Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Т суманд 1961 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Х аймгийн Т сумын 1 дүгээр багт оршин суух, Хонгор Л.Д-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2015/01031/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Л.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8 дугаар ангид суралцаж байгаад 1 улиралд нь суулгүй сургуулиас гарсан. Тэгээд Х аймгийн Т сумын Д нэгдэлд 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд эм хонь маллаж байгаад, Т сумын Хүүхдийн цэцэрлэгт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл асрагчаар, Х аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал номын санчаар тус тус ажиллаж байсан. Би ерөөсөө хөдөлмөрийн дэвтэр аваагүй. Ажилд орсон, гарсан тушаал байхгүй. Миний ажиллаж байсан тухай зарим тушаалд Л.Д гэж бичсэн байна. Намайг хүмүүс Д гэж дууддаг болохоор хэллэгээрээ нэрийг минь бичсэн байх. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг үнэлж, миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Л.Днь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Л.Д-ншүүхэд ирүүлсэн түүний ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, Х аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Д.Б, Л.Д нарт нярай хүүхдээ асрах чөлөө олгож, оронд нь түр ажилчид авах тухай 11 дугаартай тушаалын хуулбар зэрэг баримтад түүний нэр Л.Д гэж бичигдсэн болох нь хүсэлт гаргагчийн миний ажиллаж байсан тухай зарим тушаалд Л.Д гэж бичсэн байна. Намайг хүмүүс Д гэж дууддаг болохоор хэллэгээрээ нэрийг минь бичсэн байх гэх тайлбараар тогтоогдож байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч Л.Д  Х аймгийн Т сумын Д нэгдэлд 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, Х аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд асрагч, Х аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгч, номын санчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Д-н1977 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Х аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1. Тус сургуулийн Л.Д-д 1985 оны 3 дугаар сарын 18-наас 06 сарын 18-ныг хүртэл тус тус нярайн хүүхдээ асрах 3 сарын цалинтай чөлөө олгосугай гэх бичилттэй Д.Батчулуун, Л.Д нарт нярай хүүхдээ асрах чөлөө олгож, оронд нь түр ажилчид авах тухай 11 дугаартай тушаалын хуулбар, Х аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 1994 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1. Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн нэр бүхий ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж: б. Сав угаагч Л.Д-г 1994-02-18-ныөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсүгэй гэх бичилттэй Д.Түмэнжаргалыг ажилд томилох, зарим ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай 10 дугаартай тушаалын хуулбар, гэрч Ж.Чулуунбаатарын Л.Д  Т сумын Д нэгдэлд илгээлтээр ирж мал маллаж байсан юм. 1977 оноос 1985 он хүртэл ажиллаж байсан. Нэгдлийн 1 дүгээр бригадад ажиллаж байсан хүүхэд...Нэгдлээс гараад сургуулийн байгууллагад ажиллаж байсан Сургуулийн ажилтан л гэдэг байсан юм гэх мэдүүлэг, гэрч Д.Долгорын ...Л.Д нь 1977 оноос 1984 он хүртэл Т сумын Д нэгдэлд мал маллаж байсан. 1985 оноос сумын сургуулийн ажилтнаар цэвэрлэгч, номын сан хариуцан ажиллаж байсан юм. Сүүлд 1994, 1995 оны үеэр ажлаасаа гарсан... Л.Д тасралтгүй ажиллаж байсан...Би Т сумын Д нэгдэлд 1962 оноос нэгдэл тартал ажиллаж байсан Л.Д-тай нэг нэгдэлд хамт мал маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Д-ын  Х аймгийн Т сумын Д нэгдэлд 1977 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, Х аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд асрагч, Х аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгч, номын санчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА