Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/04043

 

 

   

 

 

 

 

 

 

2024      10        24                                          181/ШШ2024/04043

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын ӨМӨЗО, Альша аймаг, Баруун бэл, Ганга гацаа, 7-11 тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн Г,

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын Бээжин хот, Ши чен дүүрэг, Ди Ан Мин өргөн чөлөө, 40-10-50-63 тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн Т,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ХХК /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.  

/Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Г, Т нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ХХК-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч Х" ХХК нь Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, Номуун хотхон, 37-152 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээ 2020 оны 5-р сарын 1-ний өдрөөр дуусгавар болсныг тогтоолгохоор шүүхэд хандсан.

Хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаг хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлд байх хаягт үйл ажиллагаа явуулдаггүй хаана байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Х ХХК-д холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан.

Иймд Х ХХК-ийн одоо үйл ажиллагаа явуулж буй хаягийг тодруулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Б томилсон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2024/14162 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Г, Т нар нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоолгохоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ХХК-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Г, Т нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Х ХХК нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоолгооогүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. Х ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нар нь гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоолгохоор Х ХХК-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ХХК нь хаягтаа оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2024/14162 дугаар захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ХХК-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Г, Т нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

 

8. Хариуцагч Х ХХК-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Г, Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. 

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Номуун хотхон, 37-152 тоот хаягт бүртгэлтэй, Х ХХК /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Х ХХК-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Г, Т нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. Х ХХК-ийн оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /утас: /-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.




 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ