| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2023/00453/И |
| Дугаар | 143/шш2024/00368 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 143/шш2024/00368
2023 оны 10 сарын 25 өдөр Дугаар 143/ШШ2024/00368 Даланзадгад сум
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.******* даргалж, шүүгч *******, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: овогт ******* /РД:*******/, *******,*******,*******,
Хариуцагч: /РД:/, *******,*******,,
121 888 253 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 24 302 014.59 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* миний бие 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн*******ын нутаг, Цохион хад гэх газарт д буудуулсны улмаас баруун чихний доод хэсгээр орж, эрүү ясны үеийн толгой, титэм сэртэн, хацар яс, түүшин сэртэнгийн бяцарсан хугарал, дөрвөн шүдний булгарал, нүүрний мэдрэлийн тасрал, баруун талын зажлуурын булчин, шүлсний булчирхай задрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийг хамарсан том хэмжээний салбарч урагдсан шарх бүхий хүнд гэмтэл авсан. Улмаар хөдөлмөрийн чадвараа 70% алдаж группт орсон.
2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд:
-Эмчилгээ болон эм, эмнэлгийн хэрэгсэлд гаргасан зардал 5 602 160 төгрөг,
-Улаанбаатар хотод оршин суух хугацааны орон сууцны түрээсийн төлбөр 14 100 000 төгрөг, урсгал зардал буюу тог, ус, СӨХ-д төлсөн 788 077 төгрөг,
-Өдөр тутмын хүнсэнд зарцуулсан 4 868 253 төгрөг
-шатахуунд зарцуулсан 6 579 763 төгрөг
-Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 81 950 000 төгрөг
-Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах эмчилгээний зардалд 8 000 000 төгрөг нийт 121 888 253 төгрөг гаргуулахыг шаарджээ.
1а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа дараахь төрлийн үнийн дүн бүхий хохирол нэхэмжилсэн байгаа. Шүдний эмчилгээ, шинжилгээ, бусад эмнэлэгт үзүүлсэн эм, эмнэлгийн хэрэгсэл нийт худалдан авсан 5 602 160 төгрөг, зайлшгүй шаардлагын улмаас Улаанбаатар хотод оршин суух хугацааны орон сууцны түрээсийн төлбөрт 14 100 000 төгрөг, байрны урсгал зардал буюу тог, ус СӨХ-д төлсөн 788 077 төгрөг, өдөр тутмын хүнсэнд зарцуулсан 4 868 253 төгрөг, шатахуун болон автобусны билет авахад зарцуулсан 6 579 263 төгрөг, дээрээс нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 81 950 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах эмчилгээний зардалд 8 000 000 төгрөг, нийт 121 888 253 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа буюу хамгийн сүүлд нэхэмжлээд байгаа сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт нэхэмжилсэн 81 950 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаад, үлдэгдэл 39938253 төгрөгийн үнийн дүн бүхий хохирлыг нэхэмжилж байгаа.
1б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилах зэрэг зайлшгүй гарч байгаа бүх зардлыг хохирогч этгээд нэхэмжлэхээр хуульд тогтоосон байгаа. Дээрх зардлууд нь үүнтэй холбоотой гарч байгаа зардлууд гэж үзэж байгаа. Тухайлбал, эмчилгээний зардлууд эрүүл мэндээ эргээд нөхөн сэргээхтэй холбогдон гарч байгаа эмчилгээний зардлууд. Нэхэмжлэгчийн хувьд баруун талын шанааны яс буудуулсны улмаас бяцраад тэр чигтээ доошоо үүрээд уначихсан. Одоогийн байдлаар яснуудыг эвлүүлээд бороолгуулах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Энэ дээр ямар эмчилгээ хийж мэс засал хийгдсэн бэ гэхээр төмөр тавиад одоохондоо түр зуурын тогтоолттой байгаа. Үүний улмаас амны ангайлт 2 см л ангайж байгаа. Үндсэндээ 3 хэмжээтэй ангайлт хийж байгаа. Үүгээрээ хоол идэж байгаа гэсэн үг. Түүнээс гадна баруун талын шүд бутлах, ямар нэгэн даац авах ямар ч боломжгүй. Зөвхөн зүүн талынхаа шүдээр идэж байгаа. Үүнээс улбаалаад өөрийнх нь дотор эрхтнүүдэд тухайлбал ходоод, элэг-т өөрчлөлт орж байгаа.
Дээрээс нь элгэн дээр гарч байгаа өөрчлөлтийн хувьд энэ хүн өөрөө маш их цус алдалттай эмнэлгийн байгууллага дээр очсон. Дээрээс нь цус дандаа ил гарч шархны эмчилгээ, мэс ажилбар хийгддэг шарх учраас халдвар авах өндөр эрсдэлтэй. Эмнэлэгт хүргэгдэхдээ мөн халдвар авсан байсан учраас B вирус дээрээ C вирус нэмээд авчихсан үйл баримт тогтоогдоод байгаа. Тэгээд үүнтэй холбоотой гарч байгаа эмчилгээний зардлуудыг нэхэмжилж байгаа.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх гэж байгаа бол тухайн бүлэгт зохицуулсан ямар шаардлага гарах боломж, эрх зүйн зохицуулалт байна. Тэр шаардлага, эрх зүйн зохицуулалтын дагуу нэхэмжлэл гаргах боломжтой байх ёстой.
Гэтэл гэм хорын эрх зүйгээр зохицуулагдаж байгаа энэ харилцаан дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн 492-ын өөр зохицуулалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, сөрөг нэхэмжлэлд дурдагдсан мөнгийг гаргах эсэх асуудлыг ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь эрүүгийн шүүхийн шийдвэрийг иргэний шүүхээр дахиж хянуулах гэсэн агуулгатай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргачхаад байгаа учраас энэ дээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн үг гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эм эмчилгээ хийлгэсэн болон эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан гэдэг дээр нийт 13 602 160 төгрөг нэхэмжилсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүгээд үзэхээр уг баримтууд дотор М.*******ын гэмт хэргийн улмаас хохирсонд хамааралтай гэхээр баримтууд байдаггүй. Тэр дотор хүүхдийн хаздаг тоглоомоос эхлээд гарын сойлт, бусад эмүүд нь дандаа хүүхдийн ханиадны эм, мөн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрээс өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарсан баримтууд байдаг зэргээс хараад уг дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Зайлшгүй шаардлагаар орон сууц түрээсэлсэн гэж 14 100 000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Уг байрны түрээсийг 2 янзын дансанд хийсэн байдаг. Зарим мөнгө нь буцаав гээд буцаад ороод ирсэн байх жишээний. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зайлшгүй шаардлагаар байр түрээсэлсэн боловч 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш огт эмнэлэгт үзүүлээгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй байдаг. Мөн хол ойр явж болохгүй байгаа тул байр түрээслэх шаардлагатай гэдэг боловч шатахууны мөнгийг олон газраар явж зарцуулсан байдаг. Баримтуудыг харахад дотор нь архи, пиво, шуудай дүүрэн сахар, бохь, шар тайлагч, аккумлятор, цэнэглэгч гэх зэргээр янз янзын эд зүйлийн баримтууд байдаг. Хэрэгтэй холбоотой гэхэд хэцүү. Би нэгбүрчлэн шүүж үзсэн. Шатахууны хувьд манай зүгээс 1 689 120 төгрөгийг нь төлөх боломжтой гэж харж байна. Ингээд үлдэгдэл 4 890 643 төгрөгийг манай зүгээс төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн гээд байгаа газар нь Ховд аймагт байршилтай талаар opendata.burtgel.gov.mn нээлттэй мэдээллийн сангаас хаягийн мэдээллийг авсан. *******т байгаа хүн Ховд аймагт очиж сэтгэл заслын үйлчилгээ авна гэдэг үнэхээр эргэлзээтэй санагдаж байна.
2а. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хувьд бүх нотлох баримтыг хүснэгтчилсэн байдлаар PDF болгоод дэлгэц ашиглаж ярина. Тухайн болсон үйл явдлын хувьд санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлийг шүүх харгалзах ёстой.
М.*******ын шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаагаар авч үзэхэд нь нэгдүгээрт, Улаанбаатар хотод байр хөлслөн суусан гэдэг шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа. Энэ бол Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар гаргаж байгаа хэдий ч 6 сарын дотор түрээсийн төлбөрөө нэхэх хуулийн зохицуулалттай. Хоёрдугаарт, урсгал зардлын төлбөр болох 788 077 төгрөгийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар нэхэмжилж байна. 6 сарын дотор нэхэмжлэх эрхтэй байсан. Бас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Эмчилгээ хийлгэсэн эм эмчилгээний зардлын хувьд хх-ийн 63-86 талд 31 ширхэг баримт авагдсан байгаа. Цаг хугацааны хувьд 2022 оны 11 дүгээр сарын16-ны болон 17-ны өдрөөс өмнөх цаг хугацааны 4 ширхэг баримт 201 340 төгрөгний эм тарианы мөнгө гэх зардлыг төлөх үндэслэлгүй. Хохирогч маань өөрөө элэгний өвчинтэй хүн байсан. Үүнтэй холбоотой эмийн баримтад дурдагдсан төлбөрийг төлөх үндэслэлгүй, бусад баримтуудыг судлахад 4 472 180 төгрөгийн баримт байхгүй өөрөөр хэлбэл үнийн дүн зөрүүтэй, түүнчлэн засвартай байгаа, нотлох баримтын шаардлага хангаагүй, зайлшгүй шаардлагатай, эмчийн заавраар хэрэглэх эм хэрэглэгдэхүүн гэдгээ баримтаар нотлоогүй тул төлөх эрх зүйн үндэслэлгүй.
Өдөр дутмын хүнсэнд зарцуулагдсан мөнгөний хувьд нэмэгдэл хоол хүнстэй холбоотой зардал гэдгээ баримтаар нотлоогүй, *******ын хэрэглэсэн гэр ахуйн хэрэглээ гэр бүлдээ зарцуулсан, өөртөө ундаа пичен тамхи ундаа пиво авч хэрэглэчхээд яахаараа Баярмагнай төлөх ёстой гэж, хуульд хуульчлагдаагүй мөнгөн төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн нь өөрөө хуулийн шаардлага хангаагүй, хуулиар зохицуулагдаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд 98 ширхэг баримт гаргаад байгаа. 98 ширхэг баримтын мөнгөн дүн нь 4 614 525 төгрөгийн баримт байгаа. Тэгэхээр зөрүү мөнгөн дүн буюу 398 350 төгрөгийн ямар ч шаардлага хангаагүй баримт энэ хэргийн хүрээнд явж байдаг. Нэхэмжлэгч өөрийнхөө өдөр тутмын хүрээнд амьдрал ахуйдаа зарцуулсан мөнгөн дүн буюу хүн амьд явах байгалиас заяагдсан эрхээ эдлэхийн тулд өөрсдийгөө хоол хүнсээр хангаж хэрэглэж амьдрах нь байгалийн жам ёсны эрх байдаг. Жам ёсны эрхтэйгээ холбогдуулаад идэж уусан ундаа, архи, усны мөнгийг төлөх ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй.
Шатахууны зардлын хувьд шалтгаант холбоо үүсээгүй, нотлож чадаагүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин Улаанбаатар Цогт-Цэций Дундговь, Цогт-Овоо гэсэн байршлаас авсан шатахууны баримт хэрэгт тун ховор байгаа ч 2022 оны 11 дүгээр сарын 22-ноос хойш хэргийн хүрээнд авагдсан баримтуудаас Улаанбаатарын чиглэлд явсан буцсан тоогоор, автомашины 100 км-т зарцуулах норм жишгийг үндэслээд 1 689 120 төгрөгийн шатахууны баримтыг төлөх эрх зүйн үндэслэлтэй гэж зөвшөөрч байгаа. Сэтгэцэд учирсан эмгэгээ эмлүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр нэхэмжилсэн 8 000 000 төгрөгөөс 4 000 000 төгрөг төлөгдөөгүй байгааг урьдчилан гаргуулах үндэслэлгүй, төлсөн гэх 4 000 000 төгрөгний зардлын баримт сэтгэцийн эмгэгийг эмчлэхэд гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй. Хууль зүйн тайлбарын хувьд 39 938 253 төгрөгийн нэхэмжлэлээс 1 689 120 төгрөгийг гаас гаргуулах үндэслэлтэй, үлдэх 38 249 133 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
1-р хавтаст хэргийн 4-17-р хуудсан дээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлтэйгээ холбогдуулаад 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 120 тоот шийтгэх тогтоол гаргаж өгсөн байдаг. Энэ шийтгэх тогтоолоор 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар гаас олох ёстой байсан цалин хөлс, орлогын 36 680 048 төгрөгийг тухайн үед гаргуулсан. М.******* би өвчтэй зовлонтой байсан, огт ажилгүй бараг 2 жил суух гээд байна, тухайн үед ямар ч орлогогүй гэдэг байдлаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад олох ёстой байсан орлого гэдэг зүйлийг гаас нэхэж тухайн нэхэмжлэлийг 11 дүгээр сарын 17-ны өдөр бүх хохирол төлбөрөө төлөөд шүүхээс хэргийг шийдвэрлэсэн байдаг. М.******* нь тодорхой хэмжээнд хөдөлмөр хөлс аваад явж байгаа нь нотлогдсон байдаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд ямар мөнгөн дүнг оролцуулдаг вэ гэхээр 2022 оны 04 сард 709 065 төгрөг, 2022 оны 05 сард 2 211 733 төгрөг, 2022 оны 06 сард 1 068 898 төгрөг, 2022 оны 07 сард 1 062 898 төгрөг, 2022 оны 08 сард 1 062 898 төгрөг, 2022 оны 09 сард 2 979 267 төгрөг, 2022 оны 10 сард 2 843 846 төгрөг, 2022 оны 12 сард 12 369 407 төгрөг. Ингээд эдгээр мөнгөн дүнгүүдийг нэмж үзэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий 24 302 014.59 төгрөгийг авсан байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар М.*******ын нөхцөл байдал тогтоогддог. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн хариуцагч М.*******аас д гаргуулан олгож өгнө үү гэж хүсэж байгаа гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:. Хүсэлтийн хүрээнд нэхэмжлэгч М.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг гаргуулсан. Нэхэмжлэгч М.******* нь өмнө нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэх үе шатанд ажилгүй байсан хугацааны цалинг шийдвэрлүүлсэн ба тухайн цаг хугацаанд хариуцагчаас илүү мөнгө нэхэмжилж ор үндэслэлгүйгээр хохирол төлбөрт мөнгө гаргуулан авсан байна. Тухайн үед илүү мөнгө хохиролд тооцуулан авчихаад одоо ахиад мөн л хохирол гарсан гэж мөнгө нэхэмжилсэн нь хууль бус. ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/120 дугаар тогтоолоор хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарыг дуустал нийт 13 сарын хугацаагаар нэхэмжилсэнг шүүх уг нэхэмжлэлийг бүхэлд нь буюу 34 680 048 төгрөгийг гаргуулахаар тогтоол гаргасныг төлж барагдуулсан. Гэтэл уг хугацаанд нэхэмжлэгч М.******* нь 24 302 014 төгрөгний цалинг Эрдэнэс таван толгой ХХК-аас авсан болох нь тогтоогдож үндэслэлгүйгээр хохиролд илүү мөнгө тооцуулан авсан байна. Иймээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт илүү өгсөн мөнгө болох 24 302 014.59 төгрөгийг нэхэмжлэгч М.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 06 сар хүртэл хүнд гэмтэл авсны улмаас нэг ч өдөр ажлын байран дээрээ ажиллаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтныхаа нөхцөл байдлыг харгалзан үзэж сул зогсолтод хугацаагүйгээр хамруулан нийгмийн даатгалыг тасалдуулахгүйн тулд төлж барагдуулж байсан мөн жилийн эцэст компанийн ашигаас хүртээсэн нь тухайн хүнийг ажлаа хийж байсан гэж үзэх боломжгүй юм. Мөн дээрхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсний асуудлыг ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №2022/ШЦТ/120 шийтгэх тогтоолоор нэгэнт шийдэж, шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болж уг асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн байхад яг ямар үндэслэлээр буцаан шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоол /хх-4-17/, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр /хх-21-24/, М.*******ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Цэргийн төв эмнэлгийн дарга ерөнхий эмчид гаргасан хүсэлт /хх-25-26/, М.*******ын Цэргийн төв эмнэлэгт гаргасан өргөдөл /хх-27/, Ламор ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/33 дугаартай албан бичиг /хх-30/, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Доктор Өлзий ХХК-ийн эмчилгээний үнийн санал /хх-33-34/, М.*******ын хаан банкны 5009297064 дугаартай дансны хуулга /хх-35-43/, ийн хаан банкны 5417031713 дугаартай дансны хуулга /хх-44-54/, М.*******ын 5009297064 дугаартай дансны хуулга /хх-55-58/, ийн хаан банкны 5417031713 дугаартай дансны хуулга /хх-59-61/, /хх-63 дууссан дахь 76 331 төгрөгийн баримт, Жоё мартийн 13 400 төгрөгийн баримт /хх-63/, Ти Эм ойл 129 000 төгрөгийн баримт /хх-63/, /Tenger Plaza 85 774 төгрөгийн баримт/, Заан өндөр ХХК-ийн 5 800 төгрөгийн баримт /хх-63/, /хх-63 дууссан дахь 10 200 төгрөгийн баримт, /хх-63 дууссан дахь 320 000 төгрөгийн баримт, Бүрэн барааны Хайпермаркетын 279 635 төгрөгийн баримт /хх-64/, Tenger Plaza 25 650 төгрөгийн баримт /хх-64/, AZIM-ийн 17 900 төгрөгийн баримт /хх-64/, Номингийн 67 89 төгрөгийн баримт /хх-64/, Tenger Plaza 37 260 төгрөгийн баримт /хх-65/, Жоё мартын 8 550 төгрөгийн баримт /хх-65/, Заан өндөр ХХК-ийн 15 500 төгрөгийн баримт /хх-65/, Номингийн 35 729 төгрөгийн баримт /хх-65/, E mart 142 684 төгрөгийн баримт /хх-65/, Tous Les Jours River Center 4363.36 төгрөгийн баримт /хх-65/, Tenger Plaza 17 020 төгрөгийн баримт /хх-65/, E mart 108 022 төгрөгийн баримт /хх-66/, Nomin 119 529 төгрөгийн баримт /хх-66/, Түмний дэлгүүрийн 6 250 төгрөгийн баримт /хх-66/, 7 400 төгрөгийн баримт /хх-66/, E mart 111 906 төгрөгийн баримт /хх-66/, E mart 23 461 төгрөгийн баримт /хх-66/, Цэций хотхон 10 800 төгрөгийн баримт /хх-66/, Tenger plaza 6 200 төгрөгийн баримт /хх-66/, Tenger plaza 100 082 төгрөгийн баримт /хх-66/, Тулга дэлгүүрийн 6 500 төгрөгийн баримт /хх-67/, Tenger plaza 46 062 төгрөгийн баримт /хх-67/, 16 700 төгрөгийн баримт /хх-67/, Шар дэлгүүр 3 250 төгрөгийн баримт /хх-67/, E mart 80 355 төгрөгийн баримт /хх-67/, Fullmoon 39 000 төгрөгийн баримт /хх-67/, 70 000 төгрөгийн баримт /хх-67/, 139 220 төгрөгийн баримт /хх-68/, E mart 222 100 төгрөгийн баримт /хх-68/, Ханбүргэд Номингийн 41 330 төгрөгийн баримт /хх-68/, 1 000 төгрөгийн баримт /хх-68/, Түмний дэлгүүр 5050 төгрөгийн баримт /хх-68/, E mart 166 466 төгрөгийн баримт /хх-68/, E mart 37 431 төгрөгийн баримт /хх-68/, Orgil Center 119 700 төгрөгийн баримт /хх-69/, E mart 16 780 төгрөгийн баримт /хх-69/, Уярал /супермаркет 8 600 төгрөгийн баримт /хх-69/, 22 280 төгрөгийн баримт /хх-69/, 9 900 төгрөгийн баримт /хх-69/, Тулга дэлгүүр 29 700 төгрөгийн баримт /хх-69/, E mart 29 000 төгрөгийн баримт /хх-69/, Tenger plaza 63 042 төгрөгийн баримт /хх69/, Оёо И-март 19 900 төгрөгийн баримт /хх-69/, Бүрэн барааны Хайпермаркет 26 512 төгрөгийн баримт /хх-70/, Nomin 22 170 төгрөгийн баримт /хх-70/, 102 300 төгрөгийн баримт /хх-70/, 2 500 төгрөгийн баримт /хх-70/, Голомт банк 1 000 төгрөгийн баримт /хх-70/, Түмний дэлгүүр 2 000 төгрөгийн баримт /хх-70/, Tenger plaza 25 000 төгрөгийн баримт /хх-70/, Tenger plaza 39 930 төгрөгийн баримт /хх-70/, Түмний дэлгүүр 8 400 төгрөгийн баримт /хх-70/, Оргих дэлгүүр 6 000 төгрөгийн баримт /хх-70/, 21 300 төгрөгийн баримт /хх-71/, Tenger plaza 40 790 төгрөгийн баримт /хх-71/, Өгөөж бөөний төв 79 800 төгрөгийн баримт /хх-71/, 1 000 төгрөгийн баримт /хх-71/, Өгөөж миний маркет 8 200 төгрөгийн баримт /хх-71/, Tenger plaza 116 790 төгрөгийн баримт /хх-71/, Tenger plaza 5 190 төгрөгийн баримт /хх-71/, 35 550 төгрөгийн баримт /хх-8800/, Tenger plaza 81 340 төгрөгийн баримт /хх-72/, E mart 123 494 төгрөгийн баримт /хх-72/, 15 000 төгрөгийн баримт /хх-72/, Nomin 28 190 төгрөгийн баримт /хх-72/, 24 600 төгрөгийн баримт /хх-72/, Unitel 9 900 төгрөгийн баримт /хх-72/, Шар дэлгүүрийн 13 000 төгрөгийн баримт /хх-72/, Orgil center 31 850 төгрөгийн баримт /хх-72/, 17 350 төгрөгийн баримт /хх-72/, Цэций хотхоны 9 500 төгрөгийн баримт /хх-72/, Nomin 19 106 төгрөгийн баримт /хх-72/, 160 100 төгрөгийн баримт /хх-73/, E mart 14 280 төгрөгийн баримт /хх-73/, 58 200 төгрөгийн баримт /хх-73/, Заан өндөр ХХК-ийн 14 500 төгрөгийн баримт /хх-73/, E mart 384 388 төгрөгийн баримт /хх-73/, E mart 172 878 төгрөгийн баримт /хх-73/, 130 000 төгрөгийн баримт /хх-74/, Шунхлай говь 122 299 төгрөгийн баримт /хх-74/, 76 070 төгрөгийн баримт /хх-74/, 100 000 төгрөгийн баримт /хх-74/, Улаанбаатар их дэлгүүр ХХК-ийн 4 500 төгрөгийн баримт /хх-74/, 4 000 төгрөгийн баримт /хх-74/, ПетроСтар ХХК-ийн 92 900 төгрөгийн баримт/ хх-74/, НИК ХХК-ийн 77 393 төгрөгийн баримт /хх-74/, НИК ХХК-ийн 150 66 төгрөгийн баримт /хх-74/, 113 400 төгрөгийн баримт /хх-74/, НИК ХХК-ийн 126 792 төгрөгийн баримт /хх-75/, НИК ХХК-ийн 60 000 төгрөгийн баримт /хх-75/, 96 000 төгрөгийн баримт /хх-75/, 125 000 төгрөгийн баримт /хх-75/, 105 000 төгрөгийн баримт /хх-75/, Redpoint 80 000 төгрөгийн баримт /хх-75/, НИК ХХК-ийн 104 952 төгрөгийн баримт /хх-75/, Redpoint 130 000 төгрөгийн баримт /хх-75/, Redpoint 124 982 төгрөгийн баримт /хх-75/, ПетроСтар ХХК-ийн 100 000 төгрөгийн баримт /хх-76/, ПетроСтар ХХК-ийн 128 064 төгрөгийн баримт /хх-76/, НИК ХХК-ийн 100 000 төгрөгийн баримт /хх-76/, НИК ХХК-ийн 60 010 төгрөгийн баримт /хх-76/, 50 000 төгрөгийн баримт /хх-76/, НИК ХХК-ийн 98 988 төгрөгийн баримт /хх-76/, ПетроСтар ХХК-ийн 30 000 төгрөгийн баримт /хх-76/, 126 950 төгрөгийн баримт /хх-76/, НИК ХХК-ийн 115 065 төгрөгийн баримт /хх-77/, ПетроСтар ХХК-ийн 105 071 төгрөгийн баримт /хх-77/, НИК ХХК-ийн 129 997 төгрөгийн баримт /хх-77/, Redpoint 116 802 төгрөгийн баримт /хх-77/, Шунхлай петролиум ХХК-ийн 85 050 төгрөгийн баримт /хх-77/, НИК ХХК-ийн 30 000 төгрөгийн баримт /хх-77/, ПетроСтар ХХК-ийн 83 100 төгрөгийн баримт /хх-77/, НИК ХХК-ийн 98 063 төгрөгийн баримт /хх-77/, ПетроСтар ХХК-ийн 100 000 төгрөгийн баримт /хх77/, НИК ХХК-ийн 54 999 төгрөгийн баримт /хх-77/, НИК ХХК-ийн 59 994 төгрөгийн баримт /хх-78/, Шунхлай говь ХХК-ийн 143 088.23 төгрөгийн баримт /хх-78/, Шунхлай говь ХХК-ийн 38 800 төгрөгийн баримт /хх-78/, НИК ХХК-ийн 125 019 төгрөгийн баримт /хх-78/, НИК ХХК-ийн 106 140 төгрөгийн баримт /хх-78/, 36 000 төгрөгийн баримт /хх-78/, НИК ХХК-ийн 110 058 төгрөгийн баримт /хх-78/, НИК ХХК-ийн 106 056 төгрөгийн баримт /хх-78/, 34 000 төгрөгийн баримт /хх-78/, Шунхлай говь ХХК-ийн 60 000 төгрөгийн баримт /хх-78/, НИК ХХК-ийн 118 044 төгрөгийн баримт /хх-79/, Шунхлай говь ХХК-ийн 74 868 төгрөгийн баримт /хх-79/, НИК ХХК-ийн 88 050 төгрөгийн баримт /хх-79/, Шунхлай говь ХХК-ийн 91 599 төгрөгийн баримт /хх-79/, Шунхлай петролиум ХХК-ийн 50 000 төгрөгийн баримт /хх-79/, Шунхлай говь ХХК-ийн 56 838 төгрөгийн баримт /хх-79/, ПетроСтар ХХК-ийн 106 000 төгрөгийн баримт /хх-79/, НИК ХХК-ийн 137 403 төгрөгийн баримт /хх-79/, ПетроСтар ХХК-ийн 60 000 төгрөгийн баримт /хх-79/, Шунхлай говь ХХК-ийн 50 000 төгрөгийн баримт /хх-79/, 90 000 төгрөгийн баримт /хх-80/, НИК ХХК-ийн 128 024 төгрөгийн баримт /хх-80/, Шунхлай Трэйдинг ХХК-ийн 6415 төгрөгийн баримт /хх-80/, 60 000 төгрөгийн баримт /хх-80/, 183 027 төгрөгийн баримт /хх-80/, Шунхлай говь ХХК-ийн 58 200 төгрөгийн баримт /хх-80/, Сод монгол групп ХХК-ийн 102 100 төгрөгийн баримт /хх-80/, 137 740 төгрөгийн баримт /хх-80/, ПетроСтар ХХК-ийн 100 000 төгрөгийн баримт /хх-80/, Хэнтий Бумбат 1 200 төгрөгийн баримт /хх-80/, 30 000 төгрөгийн баримт /хх-80/, 50 000 төгрөгийн баримт /хх-81/, 115 000 төгрөгийн баримт /хх-81/, 32 000 төгрөгийн баримт /хх-81/, 4 500 төгрөгийн баримт /хх-82/, 24 900 төгрөгийн баримт /хх-82/, Grandmyed Farm 154 640 төгрөгийн баримт /хх-82/, Сити фарм МЭИК ХХК-ийн 45 000 төгрөгийн баримт /хх-82/, 14 800 төгрөгийн баримт /хх-82/, 1 200 төгрөгийн баримт /хх-82/, 20 200 төгрөгийн баримт /хх-83/, Цомбоговь ХХК-ийн 26 900 төгрөгийн баримт /хх-83/, 80 000 төгрөгийн баримт /хх-83/, Цомбоговь ХХК-ийн 31 500 төгрөгийн баримт /хх-83/, 61 900 төгрөгийн баримт /хх-83/, 24 900 төгрөгийн баримт /хх-83/, 3 000 000 төгрөгийн баримт /хх-83/, Монос эмийн сангийн 26 000 төгрөгийн баримт /хх-83/, Цомбоговь ХХК-ийн 64890 төгрөгийн баримт /хх-83/, Цомбоговь ХХК-ийн 2 100 төгрөгийн баримт /хх-83/, 12 300 төгрөгийн баримт /хх-83/, 4 150 төгрөгийн баримт /хх-84/, 22 000 төгрөгийн баримт /хх-84/, 28 400 төгрөгийн баримт /хх-84/, 8 300 төгрөгийн баримт /хх-84/, 3000 төгрөгийн баримт /хх-84/, 110 000 төгрөгийн баримт /хх-84/, 10 000 төгрөгийн баримт /хх-84/, 24 100 төгрөгийн баримт /хх-84/, 28 500 төгрөгийн баримт /хх-84/, 19 630 төгрөгийн баримт /хх-84/, 17 500 төгрөгийн баримт /хх-84/, 48 000 төгрөгийн баримт /хх-84/, 12 500 төгрөгийн баримт /хх-85/, Цомбоговь ХХК-ийн 32 400 төгрөгийн баримт /хх-85/, 24 500 төгрөгийн баримт /хх-85/, 4 500 төгрөгийн баримт /хх-85/, Цомбоговь ХХК-ийн 18 900 төгрөгийн баримт /хх-85/, Цомбоговь ХХК-ийн 41 380 төгрөгийн баримт /хх-85/, 5 000 төгрөгийн баримт /хх-85/, 6 000 төгрөгийн баримт /хх-86/, 24 900 төгрөгийн баримт /хх-86/, 39 500 төгрөгийн баримт /хх-86/, 14 000 төгрөгийн баримт /хх-86/, 14 500 төгрөгийн баримт /хх-86/, 40 000 төгрөгийн баримт /хх-86/, 16 200 төгрөгийн баримт /хх-86/, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1812 дугаартай орон сууц хөлслөх гэрээ /хх-91-93/, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр /хх-94/, ийн 5417031713 дугаартай хаан банкны дансны хуулга /хх-95/, Сэтгэл зүйч, үйлчлүүлэгч хоорондын гэрээ /2-р хх-1-8/, Элэгний төв эмнэлгийн С.Эрдэнэчулуун эмчийн оношилгоо хийсэн баримтууд /хх-14-18/, М.*******ын 5009297064 дугаартай хаан банкны дансны хуулга /2-р хх-9-12/, Хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгооны баримт /2-р хх-14/, Иммунологийн шинжилгээний баримт /2-р хх-15/, Цусны ерөнхий шинжилгээний баримт /2-р хх-16-17/,Биохимийн шинжилгээний баримт /2-р хх-18/, 65 000 төгрөгийн баримт /2-р хх-19/, Сити фарм МЭИК ХХК-ийн 30 700 төгрөгийн баримт /2-р хх-19/, Сити фарм МЭИК ХХК-ийн 37 800 төгрөгийн баримт /2-р хх-19/, 20 000 төгрөгийн баримт /2-р хх-19/, 140 000 төгрөгийн баримт /2-р хх-19/, Монос 19 800 төгрөгийн баримт /2-р хх-19/, Сити фарм МЭИК ХХК-ийн 78 300 төгрөгийн баримт /2-р хх-19/, Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /2-р хх-68/, 2007 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин О.Оюунхүүгийн төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-69/, 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү О.Батзандангийн төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-70/, 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү О.Батмагнайгийн төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-71/, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин О.Оюун-Эрдэнийн төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-72/, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин О.Наранцацралтын төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-73/, 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү О.Нямбаярын төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-74/, Эрдэнэс Тавантолгой Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/58 дугаартай тушаалын хуулбар /2-р хх-159/, Эрдэнэс Тавантолгой Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/1497 дугаартай тушаалын хуулбар /2-р хх-160/, Эрдэнэс Тавантолгой Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/952 дугаартай тушаалын хуулбар /2-р хх-161/, Эрдэнэс Тавантолгой Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/955 дугаартай тушаалын хуулбар /2-р хх-162/, амбулаторийн дэвтэр /2-р хх-163-175/, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр /2-р хх-176/,
Хариуцагч талаас гийн мал тэжээвэр, амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого баримт /хх-224/,Шунхлай ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн В/995 дугаартай албан бичиг, Ник ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/589 дугаартай албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хариу тайлбар /хх-114/, М.*******ын гэрэл зураг /хх-221/, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хариу тайлбар /2-р хх-50/, Шунхлай ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн В/995 дугаартай албан бичиг /2-р хх-77/, НИК ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/589 дугаартай албан бичиг /2-р хх-78/ зэрэг баримтууд
Хариуцагч талын хүсэлтээр шүүх дараах баримтуудыг гаргуулав. Үүнд: Цэргийн төв эмнэлгийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 89 дугаартай албан бичиг /хх-128-201/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-202-203/,*******, Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 142 дугаартай албан бичиг /хх-229-230/, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 345 дугаартай албан бичиг /2-р хх-44-48/ зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 20 399 937 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 538 316 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч д холбогдуулж гэм хор учруулсны хохиролд эм эмчилгээний зардал 5 602 160 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах эмчилгээний зардал 8 000 000 төгрөг зайлшгүй зардал болох орон сууцны түрээсийн төлбөр 14 100 000 төгрөг, урсгал зардал /тог ус СӨХ/ 788 077 төгрөг, өдөр тутмын хүнсэнд зарцуулсан 4 868 253 төгрөг, шатахуунд зарцуулсан 6 579 763 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 81 950 000 төгрөг нийт 121 888 253 төгрөг гаргуулахыг шаардаж, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 81 950 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзан, 39 938 253 төгрөг гаргуулахыг шаардсан.
2. Хариуцагч нь шатахууны зардал 1 689 120 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч бусад зардлыг зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нотлох баримтаар ирүүлсэн бичгийн баримтууд нь тооцоолол зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй гэж тайлбарлан маргадаг.
3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ хохирол төлбөрт илүү төлсөн 24 302 014.59 төгрөг гаргуулахыг шаардаж, үндэслэлээ өмнө нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үе шатанд ажилгүй байсан хугацааны цалинд илүү мөнгө гаргуулан хохиролд тооцуулан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсон.
4. Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөр эрх зүйн үндэслэлээр шаардаж байгаа нь харилцан тооцогдохгүй, мөнгөний хувьд, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж тогтоол хүчин төгөлдөр болсон тул иргэний хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэх эрх хэмжээ байхгүй гэж тайлбарлан маргадаг.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.
5.1 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нь М.*******ын баруун чихний доод хэсгээр орж, эрүү ясны үеийн толгой, титэм сэртэн, хацар яс, түүшин сэртэнгийн бяцарсан хугарал, дөрвөн шүдний булгарал, нүүрний мэдрэлийн тасрал, баруун талын зажлуурын булчин, шүлсний булчирхай задрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийг хамарсан том хэмжээний салбарч урагдсан шарх эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан. /1хх-ийн ******* дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоол/
5.2 нь М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон.
5.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 81 950 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч нь М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүний хууль бус үйлдлийн улмаас М.*******ын эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул тэрээр М.*******ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.
Хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг М.*******ын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх болон эм эмчилгээний зайлшгүй зардал гэж үзэв.
1. Эм эмчилгээний зардал 5 602 160 төгрөгний хохирлын талаар:
Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүдний утас 4 500 төгрөгийн баримт /хх-82/, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 45 000 төгрөгийн баримт /хх-82/, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Энто аяга соруултай 31 500 төгрөгийн баримт /хх-83/, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүдний аппарат 3 000 000 төгрөгийн баримт, 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хатигны наалт 26 000 төгрөгийн баримт /хх-83/, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Амоксициллин 250мг 2100 төгрөгийн баримт /хх-83/, 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүдний үзлэгийн 40 000 төгрөгийн баримт /хх-83/, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн эмийн 64 890 төгрөгийн баримт /хх-83/, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн вэлфреш эмийн 12 300 төгрөгийн баримт /хх-83/ 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн эмийн 4 150 төгрөгийн баримт /хх-84/, 8 300 төгрөгийн эмийн баримт /хх-84/, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн эмчилгээ урьдчилан сэргийлэх зориулалттай эм зүйн бүтээгдэхүүн 22 000 төгрөгийн баримт /хх-84/, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 3000 төгрөгийн баримт /хх-84/, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн эмийн 28 400 төгрөгийн баримт /хх-84/, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүдний эмчилгээний 110 000 төгрөгийн баримт /хх-84/, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн магни актив 10 000 төгрөгийн баримт /хх-84/, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн эмийн 17 500 төгрөгийн баримт /хх-84/, шүдний үнэ 308 000 төгрөгийн баримт /хх-84/, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүд янзалсны 350 000 төгрөгийн баримт /хх-84/, 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүд чангалах эмчилгээний 48 000 төгрөгийн баримт /хх-84/, 2022 оны 11 дүгээр 30-ны өдрийн цайр эмийн 24 500 төгрөгийн баримт /хх-85/, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эмийн 18 900 төгрөгийн баримт /хх-85/, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эмийн 5 000 төгрөгийн баримт /хх-85/, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эмнэлгийн 40 000 төгрөгийн баримт /хх-85/, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн эмийн 6 000 төгрөгийн баримт /хх-86/, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн эмийн 24 900 төгрөгийн баримт /хх-86/, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн эмийн 39 500 төгрөгийн баримт /хх-86/, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн гарын сойлтын 14 000 төгрөгийн баримт /хх-86/, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эмийн 14 500 төгрөгийн баримт /хх-86/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүдний эмчилгээ 40 000 төгрөгийн баримт /хх-86/, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн эмийн 16 200 төгрөгийн баримт /хх-86/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эмийн 65 000 төгрөгийн баримт /2-р хх-19/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эмийн 30 700 төгрөгийн баримт /2-р хх-19/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эмийн 37 800 төгрөгийн баримт /2-р хх-19/, 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн давтан үзлэгийн 20 000 төгрөгийн баримт /2-р хх-19/, 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн элэгний төвийн 140 000 төгрөгийн баримт /2-р хх-19/, 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эмийн 19 800 төгрөгийн баримт /2-р хх-19/, 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эмийн 152 000 төгрөгийн баримт /2-р хх-19/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эмийн 78 300 төгрөгийн баримт /2-р хх-19/ нийт 4 922 740 төгрөгийн зардал гаргасан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байх ба эдгээр нь нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгов.
Харин 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 24 900 төгрөгийн баримт /хх-82/ нь уншигдахгүй юуны баримт болох нь тодорхойгүй, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 154 640 төгрөгийн баримт /хх-82/, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 45 000 төгрөгийн баримт /хх-82/, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 800 төгрөгийн баримт /хх-82/, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5 000 төгрөгийн баримт /хх-82/, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 26 900 төгрөгийн баримт /хх-82/-ууд нь урьд нь эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн, 40 000 төгрөгийн баримт /хх-83/, 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1 200 төгрөгийн баримт /хх-82/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 20 200 төгрөгийн баримт /хх-83/, 16 900 төгрөгийн баримт, 80 000 төгрөгийн баримт, 24 900 төгрөгийн баримт /хх-83/, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн эмийн 24 100 төгрөгийн баримт /хх-84/, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 28 500 төгрөгийн баримт /хх-84/, 10 630 төгрөгийн баримт /хх-84/, 308 000 төгрөгийн баримт /хх-84/, 21 500 төгрөгийн баримт /хх-85/, 12 500 төгрөгийн баримт, 32 400 төгрөгийн баримт, 4 500 төгрөгийн баримт, 40 000 төгрөгийн баримт, 48 000 төгрөгийн баримт, 41 380 төгрөгийн баримт, 79 600 төгрөгийн баримт, 40 000 төгрөгийн баримт, 16 000 төгрөгийн баримт зэрэг нь уншигдахгүй, юуны баримт болох нь тодорхойгүй, зайлшгүй эмчилгээний зардал гэж үзэх боломжгүй байх тул дээрхи хохирлыг төлүүлэх үндэслэлгүй гэж үзэв.
2. Түрээсийн төлбөр гаргуулах хохирлын талаар:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүнд гэмтэл авсны дараагаар Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд тус эмнэлгийн зүгээс байнга эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэ гэсэн учраас эмчилгээ хийлгэх хугацаа буюу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод байр түрээслэн нийт 14 100 000 төгрөгний түрээс, урсгал зардал болон СӨХ-ийн төлбөрүүдэд 788 077 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргадаг.
Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ Орон сууц хөлслөх гэрээг М.******* байгуулаагүй гэгч байгуулсан, Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар гаргаж байгаа хэдий ч 6 сарын дотор түрээсийн төлбөрөө нэхэх хуулийн зохицуулалттай тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Урсгал зардлын төлбөр болох 788 077 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар нэхэмжилж байна. 6 сарын дотор нэхэмжлэх эрхтэй байсан. Бас хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж тайлбарлан маргадаг.
, нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1812 дугаартай орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх бөгөөд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 9в байр 1-р орц 39 тоот орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар хөлсөхөөр гэрээ байгуулжээ.
нь М.*******ын эхнэр болох нь талуудын тайлбар, гэрлэгчдийн гэрчилгээ /хх-20/ зэргээр нотлогддог.
М.******* нь хүнд гэмтэл авсаны дараагаар 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, эмчийн хяналтанд байх шаардлагатай, эмчилгээ хийлгүүлж байсан байх ба тэрээр уг орон сууцыг хөлслөн амьдарч байсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, орон сууц хөлслөх гэрээ, ийн дансны хуулга зэргээр нотлогддог тул энэхүү зардлыг М.*******ын эрүүл мэндийн гэм хорыг арилгахтай холбоотой зайлшгүй зардал гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл орон сууц түрээслэсэж 9 000 000 төгрөгийн зардал гаргасан болох нь орон сууц хөлслөх гэрээ, ийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогддог тул энэ хохирлыг гаас гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч тал 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл орон сууц хөлсөлсөн гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.
Уг хэрэг маргаан нь гэрээний бус үүргийн харилцаанаас үүсэх үүрэгтэй хамааралтай тул хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрээр хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон тайлбар үндэслэлгүй.
3.Сууц өмчлөгчдийн холбоонд /сөх/ төлсөн 788 077 төгрөгийн хохирлын талаар:
Нэхэмжлэгч М.******* нь орон сууц хөлслөх гэрээний дагуу үүргээ биелүүлж тог ус, урсгал зардалд 788 077 төгрөгийг эрх бүхий байгууллагад төлсөн болох нь ийн дансны хуулгаар нотлогддог тул энэ зардлыг гаас гаргуулах нь үндэслэлтэй байна.
4. М.******* нь Цагаан үр цадиг ухаан ТББ-аас сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал, сэтгэцийн нөхөн сэргээх үйлчилгээг авч байсан нь хэрэгт авагдсан сэтгэл зүйч, үйлчлүүлэгч хоорондын гэрээгээр нотлогдож байна.
Тухайн үйлчилгээний хөлс нь 8 000 000 төгрөг гэх бөгөөд нэхэмжлэгч М.******* үйлчилгээний хөлс болох 4 000 000 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулга /2-р хх-09-12/-аар нотлогдож байх тул гаргуулах үндэслэлтэй.
5. Өдөр тутмын хүнсний зардалд 4 868 253 төгрөгийн хохирлын талаар:
Шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хариуцагч гийн учруулсан гэмтлээс М.******* нь өдөр тутмын хоол хүнсэнд нэмэлтээр ямар бүтээгдэхүүн, хоол унд хэрэглэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, өдөр тутмын хэрэглээний хүнсний зардал болон гэр бүлийн гишүүдийн ахуйн хэрэглээний зардлыг М.*******ын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
6. Шатахууны зардалд нэхэмжлэгч 6 579 763 төгрөг нэхэмжилж байх бөгөөд шүүхээс 1 689 120 төгрөгийг гаргуулж, 4 890 643 төгрөгийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 388 000 төгрөгийн баримт /хх-78/, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 50 000 төгрөгийн шатахууны баримт /хх-79/ болон орон нутгаас Улаанбаатар хот руу Цэргийн төв эмнэлэгт амбулаторийн үзлэгт хамрагдахааар явсан 5 удаагийн зардал нь өмнө нь эрүүгийн журмаар хохиролд тооцогдон шийдвэрлэгдсэн байна.
Харин М.*******ын орон нутгаас Улаанбаатар хот руу явж Цэргийн төв эмнэлэгт амбулаториорийн үзлэгт нь 4 удаа хамрагдсан болох нь Цэргийн төв эмнэлгийн алыан тоотоор нотлогддог тул шатахууны зардлыг Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 390 дугаартай Жишиг норм батлах тухай тушаалаар: 100 км гүйлтэд зарцуулагдах шатахууны зарцуулалтын жишиг нормд Forester III 2.5XT машин нь орон нутагт 11.0 литр, хотын төвд 13.8 литр бензин зарцуулагдана гэснийг баримтлан 1 689 120 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлийн хувьд гэм хорын эрх зүй харилцаа байх ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх эрх зүйн харилцаагаар тодорхойлсон нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох боломжгүй байгаагаас гадна сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан цалин хөлсөнд илүү төлсөн гэх 24 302 014.59 төгрөгийг эрүүгийн журмаар шийдвэрлэж шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул дахин хэлэлцэх үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.******* улсын тэмдэгтийн хураамж 259 950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн байх бөгөөд хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 259 950 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гаас 20 399 937 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
2. Нэхэмжлэлийн шаардлагаас 19 538 316 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Сөрөг нэхэмжлэгч гийн 24 302 014.59 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Нэхэмжлэгч М.******* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 81 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 259 950 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.ОТГОНСҮРЭН
Д.УРАНЧИМЭГ