| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00425/И |
| Дугаар | 139/ШШ2024/00413 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 139/ШШ2024/00413
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 ,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 6353720.82 /зургаан сая гурван зуун тавин гурван мянга долоон зуун хорин төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д 2024 оны 12 сарын 25-ны өдөр 1058954 /нэг сая тавин найман мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөгөөр, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 1058954 /нэг сая тавин найман мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөгөөр, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 1058954 /нэг сая тавин найман мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөгөөр, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 1058954 /нэг сая тавин найман мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөгөөр, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 1058954 /нэг сая тавин найман мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөгөөр, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 1058954 /нэг сая тавин найман мянга есөн зуун тавин дөрвөн/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116610 /нэг зуун арван зургаан мянга зургаан зуун арван/ төгрөгөөс 58305 /тавин найман мянга гурван зуун таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 58305 /тавин найман мянга гурван зуун таван/ төгрөгийг, хариуцагч Д.*******аас 58305 /тавин найман мянга гурван зуун таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ