Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 139/ШШ2024/00412

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 ,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 7641597.11 /долоон сая зургаан зуун дөчин нэгэн мянга таван зуун ерэн долоон төгрөг арван нэгэн мөнгөн/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д 2025 оны 01 сарын 31-ний өдөр 1273600 /нэг сая хоёр зуун далан гурван мянга зургаан зуун/ төгрөгөөр, 2025 оны 02 сарын 28-ны өдөр 1273600 /нэг сая хоёр зуун далан гурван мянга зургаан зуун/ төгрөгөөр, 2025 оны 03 сарын 31-ний өдөр 1273600 /нэг сая хоёр зуун далан гурван мянга зургаан зуун/ төгрөгөөр, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 1273600 /нэг сая хоёр зуун далан гурван мянга зургаан зуун/ төгрөгөөр, 2025 оны 05 сарын 31-ний өдөр 1273600 /нэг сая хоёр зуун далан гурван мянга зургаан зуун/ төгрөгөөр, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 1273600 /нэг сая хоёр зуун далан гурван мянга зургаан зуун/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137215.55 /нэг зуун гучин долоон мянга хоёр зуун арван таван төгрөг тавин таван мөнгө/ төгрөгөөс 68607.775 /жаран найман мянга зургаан зуун долоон төгрөг долоон зуун далан таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 68607.775 /жаран найман мянга зургаан зуун долоон төгрөг долоон зуун далан таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Г.*******аас 68607.775 /жаран найман мянга зургаан зуун долоон төгрөг долоон зуун далан таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ