорлогч, ойчингоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
А- овогтой Бод Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн захиргаанаас 1988 оны 6 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас)
Арцсагар (А-) овогтой Бод 1989 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нээж олгосон №712647 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 15, 16 дугаар хуудас)
БНМАУ Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1980 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №38 дугаартай ...ТУШААХ нь: 1.Хатгалын цехийн раманд ажиллаж байсан ....А.Б ... нарыг хүсэлтээр нь 1980 оны 1-р сарын 5-аар, ... ажлаас нь тус тус ажлаас чөлөөлж, ....данснаас хассугай. ... гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5-р хуудас)
Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын №102 дугаартай 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Ажилчдад мэргэжлийн зэрэг ахиулах шинээр мэргэжил олгох тухай тушаал болон түүний ...№ 21, Овог нэр Арцгар Б, Үнэмлэх №60, ямар мэргэжил эзэмшсэн банз зөөгч, мэргэжлийн зэрэг II, тайлбар шинээр... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 6-р хуудас)
Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын Мод боловсруулах цехийн даргын 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №56 дугаартай ...доорхи нэр бүхий хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай ТУШААХ нь: 1.А- овогтой Б ..... нар нь Ардын цэргийн албанд нас бие тэнцсэн учир 1982 оны 6-р сарын 28-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсүгэй. ... гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 7-р хуудас)
БНМАУ Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн №139 дугаартай ...Хатгал МБ-цехийн саналыг үндэслэн ТУШААХ нь:... А- овогтой Быг 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн доод складад гуалин хураагчаар тус тус ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Ажилд авах ба халах тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 8-р хуудас)
БНМАУ Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №175 дугаартай Мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал болон түүний ...Овог нэр 11.А- Б, олгосон мэргэжлийн төрөл рамчнаар зэрэг хангаагүй... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 9-р хуудас)
Хатгал ой модны үйлдвэрийн даргын 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №18 дугаартай ... ТУШААХ НЬ: Үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсон болсон ажилчин ...А.Б ... нарын ослын актыг үндэслэн эмчилгээнд явахад шаардагдах онгоцны зардлыг олгохыг ... зөвшөөрөв. ... гэх бичилт бүхий Зардал гаргах тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 10-р хуудас)
Хатгал ой модны үйлдвэрийн даргын 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №34 дугаартай ...3.Үйлдвэрлэлийн осол, албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдон А.Б .... нарт цалингийн зөрүүг бодож олгохыг .... зөвшөөрөв. ... гэх бичилт бүхий Тэтгэмж олгох, цалингийн зөрүү олгох, түр ажилчин авах тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Архивын тасгаас гаргаж ирүүлсэн Хатгалын мод боловсруулах цех, Ой модны үйлдвэрт ажиллаж байсан А- овогтой Бын 1980 оны 1, 3, 6, 7, 10 дугаар сар, 1981 оны 1, 2, 4, 6, 9-12 дугаар сар, 1982 оны 3 дугаар сар, 1985 оны 12 дугаар сар, 1986 оны 1-8 дугаар сар, 12 дугаар сар, 1987 оны 1-3 дугаар сар, 4, 5, 9, 10, 12 дугаар сар, 1988 оны 1-6 дугаар сар, 8, 10-12 дугаар сар, 1989 оны 1, 3-6, 8, 9, 11, 12 дугаар сар, 1990 оны 1-5 дугаар сар, 9-12 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр (хавтаст хэргийн 12 дугаар хуудас)
ХҮЯам үйлдвэр МБҮ-ээс А (А-) овогтой Бод 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон Оосорлогч мэргэжлийн 4-р зэргийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 17-р хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Мод боловсруулах цех, Ажилд орсон он гэх хэсэгт 1981, цех, тасаг, бригад гэх хэсэгт, эрхэлдэг ажил гэх хэсэгт мод оосорлогч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1981, оршдог сум район гэх хэсэгт Хатгал гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 38-р хуудас)
Гэрч Ж.Нын ...А.Б нь 1978 оны намар Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын Мод боловсруулах цехэд банз зөөгчөөр ажилд ороод, сүүлд складад ойчин, оосорлогчоор 2000 он хүртэл ажилласан. Ээж нь бас манайд цуг ажилладаг байсан. ... гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Хгийн ...А.Б нь 1978 онд 14 настайдаа Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын Мод боловсруулах цехэд банз зөөгчөөр ажилд орж байсан. Би 4 жил насанд хүрээгүйгийн нэмэгдэл хөлс бодож олгодог байсан. Би 1986 онд модны цехээс гарч дамжлага баазад ажилд орсон. Түүнээс хойшхийг сайн мэдэхгүй байна. Ямартай ч модны цех тартал ажилласан.... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 29, 30 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч А.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэгч Б.Бын Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1978 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд банз зөөгчөөр, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд доод складад гуалин хураагчаар, 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд дээд складад оосорлогч, ойчингоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Б нь 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 221 дугаартай тушаалаар цэргээс халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 15, 16 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б А-ын Бын Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын мод боловсруулах цехэд 1978 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд банз зөөгчөөр, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 14- ний өдрийг дуустал хугацаанд доод складад гуалин хураагчаар, 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд дээд складад оосорлогч, ойчингоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН