| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00442/И |
| Дугаар | 155/ШШ2024/00617 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00617
2024 оны 6 сарын 5 өдөр Дугаар 155/ШШ2024/00617
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***од байрлах Төрийн банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банк хувьцаат компанийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** гэх хаягт оршин суух, Т-ийн Б
Хариуцагч: ***д оршин суух, Бын Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,659,681.49 (арван сая зургаан зуун тавин есөн мянга зургаан зуун наян нэг) төгрөг 49 (дөчин ес) мөнгө, хүүгийн төлбөр 1,610,134.43 (нэг сая зургаан зуун арван мянга нэг зуун гучин дөрөв) төгрөг 43 (дөчин гурав) мөнгө, нийт 12,269,815.92 (арван хоёр сая хоёр зуун жаран есөн мянга найман зуун арван тав) төгрөг 92 (ерэн хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, 155/2024/00442/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Б болон хамтран зээлдэгч Б.Б нар нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Дугаар №MN620034201601852908 тоот зээлийн гэрээ /Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 12,500,000 (арван хоёр сая таван зуун мянган төгрөг)-ийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан.
Зээлдэгч хагас жил тутамд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж нийт 294 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,659,681.49 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,610,134.43 төгрөг, нийт 12,269,815.92 төгрөгийг зээлдэгч Т.Б болон хамтран зээлдэгч Б.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б, Б.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн банк ХК-аас Т.Б, Б.Б бидэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,659,681.49 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,610,134.43 төгрөг, нийт 12,269,815.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Бид дээрх зээлийгТөрийн банкХК-аасавсан нь үнэн болно. Төрийн банкХХК- ийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,659,681.49 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,610,134.43 төгрөг, нийт 12,269,815.92 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг Төрийн банк ХК- д төлөх болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банк хувьцаат компанийн Хөвсгөл салбар нь хариуцагч Т.Б, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,659,681.49 (арван сая зургаан зуун тавин есөн мянга зургаан зуун наян нэг) төгрөг 49 (дөчин ес) мөнгө, хүүгийн төлбөр 1,610,134.43 (нэг сая зургаан зуун арван мянга нэг зуун гучин дөрөв) төгрөг 43 (дөчин гурав) мөнгө, нийт 12,269,815.92 (арван хоёр сая хоёр зуун жаран есөн мянга найман зуун арван тав) төгрөг 92 (ерэн хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б, Б.Б нар нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,659,681.49 (арван сая зургаан зуун тавин есөн мянга зургаан зуун наян нэг) төгрөг 49 (дөчин ес) мөнгө, хүүгийн төлбөр 1,610,134.43 (нэг сая зургаан зуун арван мянга нэг зуун гучин дөрөв) төгрөг 43 (дөчин гурав) мөнгө, нийт 12,269,815.92 (арван хоёр сая хоёр зуун жаран есөн мянга найман зуун арван тав) төгрөг 92 (ерэн хоёр) мөнгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,267.05 (хоёр зуун арван нэгэн мянга хоёр зуун жаран долоо) төгрөг 05 (тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, Б.Б нараас 105,633.52 (нэг зуун таван мянга зургаан зуун гучин гурав) төгрөг 52 (тавин хоёр) мөнгийг, улсын орлогоос 105,633.52 (нэг зуун таван мянга зургаан зуун гучин гурав) төгрөг 52 (тавин хоёр) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банк хувьцаат компанийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банк хувьцаат компанийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б, Б.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,659,681.49 (арван сая зургаан зуун тавин есөн мянга зургаан зуун наян нэг) төгрөг 49 (дөчин ес) мөнгө, хүүгийн төлбөр 1,610,134.43 (нэг сая зургаан зуун арван мянга нэг зуун гучин дөрөв) төгрөг 43 (дөчин гурав) мөнгө, нийт 12,269,815.92 (арван хоёр сая хоёр зуун жаран есөн мянга найман зуун арван тав) төгрөг 92 (ерэн хоёр) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Б, Б.Б нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 12,269,815.92 (арван хоёр сая хоёр зуун жаран есөн мянга найман зуун арван тав) төгрөг 92 (ерэн хоёр) мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,267.05 (хоёр зуун арван нэгэн мянга хоёр зуун жаран долоо) төгрөг 05 (тав) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, Б.Б нараас 105,633.52 (нэг зуун таван мянга зургаан зуун гучин гурав) төгрөг 52 (тавин хоёр) мөнгийг, улсын орлогоос 105,633.52 (нэг зуун таван мянга зургаан зуун гучин гурав) төгрөг 52 (тавин хоёр) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банк хувьцаат компанийн Хөвсгөл салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН