| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00464/И |
| Дугаар | 155/ШШ2024/00639 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2024/00639
2024 оны 6 сарын 6 өдөр Дугаар 155/ШШ2024/00639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б-асүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Ш Б-гийн Э,
Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2024/00464/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Э нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Б-гийн 3 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Улаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж 8 дугаар анги төгсөөд тус сумынхаа Жаргалант-Амьдрал нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс малчнаар томилогдон ажиллаж эхэлсэн билээ.
Нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад БХЯ-ны сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас цэргийн албанд татагдаж 1988 онд халагдсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл цэргийн батлах болон цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаанд миний овгийг хойд аав буюу Бгаар овоглож бүртгэсний улмаас цэргийн алба хаасан хугацаа минь ажиллаж байсан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна.
Миний төрсөн эцэг Б- нь намайг хүүхэд ахуйд буюу ухаан суугаагүй байхад бурхан болчихсон юм гэдэг. Ээж минь Б ахтай намайг сургуульд орох жил сууж байсан юм. Үүний нарийн учрыг мэдэхгүй цэрэг татлагын баримт хөтөлж байсан хүн нь миний овгийг хойд эцгээр минь бичсэн байна.
Иймд Б-гийн Э намайг Ардын армийн 072 дугаар ангид 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд Бгийн Э нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоож өнгө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Ш овогт Б-гийн Эгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2467000001000489 дугаартай Б овогтой Э -ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны цэргийн хэлтсээс 1984 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б овогтой Эд олгосон №616 дугаартай Цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1681 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №03-06/2956 дугаартай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2467430001000148 дугаартай Б-гийн Эгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2467430001000149 дугаартай Б-ын Б, Г-ын А нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Улаан-Уул сумын Соёо 4-р багийн иргэн Б-гийн Эгийн 1988 оны 10, 12 дугаар сар, 1989 онд малчин хийж байсан үеийн цалин хөлсний лавлагаа гэх баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 1-8, 16-19 дүгээр тал)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Р-г гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 25-27 дугаар тал)
Шүүх Батлан хамгаалахын Төв архиваас Бгийн Эгийн цэргийн жинхэнэ албанд татагдсан анкетийн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б-гийн Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б-гийн Эгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Б-гийн Эгийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагааг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14, 15, 23,24, 30,31 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 072 дугаар ангид Бгийн Э нэрээр цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Э нь өндөр насны тэтгэвэрт орох гэтэл цэргийн батлах болон цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаанд миний овгийг хойд аав буюу Бгаар овоглож бүртгэсний улмаас цэргийн алба хаасан хугацаа нь ажиллаж байсан хугацаанд тооцогдохгүй байх тул цэргийн алба хаасан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б.Э нь Буяий овогтой Б- Г овогтой А нарын дундаас төрсөн, тэрээр Б-гээр овоглогддог болох нь:
Нэхэмжлэгч Ш Б- Эгийн иргэний үнэмлэхийн хуулбар, (хавтаст хэргийн 2 дугаар хуудас)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2467000001000489 дугаартай Б овогтой Э (РН66071873)-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 3, 17 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Эцэг/эхийн нэр: Б-, Нэр: Э ... гэх бичилт бүхий Б-гийн Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн ...Б.Э /рн66071873/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй ба овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. ... гэх бичилт бүхий 1/718 дугаартай албан бичиг, Б-гийн Эгийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 14, 15, 23, 24, 30,31 дүгээр хуудас)
Гэрч Х.Р-гийн ...Өөрийнх нь төрсөн аав нь Б- гэдэг хүн байж байгаад жаахан байхад нь нас барсан юм. Тэгээд дараа нь ээж нь Б гэдэг хүнтэй суусан. Б.Э өөрөө Бгаар овоглоогүй, дүү нар нь Бгаар овоглосон юм. ... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ш Б-гийн Э нь Ардын армийн 072 дугаар ангид 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Бгийн Э нэрээр цэргийн алба хаасан болох нь
Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1681 дугаартай Бн Э БХЯ-ны сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1985.06.08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 072 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдөр 555616 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилт бүхий архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)
№555616 дугаартай Б овогтой Эд олгосон цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)
Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архиваас гаргасан Хөвсгөл аймаг Улаан-Уул сумаас 1985 онд цэргийн жинхэнэ татагдагчдын анкетын Үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл аймаг Улаан-Уул сум 3-р бригад, гэр дотор ам бүл хэд, таны юу болох, хэн хэдэн настай гэх хэсэгт Ам бүл 11, аав Б 1937, ээж А 1942, эгч Э 1964, Н 1966, дүү Ц 1968, Ж 1980, М 1972, Б 1975, Б 1979 О 1983 онд төрсөн гэх бичилт бүхий Бгийн Эгийн 555616 дугаартай цэргийн жинхэнэ албанд татагдсан анкетийн хуулбарт Батлан хамгаалахын төв архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 15 дугаар хуудас)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №03-06/2956 дугаартай Он: 1989, Аймаг/хот: Хөвсгөл, Сум/дүүрэг: Улаан-Уул, Баг/хороо: -, Тосгон: -, Байршил: Хөдөөд, ... Овог Б-а, Нэр Б, Өрхийн тэргүүний хамаарал Тэргүүлэгч өөрөө, Нас 51, Хүйс эрэгтэй, Овог Г, Нэр А, Өрхийн тэргүүний хамаарал Эхнэр/нөхөр, Нас 47, Хүйс эмэгтэй, Овог Б-, Нэр Э, Өрхийн тэргүүний хамаарал Охин/хүү, Нас 22, Хүйс Эрэгтэй... гэх бичилт бүхий лавлагаа, (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2467430001000149 дугаартай Б-ын Б, Г-ын А нарын 1981 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдэж, 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдар дуусгавар болсон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)
Гэрч Х.Р-гийн ...Б.Э нь 1985-1988 оны хооронд цэргийн алба хаасан ба Дорноговь аймгийн Даланжаргалан суманд эхний 2 жилийг, сүүлийн нэг жилийг Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд цэргийн алба хааж байсан гэдэг. Бид цэргээс хамт халагдаж ирж байсан. Хамгийн анх цэргийн алба хаах хугацаа 3 жил байж байгаад 1986 онд 2 жил болсон юм. Тэгээд анхны 2 жилийн цэргийн алба хаасан хүн нь би байсан. Ингээд 1985 оны 3 жилийн цэргийн алба хаасан цэргүүд, 1986 оны 2 жилийн цэргийн алба хаасан цэргүүд 1988 оны 8 дугаар сард хамт халагдаж, Б.Э бид 2 хамт Улаанбаатар хотоос ачигдаж нутагтаа ирсэн юм. ... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Э нь өөрийн цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Ш Б-гийн Эг Ардын армийн 072 дугаар ангид 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Бгийн Э нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Эд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар шүүх хэргийн нотлох баримтад үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш Б-гийн Эг Ардын армийн 072 дугаар ангид 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Бгийн Э нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Б-АСҮРЭН