Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2024/00698

 

 

 

 

 

 

 

 

2024 6 19 155/ШШ2024/00698

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***т оршин суух, И Д-гийн Л,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2024/00700/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д.Л нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж төгсөөд, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу нэгдэл тартал ажилласан. Нэгдэл тарснаас хойш Дэлгэрмөрөн ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, малчнаар тус тус ажилласан.

Би 1987-1989 онд 2 жилийн цэргийн алба хаасан.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас ажиллаж байсан хугацааны тушаал бүрэн олдоогүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд Д.Л миний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс: И Д-гийн Лгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... Тус аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1987-1991 оны тушаал, Дэлгэрмөрөн ХК-ийн 1992-1993 оны тушаал тус тус шүүж үзэхэд Д.Лг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/541 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Ажилд томилох тухай №15 дугаартай тушаал болон түүний хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн ХК нэгдлийн даргын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №54 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал болон түүний хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан нэгдлийг хувьчлах тухай №24 дугаартай тогтоолын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ... Д.Лгийн 1986 оны хөдөлмөрийн хөлсний лавлагаа дээр нэр байхгүй. Дэлгэрмөрөн нэгдийн Бүрэнхаан бригадын 1992-1993 оны цалингийн цэс байхгүй байна. ... гэх бичилт бүхий 3/62 дугаартай албан бичиг, Д-гийн Лгийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад 1987 оны 1-3 дугаар сар, 7, 12 дугаар сар, 1991 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Тагнуулын ерөнхий газар Тусгай архивын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн Д-гийн Л нь Хөвсгөл аймгийн БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0252 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ. гэх бичилт бүхий 08/896 дугаартай албан бичгийн хуулбар, Д-гийн Лд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон №170289 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, №1704000374 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д- овогтой Лд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн захиргаанаас 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-17 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Б, Х.М нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Лгийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Архивын тасгаас Д-гийн Л нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэл, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн ХК-д ажиллаж байсантай холбоотой тушаал шийдвэр бий эсэх лавлагаа зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 21-35 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Л нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Л нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Д.Л нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчин, малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Д- овогтой Лд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн захиргаанаас 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 15, 16 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Ажилд томилох тухай №15 дугаартай тушаал болон түүний Овог нэр 15.Д- Лхагваүсрэн, Аль бригад Бүрэнхаан, ямар ажилд хоньчин, буцалтгүй олгох мөнгөн тусламж 300, хөдөлмөрийн дэвтэр үнэ 2, 60 бүгд 302... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5, дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай 1.Тус нэгдлээс Бүрэнхаан бригад салж бие даасан нэгдэл байгуулсан учир нэр бүхий 219 хүнийг хавсралт №1-ээр Дэлгэрмөрөн нэгдлийн малчнаар 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлж, Бүрэнхаан нэгдлийн мэдэлд шилжүүлсүгэй. гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаал түүний хавсралтад Бүрэнхаан нэгдэлд шилжсэн малчдын жагсаалт Д/д гэх хэсэгт 69, Овог нэр гэх хэсэгт Д.Л, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн ХК нэгдлийн даргын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг Ажлаас чөлөөлөх тухай №54 дугаартай тушаал болон түүний ...197.Д.Л гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 6-7, 29-30 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №24 дугаартай ...Бүрэнтогтох сумын Бүрэнхаан нэгдлийг Бүрэнхаан бүрэн бус хариуцлагатай компани болгон хувьчлахаар.... тогтоосугай гэх бичилт бүхий Бүрэнтогтох сумын Бүрэнхаан нэгдлийг хувьчлах тухай тогтоолд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 8 дугаар хуудас)

Д-гийн Лгийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад 1987 оны 1-3 дугаар сар, 7, 12 дугаар сар, 1991 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас)

Гэрч Д.Бийн ....Д.Л нь 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд малчнаар илгээлтээр гарсан. Тэгээд нэг жил ажиллаж байгаад цэрэгт явсан. 1987 он гэж санаж байна. 2 жил цэргийн алба хааж ирээд 1989 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлдээ хонь аваад малаа маллаж эхэлсэн. Сүүлд 1992 онд нэгдэл тартал ажилласан. ... гэх мэдүүлэг,

Гэрч Х.Мын ...Д.Л нь 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан багт малчнаар ажиллаж байгаад 1987 онд цэрэгт яваад 1989 онд цэргээс халагдаж ирээд, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл малчнаар үргэлжлүүлж ажилласан. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Л нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Д.Л нь 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 13 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И Д-гийн Лгийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН