Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2024/0604

 

2024 07 31 128/ШШ2024/0604

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй, болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Г.Ж нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: ...Нийслэлийн боловсролын газарт олгосон газар нь ***** ХХК-ийн 669 метр квадрат талбайтай давхцалтай байгааг талууд хүлээн зөвшөөрч Ика ХХК-ийн нэр дээр 669 метр квадрат газрын захирамж, гэрчилгээ гаргахыг Нийслэлийн засаг дарга хүлээн зөвшөөрч.

-Нэхэмжлэгч нарын болон СӨХ-ны 1080 метр квадрат газрын давхцлыг Нийслэлийн Боловсролын газарт хэвээр үлдээж, харин Нийслэлийн Боловсролын газарт олгосон газар нь ***** ХХК-ийн 669 метр квадрат талбайтай давхцалтай байгааг талууд хүлээн зөвшөөрсөн.

-Нийслэлийн боловсролын газар нь Баянзүрх дүүргийн **** дугаар хороо өөрт олгогдсон газраасаа *** метр квадрат талбай хасагдахыг хүлээн зөвшөөрсөн тул **** ХХК-ийн нэр дээр 669 метр квадрат газрын захирамж, гэрчилгээ гаргахыг Нийслэлийн засаг дарга хүлээн зөвшөөрч талууд 2024 оны 07 сарын 24-ний өдрийн 01 тоот протокол үйлдсэнийг үндэслэж 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ***** тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрээг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу Г.Ж нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ***** тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ж нарын нэр бүхий 5 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ***** тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.