| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00648/И |
| Дугаар | 155/ШШ2024/00664 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00664
2024 6 12 155/ШШ2024/00664
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн, Галт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***од оршин суух, Ц Д-гийн В,
Хариуцагч: ***од оршин суух, Ц Жын С нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,882,500 (хоёр сая найман зуун наян хоёр мянга таван зуу) төгрөг, хүүгийн төлбөр 231,776 (хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун далан зургаа) төгрөг, алданги 1,653,966 (нэг сая зургаан зуун тавин гурван мянга есөн зуун жаран зургаа) төгрөг, нийт 4,768,242 (дөрвөн сая долоон зуун жаран найман мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00648/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Галт сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.В, Ж.С нар нь 2016 оны 9 дүгээр сарын 07- ны өдөр Газар тариалан зориулалтаар төсөл сонгон шалгаруулах Сум хөгжүүлэх сан-аас 3,000,000 (гурван сая) төгрөгийн зээлийн гэрээг, жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулж, мөн өдрөөр 3,000,000 төгрөгийг зээлдэгч нарт олгосон. Зээлдэгч нар нь зээл эргэн төлөх хуваарийн журмын дагуу үндсэн зээлээс 117,500 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн төлбөрт 2,882,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр дуусах ба үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,882,500 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 231,776 төгрөг, алданги 1,653,966 төгрөг, нийт 4,768,242 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.В, Ж.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргаас Д.В, Ж.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гаргуулахаар нэхэмжилжээ. Зээлийн үлдэгдэл төлбөр 2,882,500 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 231,776 төгрөг, алданги 1,653,966 төгрөг, нийт 4,768,242 төгрөгийг зээлдэгч Хоршоо хөгжүүлэх сангийн 100170555406 тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Галт сумын Засаг дарга нь хариуцагч Д.В, Ж.С нараас зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,882,500 (хоёр сая найман зуун наян хоёр мянга таван зуу) төгрөг, хүүгийн төлбөр 231,776 (хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун далан зургаа) төгрөг, алданги 1,653,966 (нэг сая зургаан зуун тавин гурван мянга есөн зуун жаран зургаа) төгрөг, нийт 4,768,242 (дөрвөн сая долоон зуун жаран найман мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.В, Ж.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,882,500 (хоёр сая найман зуун наян хоёр мянга таван зуу) төгрөг, хүүгийн төлбөр 231,776 (хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун далан зургаа) төгрөг, алданги 1,653,966 (нэг сая зургаан зуун тавин гурван мянга есөн зуун жаран зургаа) төгрөг, нийт 4,768,242 (дөрвөн сая долоон зуун жаран найман мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага (төсөв)-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.В, Ж.С нараас нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,768,242 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 91,242 (ерэн нэгэн мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийн тал хувь 45,621 (дөчин таван мянга зургаан зуун хорин нэг) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Галт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Д.В, Ж.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр үлдэгдэл төлбөр 2,882,500 (хоёр сая найман зуун наян хоёр мянга таван зуу) төгрөг, хүүгийн төлбөр 231,776 (хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун далан зургаа) төгрөг, алданги 1,653,966 (нэг сая зургаан зуун тавин гурван мянга есөн зуун жаран зургаа) төгрөг, нийт 4,768,242 (дөрвөн сая долоон зуун жаран найман мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,768,242 (дөрвөн сая долоон зуун жаран найман мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага (төсөв)-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.В, Ж.С нараас 45,621 (дөчин таван мянга зургаан зуун хорин нэг) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.Б