Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00665

 

 

 

 

 

 

 

2024 6 12 155/ШШ2024/00665

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн, Шинэ-Идэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** гэх газар оршин суух, И Д-гийн Ц-ад холбогдох,

Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 3,000,000 (гурван сая) төгрөг, хүү 222,465 (хоёр зуун хорин хоёр мянга дөрвөн зуун жаран тав) төгрөг, алданги 118,700 (нэг зуун арван найман мянга долоон зуу) төгрөг, нийт 3,341,165 (гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00647/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Шинэ-Идэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Ц- нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хивс үйлдвэрлэл хийх зориулалтаар төсөл сонгон шалгаруулах журмын дагуу Сум хөгжүүлэх сан- аас 3,000,000 (гурван сая) төгрөгийн зээлийн гэрээг, жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулж санхүүжилт авсан.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон ба зээлдэгч Д.Ц- нь зээлийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй өнөөдрийг хүргэсэн байна.

Иймд иргэн Д.Ц-аас үндсэн зээлийн төлбөр 3,000,000 (гурван сая) төгрөг, хүү 222,465 (хоёр зуун хорин хоёр мянга дөрвөн зуун жаран тав) төгрөг, зээлийн гэрээний 2.4-т зааснаар алданги 118,700 (нэг зуун арван найман мянга долоон зуу) төгрөг, нийт 3,341,165 (гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран тав) төгрөгийг гаргуулж хоршоо хөгжүүлэх сангийн 100172055406 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргаас Д.Ц-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр болох 3,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 222,465 төгрөг, алданги 111,700 төгрөг, нийт 1,341,165 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Д.Ц- нь тус сангаас авсан 3,341,165 төгрөгийг Хоршоо хөгжүүлэж сангийн 100170255406 тоот дансанд төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шинэ-Идэр сумын Засаг дарга нь хариуцагч Д.Ц-аас Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 3,000,000 (гурван сая) төгрөг, хүү 222,465 (хоёр зуун хорин хоёр мянга дөрвөн зуун жаран тав) төгрөг, алданги 118,700 (нэг зуун арван найман мянга долоон зуу) төгрөг, нийт 3,341,165 (гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээлийн төлбөр 3,000,000 (гурван сая) төгрөг, хүү 222,465 (хоёр зуун хорин хоёр мянга дөрвөн зуун жаран тав) төгрөг, алданги 118,700 (нэг зуун арван найман мянга долоон зуу) төгрөг, нийт 3,341,165 (гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран тав) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага (төсөв)-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Ц-аас нэхэмжлэлийн нийт шаардлага болох 3,341,165 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 68,409 (жаран найман мянга дөрвөн зуун ес) төгрөгийн тал хувь 34,204.5 (гучин дөрвөн мянга хоёр зуун дөрөв) төгрөг 5 (тав) мөнгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Шинэ-Идэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ц-ад холбогдох Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 3,000,000 (гурван сая) төгрөг, хүү 222,465 (хоёр зуун хорин хоёр мянга дөрвөн зуун жаран тав) төгрөг, алданги 118,700 (нэг зуун арван найман мянга долоон зуу) төгрөг, нийт 3,341,165 (гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран тав) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Д.Ц нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 3,341,165 (гурван сая гурван зуун дөчин нэгэн мянга нэг зуун жаран тав) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага (төсөв)-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Ц-аас 34,204.5 (гучин дөрвөн мянга хоёр зуун дөрөв) төгрөг 5 (тав) мөнгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН