Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 139/ШШ2024/00440

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 ,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 7000000 /долоон сая/ төгрөгийг нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД: *******/-д 2024 оны 12 сарын 09-ний өдрийн дотор 7000000 /долоон сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгөөс 63475 /жаран гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 63475 /жаран гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг, хариуцагчаас 63475 /жаран гурван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ