Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 128/шш2024/0602

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж*******ад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж*******ын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж******* нь тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ:  “...Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай  дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үүгэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж*******ад холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж*******ын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”  тухай дүгнэлт гаргажээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2024 оны 07 дугаар  сарын 29-ний өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн  хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж*******ад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж*******ын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Д.Ж******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                              ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ