Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/04202

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 01 181/ШШ2024/04202

 

 

Эвлэрлийн гэрээг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ........ давхар хаягт байрлах А.... ХХК /РД: ...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,  тоот хаягт байрлах, Д..... ХХК /РД: ...../,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Шинэ яармаг,  хаягт байрлах, Д..... медикал ХХК /РД: / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 15,714,201 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

"Д..... медикал" ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр А/25-2  тоот "Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ"-г байгуулан хамтран ажиллаж байсан. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 10.476.134 төгрөгийн авлага үүссэн. Гэрээнд заасны дагуу эм барааны төлбөрийг сар бүр тооцоо нийлж 25-30-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болон түүнээс өмнө авсан барааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ-ний 4.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 10,476,134 төгрөгөөс хоног тутам 0,5 хувийн алданги буюу нийт 1275 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд алдангийн нийт үнийн дүн нь төлөх ёстой үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул алданги 5,238,067 төгрөгийг тус, тус нэхэмжилж удаа дараа хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй төлбөр төлөөгүй байна.

Иймд Д..... ХХК-иас Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ-ний үүргийн төлбөр болох 10,476,134 төгрөг, гэрээнд заасан алданги 5,238,067 төгрөг, нийт 15,714,201 төгрөгийг гаргуулж А.... ХХК-д олгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч А.... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж , хариуцагч Д..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О , хариуцагч Д..... медикал ХХК-ийн төлөөлөгч Д.Ц  нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэг талаас хариуцагч Д..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа, хариуцагч Д..... медикал ХХК-ийн төлөөлөгч Д.Ц  нар, нөгөө талаас нэхэмжлэгч А.... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жавхлантөгс нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож байна.

Нэхэмжлэгч А.... ХХК нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага болох 15,714,201 төгрөгийн 10,714,201 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

Хариуцагч Д..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О , хариуцагч Д..... медикал ХХК-ийн төлөөлөгч Д.Ц  нар нь:

2. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг хариуцагч нар нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус, тус нэхэмжлэгч А.... ХХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь 502101  тоот дансанд шилжүүлэхээр тохиролцов. Энэхүү Эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиолцож хэн нэгний шахалтгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөлгүй хийсэн болно.

Иймд зохигчид харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.... ХХК нь хариуцагч Д..... ХХК, Д..... медикал ХХК нарт холбогдуулан 15,714,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

Нэхэмжлэгч А.... ХХК нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага болох 15, 714,201 төгрөгийн 10,714,201 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,

Хариуцагч Д..... ХХК, Д..... медикал ХХК нь:

2. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг хариуцагч нар нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус, тус нэхэмжлэгч А.... ХХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь 5021  тоот дансанд шилжүүлэхээр тохиролцов. гэжээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрлийг ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана., 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заасан.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчийн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А.... ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 15, 714,201 төгрөгийн 10,714,201 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д..... ХХК, Д..... медикал ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг А.... ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,521 төгрөгөөс 118,260.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 118,260.5 төгрөгийг нэхэмжлэгч А.... ХХК-д буцаан олгож, хариуцагч Д..... ХХК, Д..... медикал ХХК нараас 118,260.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Ж.БАТМӨНХ