Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0590

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй, болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, *****ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *****ХХК шүүхэд бичгээр гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч байгууллага болох *****ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу *****ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Улсын байцаагч Б.Г 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг *****ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Улсын байцаагч Б.Г 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.