| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00572/И |
| Дугаар | 155/ШШ2024/00656 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2024/00656
2024 оны 6 сарын 10 өдөр Дугаар 155/ШШ2024/00656
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** гэх газарт оршин суух, А Д-гийн Н,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2024/00572/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1986 онд 8 дугаар анги төгсөж илгээлтээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад үхэрчнээр томилогдож 1991 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан. 1990-2000 оныг нөхөн тооцуулж авсан учир 1990 оныг хүртэл хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан жилээ тооцуулах хүсэлтэй байна. 1990 онд хөдөлмөрийн дэвтрээ багийн Засаг даргадаа хураалгаад буцааж авч чадаагүй.
Ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарч ирэхгүй байгаагаас миний улсад ажиллаж байсан жил тооцогдохгүй байгаа. Миний ажилд орсон зарим тушаалын нэр зөрүүтэй байгаа. Ийм учир шүүхэд хандах болсон гэв.
Нэхэмжлэгчээс: А овогт Д-гийн Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймаг Жаргалант сумын Алтан гадас одонт Улаан туг нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №35 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаал болон түүний хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Д- овогтой Н (Ж)-ын 1986 оны 6-8 дугаар сар, 11-11, 12 дугаар сар, 1988 оны 1 дүгээр сар, 3-5 дугаар сар, 9 дүгээр сар, 1989 оны 6 дугаар саруудад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Нэгдлийн малчин гишүүдийн амралт олгох тухай 76 дугаартай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг баталгаажуулсан хуулбар, 78 дугаар тогтоолын хавсралт 1-р бригадын малчдын ээлжийн амралт авах хүмүүсийн нэрсийн жагсаалт гэх баримтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ...Тус аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд Д.Н (Д.Ж)-ийг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/421 дугаартай албан бичиг, Д.Нийн №А0911165 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгал нөхөн төлсөн тухай №17113546 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2467190001000205 дугаартай Д-гийн Нийн төрөл садангийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2467190001000206 дугаартай Д-гийн Нийн төрөл садангийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-13, 40, 41 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Н, Д.Б нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 31-37 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Нийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2467010001003775 дугаартай Д-гийн Нийн төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Д-гийн Нийн цэргийн алба хаасан эсэх лавлагаа, зэрэг баримтуудыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 19-27, 42, 43 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Н нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Д- овогтой Нийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байх үеийн зарим тушаалд Д- овогтой Ж гэж бичигдсэн, иргэний улсын бүртгэлд Д-гийн Ж гэх бүртгэл байхгүй, тэрээр иргэний улсын бүртгэлд Д-гийн Н гэх нэрээр бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хуралдаанд гаргасан тайлбар,
А Д-гийн Нийн иргэний үнэмлэхийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн ...Д.Н гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлтэй байх бөгөөд төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв. Д.Ж гэх бүртгэл иргэний цахим мэдээлллийн санд бүртгэгдээгүй ба овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. гэх бичилт бүхий 1/720 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн 42 дугаар хуудас)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гаргасан CVL2467010001003775 дугаартай А Д-гийн Нийн төрсний бүртгэлийн лавлагаа,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д-гийн Нийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт зэрэг баримтад бичигдсэн регисрийн дугаар: ре70072576, овог нэр: Д- Н, төрсөн аймаг: Хөвсгөл, сум: Жаргалант ... гэх бичилтүүд хоорондоо зөрүүгүй, (хавтаст хэргийн 22, 24-р хуудас)
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Нэг нас хүрээд ороогоод нэр сольсон гэсэн. Гэр дотроо намайг Д гэдэг. ... гэх тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул Д- овогтой Ж нэрээр бичигдсэн Д- овогтой Н (Ж)-ын 1986 оны 6-8 дугаар сар, 11-11, 12 дугаар сар, 1988 оны 1 дүгээр сар, 3-5 дугаар сар, 9 дүгээр сар, 1989 оны 6 дугаар саруудад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр болон 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, 78-р тогтоолын хавсралт 1-р бригадын малчдын ээлжийн амралт авах хүмүүсийн нэрсийн жагсаалт гэх баримтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарыг тус тус Д- овогтой Нид холбогдох баримт мөн гэж дүгнэн нотлох баримтад үнэлэв. (хавтаст хэргийн 4-8, 10-р хуудас)
Нэхэмжлэгч Д. Н нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймаг Жаргалант сумын Алтан гадас одонт Улаан туг нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ...ТУШААХ НЬ: Нэг.Ерөнхий боловсролын сургуулийн 8-дугаар ангийг төгсгөж илгээлтээр үйлдвэрлэлд ажиллах 22 сурагчийг 07 дугаар сарын 01-ээс эхлэн ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий №35 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаал болон түүний ...Овог нэр 14.Дарьхүү Н, хүйс эр, нас 16, бригадын дугаар 1, ямар ажил хийх үхэрчин... гэх бичилт бүхий түүний хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (Хавтаст хэргийн 3 дугаар хуудас)
Д- овогтой Н (Ж)-ын 1986 оны 6-8 дугаар сар, 11-11, 12 дугаар сар, 1988 оны 1 дүгээр сар, 3-5 дугаар сар, 9 дүгээр сар, 1989 оны 6 дугаар саруудад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ТУШААХ НЬ: 1.МАА-н Хөнжил бригадын 287 саальчид малчдын, Цэцүүх бригадын 203, Цагаан бургас бригадын 163, Идэр бригадын 206, туслах үйлдвэрийн 12 малчин, бүгд 868 нэгдлийн малчин гишүүдийн 1990 оны ээлжийн амралтыг хавсралтаар 11 дүгээр сарын 01-нээс түус бүр ажлын 15 хоногоор олгосугай. ... гэх бичилт бүхий 76 дугаартай Нэгдлийн малчин гишүүдийн амралт олгох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)
78 дугаар тогтоолын хавсралт 1-р бригадын малчдын ээлжийн амралт авах хүмүүсийн нэрсийн жагсаалт гэх ...260. Д.Ж... гэх бичилт бүхий баримтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 10 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ...Тус аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд Д.Н (Д.Ж)-ийг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/421 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас)
Д.Нид Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Т-ээс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний олгосон №А0911165 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгал нөхөн төлсөн тухай №17113546 дугаартай баталгаажилтын хуудсыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 12 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Жаргалант Улаан туг нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1987, цех, тасаг, бригад гэх хэсэгт МААН Хөнжил хэсэг, эрхэлдэг ажил гэх хэсэгт үхэрчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум район гэх хэсэгт Жаргалант гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 22, 24-р хуудас)
Гэрч Т.Нгийн ...Д.Н нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 онд илгээлтийн эзнээр очиж, малчнаар 1990 онд нэгдэл тарах хүртэл ажилласан. ... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бгийн ... Д Д.Н нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 онд сургуулиа төгсөөд илгээлтийн эзнээр ирээд, тэгээд энэ нэгдэлдээ малчнаар 1990 онд нэгдэл тарах хүртэл ажилласан.... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 32, 35 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Н нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Н нь цэргийн алба хаагаагүй болохыг дурдав. (хавтаст хэргийн 27 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А Д-гийн Нийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН