| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00605/И |
| Дугаар | 155/ШШ2024/00647 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2024/00647
2024 оны 6 сарын 7 өдөр Дугаар 155/ШШ2024/00647
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Г З-ийн Э,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2024/00605/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг 1988 онд төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хүн эмнэлэгт сувилагчаар томилогдож ажиллаж байгаад 1989 оны 7 дугаар сард Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сум дундын эмнэлэгт шилжиж ээлжийн сувилагчаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд миний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хүн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сувилагчаар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Г З-ийн Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, З-ийн Эт Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулиас 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон №226060 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Шинээр сургууль төгсөж ирсэн дээд дунд мэргэжилтэн, хөдөлгөөн хийсэн дээд дунд мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай №43 дугаартай тушаал, түүний хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, З-ийн Эийн Алаг-Эрдэнэ сумын Хүний их эмчийн салбарт 1988 оны 7-12 дугаар сар, 1989 оны 1-3 дугаар саруудад сувилагчаар ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Их-Уул сумын АДХ-ын захиргааны даргад З- овогтой Эийг 1989 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс газрын даргын 38 тоот тушаалаар Их-Уул сумын СДНЭ-ийн сувилагчаар ажиллуулахаар томилов. 1989 оны ээлжийн амралт авсаныг тодорхойлов. гэх бичилт бүхий №38 дугаартай тушаалын хуулбар гэх баримт, З-ийн Эийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хүний их эмчийн салбарт ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1990 оны 1, 3-10 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, БНМАУ Дээд тусгай дунд боловсролын улсын хорооны №1504 дугаартай Дархан хот дахь Анагаах ухааны дунд сургууль гэх бичилт бүхий баримт, З-ийн Эт 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон №2364 дугаартай дипломын хуулбар, улсын шалгалтын дүнгийн хуудасны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-23 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Б, Д.Ч нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 36-40 дүгээр тал)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс З.Эийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар зэрэг баримыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 27, 29-32 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Э нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хүн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сувилагчаар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хүн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сувилагчаар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч З.Э нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч З.Э нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хүн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сувилагчаар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн сувилагчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
З- овогтой Эт Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулиас 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон №226060 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4, 5 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Шинээр сургууль төгсөж ирсэн дээд дунд мэргэжилтэн, хөдөлгөөн хийсэн дээд дунд мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай №43 дугаартай тушаал болон түүний ...63.З.Эийг Алаг-Эрдэнэ сумын эмнэлэгт сувилагчаар... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 6, 7 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Их-Уул сумын АДХ-ын захиргааны даргад З- овогтой Эийг 1989 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс газрын даргын 38 тоот тушаалаар Их-Уул сумын СДНЭ-ийн сувилагчаар ажиллуулахаар томилов. 1989 оны ээлжийн амралт авсаныг тодорхойлов. ... гэх бичилт бүхий №38 дугаартай тушаалын хуулбар гэх баримт, (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)
З- овогтой Эийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хүний их эмчийн салбарт 1988 оны 7-12 дугаар сар, 1989 оны 1-3 дугаар саруудад сувилагчаар ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, (хавтаст хэргийн 10-18 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1990 оны 1, 3-10 дугаар саруудад сувилагчаар ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын эрүүл мэндийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 19, 20 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Хүн эмнэлэг, Ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бригад гэх хэсэгт, эрхэлдэг ажил гэх хэсэгт сувилагч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум район гэх хэсэгт Алаг-Эрдэнэ гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар,
Гэрч Ш.Бын ...З.Э нь 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хүн эмнэлэгт сувилагчаар томилогдож ирсэн. Ингээд энэ маань 1 жил гаруй хугацаанд ажиллаад, бие нь өвдөөд гэрлүүгээ явсан юм. ... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Чийн ....З.Э нь 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл манай Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сум дундын эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. 1 жил 3 сар хамт ажиллсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч З.Э нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хүн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд сувилагчаар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г З-ийн Эийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хүн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сувилагчаар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сум дундын эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч З.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН