Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 139/ШШ2024/00436

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт оёдолчноор, 1989 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт тогоочоор, 1991 оны 07 сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуульд биеийн тамирын багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ

 

  

ДАРГАЛАГЧ                                 Д.УРАНЧИМЭГ