Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/04040

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 24 181/ШШ2024/04040

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 16А, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах, Х, х а а, х ү я нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж-1, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төв байранд байрлах, Ү ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөгдөөгүй нийт 1,581,212,247.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х, х а а, х ү я нь хариуцагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д холбогдуулан Төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөгдөөгүй нийт 1,581,212,247.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Азийн хөгжлийн банктай 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг Сангийн яамны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10/968 албан тоотын дагуу Үндэсний хөрөнгө оруулалтын банканд нээсэн дансанд төвлөрүүлж ирсэн.

Уг дансыг хаах тухай хүсэлтийг Сангийн яамны Төрийн сангийн газрын Даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12-1/6910 тоот албан бичгээр Үндэсний хөрөнгө оруулалтын банканд анх хүргүүлсэн. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д ...харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх гэж заасныг Үндэсний хөрөнгө оруулалтын банк зөрчиж, дансыг хааж, мөнгөн хөрөнгийг харилцагчид шилжүүлэхгүй байсан тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/7229 тоот Төслийн дансыг хаах тухай албан бичгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал Б.Т хүргүүлсэн.

Ү нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/01-968 тоот албан бичгээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төслийн харилцах дансанд байршиж буй үлдэгдэл хөрөнгийг шилжүүлэх тухай хүсэлт ирүүлсэн боловч энэ хугацаандаа буцаан шилжүүлэхгүй байсан тул Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 8-2/8174 дугаартай албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8-2/446 дугаартай албан бичиг, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн зохицуулагчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01-2020/049 дугаартай Төслийн дансны үлдэгдлийг төрийн санд төвлөрүүлэх тухай албан бичгийг тус тус хариуцагчид хүргүүлж байсан.

Ү гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/01-143 дугаартай албан бичгээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлсэн.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-6/352 дугаартай албан бичгээр мөн хариуцагчид албан шаардлага хүргүүлж байсан.

Хариуцагч дээрх шаардлагуудыг биелүүлэхгүй байсан тул Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн зохицуулагчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01-2020/087, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01-2020/094 дугаартай албан бичгээр тус тус шаардлага болон төлбөр барагдуулах арга хэмжээ авах, санал хүргүүлж байсан болно.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төсөл нь 2020 оноос эхлэн Х, х а а, х ү я харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тул тус яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/2258 дугаар албан бичгээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал Ж.Ц Төслийн дансны тухай шаардлагыг мөн хүргүүлсэн.

Х, х а а, х ү я нь Үтай 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200821/0о/295 тоог Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн эргэн төлөлтийн хөрөнгийг барагдуулах талаар гэрээ байгуулсан боловч уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэрээний үүргийн биелэлтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3035 дугаар албан тоотыг тухайн үед хүргүүлж байсан /хуулбарыг хавсаргав/.

Үны зүгээс 2021 оны 05 дугаар сарын 10, 2021 оны 08 дугаар сарын 30, 2021 оны 12 дугаар сарын 08, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус төлбөр барагдуулах санал, хүсэлт-ийг нэхэмжлэгч байгууллагад ирүүлж байсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах 220222/09-065 дугаартай гэрээг талууд байгуулж эргэн төлөлтийн 2999005481 тоот дансны үлдэгдлийн хэсэг болох 1,360,000,000 төгрөгийг үндэсний хөрөнгө оруулалтын банкны эзэмшдэг ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон.

Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах гэрээ байгуулсны дараах үлдэгдэл төлбөр болох 887,615,620.89 төгрөгийг төлбөр авагчид хуваарийн дагуу төлж барагдуулахаар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 220222/09-064 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-г Х, х а а, х ү я, Үтай харилцан тохиролцож байгуулсан.

Энэхүү төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэгжийн зохицуулагчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/060 дугаартай албан бичиг хүргүүлсэн ба Үндэсний хөрөнгө оруулалтын банкны зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01-240, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/01-456, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/01-761 дугаартай албан бичгээр тус тус төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа тухай хариу ирүүлж байсан ба талууд хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2022/03Ы1 тоот тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Иймд Ү дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн эргэн төлөлтийн данс болох 2999005481 тоот дансны үлдэгдэл 887,615,620.89 төгрөгийг төлөхөөр талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 220222/09-064 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.2 болон 4.2 заалтуудын дагуу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд төлөгдөөгүй өрийн үлдэгдэл 887,615,620.89 төгрөг, хүү 16,050,035.88 төгрөг, алданги 677,546,590.61 төгрөг, нийт төлөгдөөгүй өрийн үлдэгдэл, алданги болон хүү 1,581,212,247.39 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч анх нэхэмжлэлийн шаардлагаас 693,596,626.49 төгрөгийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах байдлаар тайлбар гаргасан. Үүнд: ... Нэхэмжлэгч Х, х а а, х ү я нь 2023 оны 03 сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний дагуу үндсэн төлбөр 887,615,620.89 төгрөг, хүү 16,050,035.88 төгрөг, алданги 677,546,590.61 төгрөг нийт 1,581,212,247.39 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг.

Гэвч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн энэхүү гэрээний харилцаа нь Монгол Улсын холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн, эрх бүхий этгээдээс урьдчилан зөвшөөрөл авах зэрэг шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна.

Үйл баримтын тухайд маргаан бүхий 2999005481 тоот дансыг Азийн хөгжлийн банк болон Сангийн яам нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэхээр Сангийн яамны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10/968 албан тоотын дагуу нээсэн байдаг ба мөн дансыг хаах тухай хүсэлтийг Сангийн яамны Төрийн сангийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12-1/6910 тоот албан бичгээр банканд ирүүлсэн байдаг. Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төслийн эргэн төлөлтийн 2999005481 тоот дансны эзэмшигч нь Сангийн яам байдаг ба дансны үлдэгдэл төлбөрийг авах, түүнтэй холбогдох аливаа шаардлага гаргах бүрэн эрх мөн адил Сангийн Яамд хадгалагдана.

Гэтэл Сангийн Яамны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12-1/6910 дугаар Данс хаах тухай албан бичигт Банкин дахь төслийн эргэн төлөлтийг дансыг хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг боловч Х, х а а, х ү я руу тус дансыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх талаар дурдаагүй буюу Сангийн яамнаас шаардах эрхийг шилжүүлэн авсны үндсэн дээр Төлбөр барагдуулах гэрээ байгуулах бүрэн эрх болон холбогдох дансыг захиран зарцуулах эрх хэмжээ олгогдоогүй байна.

Иргэний эрх зүйд нэгэнт үүссэн үүргийн харилцаанд Иргэний хуулийн 124 дүгээр зүйл буюу өр шилжих замаар үүрэг гүйцэтгэгч солигдож болдогтой адилаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх шилжүүлэх замаар үүрэг гүйцэтгүүлэгч нь мөн солигдох боломжтой байдаг.

Ийнхүү шаардах эрх шилжүүлэхийн тулд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно хэмээн заасны дагуу хуучин үүрэг гүйцэтгүүлэгч /Сангийн яам/ шинэ үүрэг гүйцэтгүүлэгч /Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ нарын хооронд шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх учиртай. Шаардах эрх шилжүүлэх гэрээ гэдэг нь үндсэндээ уг эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх гэрээг хэлэх ба шаардах эрх шилжүүлэх гэрээний тохиролцооны агуулга нь хуучин үүрэг гүйцэтгүүлэгчийн тавих шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн эсрэг шаардах эрх олгох явдал юм.

Иймд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.9 дэх хэсэгт хуульд зааснаар буюу төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шаардах эрхээ шилжүүлэхэд энэ зүйлд заасан журам нэгэн адил хамаарна хэмээн заасны дагуу төрийн байгууллага болох Сангийн яам болон Х, х а а, х ү я нар нь маргаан бүхий дансанд холбогдох захиран зарцуулах эрхийг Иргэний хуулийн123 дугаар зүйлийн 123.2 болон 123.9 дахь хэсэгт тус тус заасан шаардлагын дагуу Шаардах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэх шаардлагатай.

Мөн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн 18 дугаар тогтоолын 7 дахь хэсэг Хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар "шаардах эрх шилжүүлэх"-эд шаардах эрх эзэмшигч нь шаардах эрхээ бусдад шилжүүлэхдээ үүрэг гүйцэтгэгчид энэ талаар мэдэгдэх л үүрэгтэй болохоос түүний зөвшөөрлийг авах, шаардах эрхээ шилжүүлж буй гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний талаар танилцуулах зэрэг ажиллагаа явуулах шаардлагагүй. Харин мөн зүйлийн 123.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд шаардах эрх шилжүүлэхийг хязгаарлах талаар харилцан тохиролцсон бол шаардах эрхийг шилжүүлэх ажиллагаа тухайн гэрээний дагуу зохицуулагдана хэмээн тайлбарласан байдаг. Үүнээс үзвэл, Сангийн яам нь маргаан бүхий дансанд холбогдох шаардах эрхийг юуны түрүүнд гэрээний үндсэн дээр шилжүүлэх шаардлагатай ба энэ талаар үүрэг гүйцэтгэгч буюу Банканд мэдэгдэх үүрэгтэй байна. Гэтэл Сангийн яам нь гэрээний талаар дурдаагүй буюу Х, х а а, х ү я руу гэрээний үндсэн дээр шаардах эрх шилжүүлсэн талаар мэдэгдээгүй нь дээрх шаардлага бүхий гэрээ байгуулагдаагүй болох нь харагдаж байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 87 дугаар Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай тогтоол болон Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Сангийн яам нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр тус тус шаардах эрх шилжсэн гэж тайлбарлаж буй хэдий ч дээрх тогтоол болон гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тодорхойлон заасан шаардах эрх шилжүүлэх гэрээ биш юм.

Нэгдүгээрт, Засгийн газрын 87 дугаар тогтоолын тухайд, тус тогтоолын 5 дугаар зүйлд Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа явуулдаг сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулж, нэгдсэн удирдлага, хяналтад оруулах арга хэмжээ авч үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Ч.Х, Х, х а а, х ү я сайд Ч.У нарт даалгасугай гэжээ. Тодруулбал, тус тогтоолоор санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа явуулдаг сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг нэгдсэн удирдлага, хяналтад оруулах чиг үүргийг Сангийн яам болон Х, х а а, х ү я олгосон байх бөгөөд энэхүү чиг үүргийнхээ хүрээнд холбогдох хуулийн зохицуулалтын баримтлан эрх зүйн харилцааг шилжүүлэх эсхүл үүсгэх үүрэгтэй байна. Тус чиг үүргийн дагуу Сангийн яам нь дээрх сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг Х, х а а, х ү я хариуцуулан шилжүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн дагуу шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах ёстой атал талууд сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг Х, х а а, х ү я хариуцуулан бүрэн шилжүүлэх бус харин дамжуулан зээлдүүлсэн байдаг. Нэмж дурдахад, Ү ХХК болон Х, х а а, х ү я нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 220222/09-064 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулахад холбогдох шаардах эрхийг Сангийн яамны зүгээс Х, х а а, х ү я шилжүүлээгүй бөгөөд Сангийн яамыг төлөөлж тус гэрээнд нэг ч эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй байдаг.

Хоёрдугаарт, Х, х а а, х ү я болон Сангийн яам нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Дамжуулан зээлдүүлэх гэрээний тухайд, тус гэрээний ерөнхий зүйлийн В хэсэгт Зээлдэгч нь дээрх Зээлийн хэлэлцээрийн хүрээнд авсан зээлийн хөрөнгийг Зээлдүүлэгчид эргүүлэн төлөх эх үүсвэрийг бүрдүүлэх, Зээлийн хэлэлцээрт тодорхойлсон төслийн арга хэмжээг энэхүү гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу эргэлтийн данс үүсгэн санхүүжүүлэхийг Зээлдэгч зөвшөөрөв, мөн 2.1 дэх хэсэгт "Зээлдүүлэгч нь энэхүү гэрээнд тусгагдсан нөхцөлийн дагуу Зээлдэгчид дараах эх үүсвэрийг дамжуулан зээлдүүлнэ хэмээн тус тус зааснаас үзвэл энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний гол шинжийг агуулж байна. Өөрөөр хэлбэл, тус гэрээгээр талууд зээлдүүлэх хөрөнгийн хэмжээ, нөхцөл, хүү, үндсэн төлбөрийг эргүүлж төлөх нөхцөл зэргийг тохирсон байх бөгөөд харин тухайн дамжуулан зээлдүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах буюу Банкнаас шаардан авах, хэлцэл хийх эрхийг шилжүүлээгүй болох нь илэрхий харагдаж байна.

Мөн нөгөө талаас гэрээ Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16 дахь заалтад төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ хэмээн хэлцэл байгуулах үнийн дүнгээс хамааруулан компанийн гүйцэтгэх захирал их хэмжээний хэлцэл хийх тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар зохицуулсан байдаг.

Цаашлаад Үны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ТУЗ/20-32 тоот тогтоолоор баталсан "Банкны эд хөрөнгийг захиран зарцуулах, банкийг төлөөлөх гэрээ хэлцэлд гарын үсэг зурахад хязгаар тогтоох, эрх олгох журам"- аар Гүйцэтгэх захирал банкийг төлөөлөн 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөс доош үнийн дүн бүхий бүх төрлийн гэрээ, хэлцлийг дангаар байгуулахыг зөвшөөрдөг. Харин 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөс дээш үнийн дүнтэйгээр, хэлцэл байгуулах тохиолдолд Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлөөс урьдчилан зөвшөөрөл зайлшгүй авахаар зохицуулсан.

Энэ тохиолдолд буюу Х, х а а, х ү я болон Ү нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн хэлцлийн нийт үнийн дүн нь 2,247,615,620.89 /хоёр тэрбум хоёр зуун дөчин долоон сая зургаан зуун арван таван мянга зургаан зуун хорин төгрөг наян есөн мөнгө/ төгрөг байна. Үүнээс талуудын хооронд дараах 2 гэрээ байгуулагдсан байдаг. Үүнд:

1.2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 220222/09-064 тоот "Төлбөр барагдуулах гэрээ;

2.220222/09-065 тоот "Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах гэрээ- зэрэг болно.

Үүнээс 220222/09-065 тоот Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах гэрээ-г байгуулахыг Сангийн яам нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 8-3/230 дугаар албан бичгээр зөвшөөрсөн байдаг ба үүний дагуу талууд гэрээг байгуулж гэрээний дагуу эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Банкийг төлөөлж дээрх хэлцлийн байгуулах эрх нь Гүйцэтгэх захирлын эрх, хэмжээнээс хэтэрсэн, Банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авснаар хийгдэх хэлцэл байсан ба уг гэрээ, хэлцлийг байгуулахдаа банкны Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй болно.

Угтаа аливаа гэрээ, хэлцэл нь байгуулсан цагаас эхлэн хүчин төгөлдөр болдог хэдий ч хууль тогтоогчийн зүгээс нэлээд олон гэрээ, хэлцлийн хүчинтэй байх эсэхийг тодорхой этгээдүүдийн зөвшөөрөх эсэхээс шууд хамаарахаар заасан. Энэ нь үндсэн хоёр зорилготой. Нэгд, аливаа эрх зүйн харилцаанд төлөөлүүлж буй этгээдийг хамгаалах, хоёрт, хэлцлийн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг хамгаалах байдаг ба хуульд түүний зөвшөөрлийг зайлшгүй авахаар тусгасан байдаг. Уг зөвшөөрөл нь аливаа хэлцлийг хүчин төгөлдөр байх эсэхэд нөлөөлдгөөрөө эрх зүйн хувьд ач холбогдол бүхий хүсэл зоригийн илэрхийлэл байдаг.

Ийнхүү нэгдүгээрт, Х, х а а, х ү я нь данс эзэмшигч Сангийн яамнаас маргаан бүхий дансыг захиран зарцуулах буюу шаардах эрх шилжүүлэх гэрээний үнсдэн дээр шаардах эрхийг шилжүүлэн аваагүй буюу дээрх Сангийн яамны эзэмшлийн тоот дансыг хааж, банктай төлбөр барагдуулах гэрээ байгуулах, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авах, хуваарь тохирох зэрэг шаардах эрхгүйгээр гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 болон 123.8 дахь хэсгийг тус тус зөрчсөн, хоёрдугаарт, Банкны гүйцэтгэх захирал нь тус гэрээг байгуулахдаа ТУЗ-аас урьдчилан зөвшөөрөл аваагүй байх тул тус 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 220222/09-064 тоот Төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан "Хууль зөрчсөн ..., мөн зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 220222/09-064 тоот Төлбөр барагдуулах гэрээ нь дээр дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул уг хэлцлийн үр дагавар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зохицуулагдах бөгөөд гэрээнээс алданги, хүү тооцож хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй болно.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь заалтад тус тус заасны дагуу хууль зөрчсөн, зохих этгээдүүдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, Ү наас нэхэмжилж буй үнийн дүнгийн дэлгэрэнгүй тооцоо, Төлбөр барагдуулах тухай 220222/09-064 дугаартай гэрээ, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 357 тоот тушаал, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төсөл Сангийн яам болон Х, х а а, х ү я хооронд байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээ, Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12-1/6910 дугаартай албан бичиг, Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/7229 тоот албан бичиг, Ү банкны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/01-968 тоот албан бичиг, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 8-2/8174 тоот албан бичиг, Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8-2/446 тоот албан бичиг, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01-2020/049 тоот албан бичиг, Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24 тоот тушаал, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/01-143 тоот албан бичиг, Монгол банкны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-6/352 тоот албан бичиг, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01-2020/087 тоот албан бичиг, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01-2020/094 тоот албан бичиг, Х, х а а, х ү я 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03/2258 тоот албан бичиг, Х, х а а, х ү я 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01/3035 тоот албан бичиг, Ү банкны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/01-269 тоот албан бичиг, Ү банкны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/01-538 тоот албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, Ү банкны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/01-830 тоот албан бичиг, Ү банкны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/01-891 тоот албан бичиг, Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах гэрээ, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэгжийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/060 тоот албан бичиг, Ү банкны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01-240 тоот албан бичиг, Ү банкны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/01-456 тоот албан бичиг, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэгжийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/126 тоот албан бичиг, Ү банкны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/01-761 тоот албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, Ү банкны дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх тухай хүсэлт, Монгол Улсын Сангийн яамны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10/968 дугаартай Данс нээх тухай албан тоот, Монгол банкны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-6/352 дугаартай Албан шаардлага хүргүүлэх тухай албан тоот, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 220222/09-064 тоот Төлбөр барагдуулах гэрээ, 2022 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн 220222/09-065 тоот Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах гэрээ, Ү банкны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдийн ТУЗ/22-06 дугаартай Журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай тогтоол, Х, х а а, х ү я 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/2563 дугаартай Төлбөр барагдуулах гэрээний төсөлд санал өгөх тухай албан тоот, Ү банк депозит дансны хуулга, Үндэсний хөрөнгө оруулалтын банк депозит дансны харилцагчийн монгол хуулга, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дансны гүйлгээ, үлдэгдлийн баталгаа, Ү банк депозит дансны харилцагчийн монгол хуулга, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дансны гүйлгээ, үлдэгдлийн баталгаа, Ү банк депозит дансны хуулга, Ү банкны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дансны гүйлгээ, үлдэгдлийн баталгаа, Ү банк депозит дансны харилцагчийн монгол хуулга, Ү банкны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дансны гүйлгээ, үлдэгдлийн баталгаа, Ү банк депозит дансны хуулга, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэгж нь Ү банканд байршиж буй дансны тооцоо нийлсэн акт, Ү банкны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/01-135 дугаартай Мэдээлэл хүргүүлэх тухай албан тоот, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дансны гүйлгээ, үлдэгдлийн баталгаа, Ү банк депозит дансны харилцагчийн монгол хуулга, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 220222/09-065 дугаартай Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах гэрээ, Ү банкны Банкны эд хөрөнгийг захиран зарцуулах, банкийг төлөөлөх гэрээ хэлцэлд гарын үсэг зурахад хязгаар тогтоох, эрх олгох журам, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТУ/22-06 дугаартай Журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай тогтоол, Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаарт Дамжуулан зээлийн төлбөрийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэх тухай тушаал, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/01 дугаартай уулзалтын тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 200821/03/235 тоот Төлбөр барагдуулах гэрээ, Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8-2/446 дугаартай Гэрээний үүрэг биелүүлэх, Төслийг дансыг хааж үлдэгдлийг Төрийн санд шилжүүлэх тухай албан тоот, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01-2020/049 дугаартай Төслийн дансны үлдэгдлийг Төрийн санд төвлөрүүлэх тухай албан тоот, Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаарт Дамжуулан зээлийн төлбөрийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэх тухай тушаал, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01-2020/094 дугаартай Төслийн дансны тухай албан тоот, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01-2020/087 дугаартай Төслийн дансны тухай албан тоот, Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/7229 дугаартай Төслийн дансыг хаах тухай албан тоот, Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 8-2/8174 дугаартай Төслийн дансны тухай албан тоот, Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8-2/446 дугаартай Гэрээний үүрэг биелүүлэх, төслийг дансыг хааж үлдэгдлийг төрийн санд шилжүүлэх тухай албан тоот, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01-2020/049 дугаартай Төслийн дансны үлдэгдлийг төрийн санд төвлөрүүлэх тухай, Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай Дамжуулан зээлийн төлбөрийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэх тухай тушаал, Монгол банкны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-6/352 дугаартай Албан шаардлага хүргүүлэх тухай албан тоот, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай уулзалтын тэмдэглэл, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэгжийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/060 дугаартай Эргэн төлөлтийн хөрөнгийн тухай албан тоот, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 220222-09/065 дугаартай Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах гэрээ, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Банкны эд хөрөнгийг захиран зарцуулах, банкийг төлөөлөн гэрээ хэлцэлд гарын үсэг зурахад хязгаар тогтоох, эрх олгох журам, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТУЗ/22-06 дугаартай Журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай албан тоот, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 220222/09-064 тоот Төлбөр барагдуулах гэрээ, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэгжийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/126 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан тоот, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/01-371 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4507 дугаартай Санал хүргүүлэх тухай албан тоот, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 8-2/713 дугаартай Үнэт цаас тусгаарлах тухай албан тоот, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 8-2/2669 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоот, Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8-2/5929 дугаартай Үнэт цаас тусгаарлах тухай албан тоот, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/3373 дугаартай Үнэт цаасны тухай албан тоот, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэгжийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/005 дугаартай Гэрээний төсөл хүргүүлэх тухай албан тоот, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил нэгжийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/004 дугаартай Гэрээний төсөл хүргүүлэх тухай албан тоот, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/01-830 дугаартай Хүсэлт хүргүүлэх тухай албан тоот, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/01-891 дугаартай Хүсэлт хүргүүлэх тухай албан тоот, Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 8-2/1393 дугаартай Бондын эрх шилжүүлэн бүртгэх тухай албан тоот, Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 8-2/1394 дугаартай Бондын эрх шилжүүлэн бүртгэсэн тухай албан тоот, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/44 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай тушаал, Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 8-3/230 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан тоот, Монгол Улс болон Хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3287-МОН дугаартай, Монгол Улс болон Хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3288-МОН дугаартай, Loan agreement between Mongolia and Asian development bank dated 18 october 2015 loan number 3288-MON, Loan agreement between Mongolia and Asian development bank dated 18 october 2015 loan number 3287-MON, Сангийн яам, Үндэсний хөрөнгө оруулалтын банк хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 152/СГО01/16 дугаартай, Сангийн яам, Голомт банк хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаартай, Сангийн яам, Худалдаа хөгжлийн банк хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 75/TDM/143/2016 дугаартай, Сангийн яам, Хас банк хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 74/12/143/16-006 дугаартай, Сангийн яам, Хаан банк хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 78/395 дугаартай, Сангийн яам, Улаанбаатар хотын банк хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ББГ-16/06 дугаар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

4. Хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хас банкны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2018 оны ЗГ5002408725 дугаартай зээлийн шугамын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, Хас банкны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2018 оны ЗГ5002408725 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, Хас банкны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2018 оны ЗГ5002408725 дугаартай Батлан даалтын гэрээний нэмэлт, өөрчлөлтийн хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Уяралтрейд ХХК-ийн худалдан авсан 2021 оны тооцооны хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/24-1 дугаар Журам батлах тухай тушаалын хуулбар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/79 дугаар Үйлчилгээний хүү шимтгэлийн нөхцөлд өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар Үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийг шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар тогтоол, мөн өдрийн хурлын тэмдэглэл, 2006 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журмыг, Сангийн яамнаас тус яам болон Х, х а а, х ү я нарын хооронд 2016-2017 оны хооронд Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төсөл-ийн хүрээнд байгуулагдсан Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол тухайн гэрээг, Сангийн яамнаас Үбанк дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн эргэн төлөлтийн 2999005481 тоот дансанд дахь мөнгөн хөрөнгийг шаардах эрхийг Х, х а а, х ү я шилжүүлэн өгсөн талаарх баримт, лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт" төслийн хүрээнд олгосон зээлийн Эргэн төлөлтийн дансыг Үбанканд нээсэн. Сангийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хооронд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулснаар "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төсөл нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд шилжсэн бөгөөд тухайн төсөлтэй холбогдох мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх олгогдсон байдаг.

Дээрх дансыг хаах тухай хүсэлтийг С я, М банк болон нэхэмжлэгчээс удаа дараа Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хүргүүлсэн. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д ...харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх гэж заасныг Үндэсний хөрөнгө оруулалтын банк зөрчиж, дансыг хааж, мөнгөн хөрөнгийг харилцагчид шилжүүлээгүй.

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах 220222/09-065 дугаартай гэрээг талууд байгуулж эргэн төлөлтийн 2999005481 тоот дансны үлдэгдлийн хэсэг болох 1,360,000,000 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкны эзэмшдэг ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон.

Ипотекийн зээлээр баталгаажсан бондоор төлбөр барагдуулах гэрээ байгуулсны дараах үлдэгдэл төлбөр болох 887,615,620.89 төгрөгийг төлбөр авагчид хуваарийн дагуу төлж барагдуулахаар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 220222/09-064 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-г Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөрөнгө оруулалтын банктай харилцан тохиролцож байгуулсан.

Энэхүү төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул талууд хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2022/03NI тоот тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Иймд Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн эргэн төлөлтийн данс болох 2999005481 тоот дансны үлдэгдэл 887,615,620.89 төгрөгийг төлөхөөр талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 220222/09-064 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.2 болон 4.2 заалтуудын дагуу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд төлөгдөөгүй өрийн үлдэгдэл 887,615,620.89 төгрөг, хүү 16,050,035.88 төгрөг, алданги 677,546,590.61 төгрөг, нийт төлөгдөөгүй өрийн үлдэгдэл, алданги болон хүү 1,581,212,247.39 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ... маргаан бүхий 2999005481 тоот дансыг Азийн хөгжлийн банк болон Сангийн яам нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжсэн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэхээр Сангийн яамны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10/968 албан тоотын дагуу нээсэн байдаг ба мөн дансыг хаах тухай хүсэлтийг Сангийн яамны Төрийн сангийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12-1/6910 тоот албан бичгээр банканд ирүүлсэн байдаг. Тодруулбал, Ү банк дахь Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт төслийн эргэн төлөлтийн 2999005481 тоот дансны эзэмшигч нь Сангийн яам байдаг ба дансны үлдэгдэл төлбөрийг авах, түүнтэй холбогдох аливаа шаардлага гаргах бүрэн эрх мөн адил Сангийн яамд хадгалагдана.

Гэтэл Сангийн Яамны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12-1/6910 дугаар Данс хаах тухай албан бичигт Банкин дахь төслийн эргэн төлөлтийг дансыг хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг боловч Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яам руу тус дансыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх талаар дурдаагүй буюу Сангийн яамнаас шаардах эрхийг шилжүүлэн авсны үндсэн дээр Төлбөр барагдуулах гэрээ байгуулах бүрэн эрх болон холбогдох дансыг захиран зарцуулах эрх хэмжээ олгогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 87 дугаар Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай тогтоол болон Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Сангийн яам нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр тус тус шаардах эрх шилжсэн гэж тайлбарлаж буй хэдий ч дээрх тогтоол болон гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тодорхойлон заасан шаардах эрх шилжүүлэх гэрээ биш юм.

Төлбөр барагдуулах гэрээ нь их хэмжээний хэлцэлд хамаарах бөгөөд уг хэлцлийг хийх эрхийг банкийг төлөөлж байгуулах эрх нь Гүйцэтгэх захирлын эрх, хэмжээнээс хэтэрсэн, Банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авснаар хийгдэх хэлцэл байсан ба уг гэрээ, хэлцлийг байгуулахдаа банкны Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй болно.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь заалтад тус тус заасны дагуу хууль зөрчсөн, зохих этгээдүүдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд 2015.10.28-ны өдөр 3287-МОН дугаартай 10,719,000 ам.долларын, 3288-МОН дугаартай 35,000,000 ам.долларын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн зээлийн хэлэлцээр тус тус байгуулагдаж, уг төслийн үйл ажиллагаанд зориулж Данс нээх тухай хүсэлтийг Сангийн яамны 2017.02.17-ны өдрийн 10-968 тоот албан бичгээр Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хүргүүлжээ. /1-р хх 107/

 

6. Улмаар Ү ХХК-ийн 2017.02.23-ны өдрийн 01/01-371 тоот албан бичгээр Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Эргэн төлөлтийн 2999005481 тоот төгрөгийн данс нээсэн болохыг Сангийн яаманд мэдэгдсэн байна. /1-р хх 193/

 

7. Сангийн яам нь дээрх дансыг хааж, дансны үлдэгдэл мөнгийг Төрийн сангийн 100900011939 тоот дансанд шилжүүлэхийг Сангийн яамны Төрийн сангийн газрын даргын 2019.10.29-ний өдрийн 10/7229, Төрийн нарийн бичгийн даргын 2019.10.29-ний өдрийн 10/7229, Сангийн сайдын 2019.12.13-ний өдрийн 8-2/8174 тоот албан бичгээр удаа дараа мэдэгдсэн байх бөгөөд энэхүү төлбөрийн даалгаврын дагуу гүйлгээг хариуцагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон.

 

8. Монгол Улсын Засгийн газрын 2019.02.27-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа явуулдаг сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулж, нэгдсэн удирдлага, хяналтад оруулах арга хэмжээ авч, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарт даалгасны дагуу тус тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Сангийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нарын хооронд 2020.05.13-ны өдөр №200515/01/161/56 дугаартай Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулагджээ.

 

9. Дамжуулан зээлдүүлэх гэрээ болон хэрэгт авагдсан бусад баримтаар Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төсөлтэй холбогдох эрх, үүрэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжсэн болох нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.1.а, 2.1.б, 2.1.с, 2.2, 2.3, 2.4, 2.5 дахь хэсэг, Монгол Улсын Сангийн яамны 2024.01.05-ны өдрийн 03/63 тоот Сангийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хооронд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулснаар "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төсөл нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд шилжсэн бөгөөд тухайн төсөлтэй холбогдох мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх олгогдсон байдаг. Иймд "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт" төсөлтэй холбогдох эрх, үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах болохыг үүгээр уламжилж байна гэсэн албан бичгээр тогтоогдож байх тул уг дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

10. Ийнхүү зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх нэхэмжлэгчид шилжих үед буюу 2020.05.13-ны өдрийн байдлаар Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн Эргэн төлөлтийн 2999005481 тоот данс 1,986,493,350.98 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь Дамжуулан зээлдүүлэх гэрээний 1-2 хавсралтаар тогтоогдож байна.

 

11. Дээрх төлбөрийг барагдуулахтай холбоотойгоор зохигчийн хооронд 2020.08.21-ний өдөр 295 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, дансны үлдэгдэл болох 1,996,473,577.92 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээнд заасан хуваарийн дагуу 2021.12.31-ний өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулах, ийнхүү төлж барагдуулах хүртэл дансны үлдэгдэлд улирал бүр жилийн 3 хувьтай тэнцэх хүүг тооцож төлөхөөр харилцан тохиролцсон хэдий ч энэхүү гэрээний хугацаанд хариуцагчаас төлбөр төлөгдөөгүй байна. /1-р хх 156/

 

12. Үүний дараачаар, зохигч талууд 2022.02.22-ны өдөр 064, 065 дугаартай Төлбөр барагдуулах гэрээг тус тус байгуулсан байх ба 065 дугаар гэрээний дагуу хариуцагч нь 1,360,000,000 төгрөгийн өр төлбөрийг ҮХОБ-ны Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй ипотекийн зээлээр баталгаажсан МИК-ийн бондоор төлж барагдуулсан болох нь талуудын 2022.04.07-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн актаар тогтоогдсон. /1-р хх 59/

 

13. Хариуцагч 1,360,000,000 төгрөгийг төлснөөр үлдэгдэл болох 612,599,355 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор 064 тоот Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээнд заасан хуваарийн дагуу 2021.12.31-ний өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулах, ийнхүү төлж барагдуулах хүртэл дансны үлдэгдэлд улирал бүр жилийн 3 хувьтай тэнцэх хүүг тооцож төлөхөөр, мөн хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам төлбөл зохих төлбөрийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

14. Талууд 064 тоот гэрээг байгуулахдаа 2020.08.21-ний өдрийн 295 тоот Төлбөр барагдуулах гэрээний алданги гэх 275,016,265.24 төгрөгийг дансны үндсэн үлдэгдэл 612,599,355 төгрөг дээр нэмж, нэгтгэн нийт 887,645,620.89 төгрөгийн үнийн дүнгээр байгуулж, хариуцагчаас 2022.03.28-ны өдөр 275,016,265.24 төгрөгийг 064 тоот гэрээний дагуу торгууль алданги гэсэн утгатайгаар Эргэн төлөлтийн данс болох 2999005481 тоот дансанд хийсэн болох нь Депозит дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна. 1-р хх-136.

 

15. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д заасан Төлбөр тооцооны гэрээ байгуулагдсан байх бөгөөд Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд нь харилцагчийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх, ийнхүү гүйцэтгэхдээ харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэгтэй.

 

16. Иргэний хуулийн 448 дугаар зүйлийн 448.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд төлбөр тооцооны гэрээг хэдийд ч харилцан тохиролцож цуцалж болно гэж зааснаар нэхэмжлэгчээс данс хааж, дансны үлдэгдлийг шилжүүлэх талаар удаар дараа шаардлага хүргүүлсэн, уг шаардлагыг хариуцагч хүлээн авсан хэдий ч гэрээнд заасан төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

17. Төлбөр тооцооны гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс талуудын хооронд Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр хүү болон алданги тооцож төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэнтэй нийцсэн, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон нь хуульд заасан алдангийн хэмжээнээс хэтрээгүй байна.

 

18. Хариуцагчаас их хэмжээний хэлцлийг хийхэд зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй тул Төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт их хэмжээний хэлцэлд тооцох хэлцлийг тодорхойлсон ба үүнд банк өөрийн харилцагчийн дансанд дахь мөнгөн хөрөнгөтэй холбоотой төлбөр тооцоо гүйцэтгэх нь компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл тул их хэмжэээний хэлцэлд хамаарахгүй.

 

19. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хүү, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

20. Төлбөр барагдуулах тухай 064 тоот гэрээгээр хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алданги төлөх хариуцлагыг хариуцагчид хүлээлгэсэн байх тул алданги тооцсон хугацаанд хүү давхардуулан шаардсан нь үндэслэлгүй тул Төлбөр барагдуулах гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон хугацаагаар буюу 2022.02.22-ны өдрөөс 2022.05.31-ний өдрийг хүртэлх хугацаагаар үндсэн төлбөрөөс хүү тооцож, үүнээс хойших хугацаанд алданги тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

21. Төлбөр барагдуулах тухай 064 тоот гэрээгээр хариуцагчаас хүүнд төлсөн 275,016,265.24 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж нэгтгэн, нийт 892,600,859.31 төгрөгөөс хүү, алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасан хүүгээс анз тооцохгүй гэснийг зөрчсөн байх тул уг дүнгээс хүү, алданги тооцох боломжгүй.

 

22. Хариуцагчийн төлбөл зохих хүүг 064 тоот гэрээний 2.2-т 1.1-д заасан хөрөнгийн үлдэгдэлд улирал бүр жилийн 3 хувьтай тэнцэх хүүг тооцно гэж зааснаар 2022.02.22-ны өдрөөс 2022.05.31-ний өдрийг хүртэл 99 өдрөөр тооцож, нэхэмжлэгчийн хүү бодсон аргачлалаар бодвол /1-р хх 8/ 612,599,355₮* жилийн хүү 3%=18,377,980₮, 18,377,980₮/365 хоног= нэг өдрийн 50,350 төгрөг, үүнийг 99 хоногт үржүүлбэл 4,984,712 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй,

 

23. Төлбөл зохих алдангийг Төлбөр барагдуулах гэрээний хугацаа дууссан 2022.05.31-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.03.03-ны өдөр хүртэл 277 өдрийн алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 612,599,355/2=306.299.678 төгрөгийн алданги тус тус төлөх үүрэгтэй байна.

 

24. Нэгтгэн тооцвол, хүү 4,984,712 төгрөг, алданги 306,299,678 төгрөг, нийт 311,284,390 төгрөг, ба үүнээс хариуцагчийн хүүнд төлсөн 275,016,265.24 төгрөгийг хасвал, 36,268,124.26 төгрөг, үүн дээр дансны үлдэгдэл 612,599,355 төгрөгийг нэмж, нийт 648,867,479 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Ү ХХК-иас 648,867,479 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х, х а а, х ү я  олгож, нэхэмжлэлээс үлдэх 932,344,768.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ү ХХК-иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 3,402,287.40 төгрөгийг гаргуулж, улсын орлогод нөхөн оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ