| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00519/И |
| Дугаар | 155/ШШ2024/00616 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00616
2024 6 5 155/ШШ2024/00616
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***т оршин суух, У С-ын Б,
Хариуцагч: ***т оршин суух,Б Б-ийн О нарт холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 3,081,249.13 (гурван сая наян нэгэн мянга хоёр зуун дөчин ес) төгрөг 13 (арван гурав) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 456,919.69 (дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун арван ес) төгрөг, 69 (жаран ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 43,290.11 (дөчин гурван мянга хоёр зуун ер) төгрөг, 11 (арван нэг) мөнгө, нийт 3,581,458.93 (гурван сая таван зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавин найм) төгрөг, 93 (ерэн гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2024/00519/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Б, Б.О нар нь ХААН банкны Хөвсгөл салбарын Алаг-Эрдэнэ тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр №ЗГ/201844215419 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 8,269,871.69 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж, 3,500,000.00 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 8,688,622.56 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,978,367.29 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,800.25 төгрөг, нийт 15,678,790.10 төгрөг төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 3,081,249.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 456,919.69 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 43,290.11 төгрөг, хугацаа хэтрүүлээд 291 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
А. Үндсэн зээлийн төлбөрт -3,081,249.13 төгрөг,
Б. Зээлийн хүүгийн төлбөр-456,919.69 төгрөг
В.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-43,290.11 төгрөг, нийт 3,581,458.93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хаан банк ХК-аас С.Б болон надад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,081,249.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 456,919.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 43,290.11 төгрөг, нийт 3,581,458.93 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Бид дээрх зээлийг Хаан банк ХК-аас авсан нь үнэн болно. Хаан банк ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,081,249.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 456,919.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 43,290.11 төгрөг, нийт 3,581,458.93 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардпагыг бид хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг Хаан банк ХК-д төлөх болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч С.Б, Б.О нараас үндсэн зээлийн төлбөр 3,081,249.13 (гурван сая наян нэгэн мянга хоёр зуун дөчин ес) төгрөг 13 (арван гурав) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 456,919.69 (дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун арван ес) төгрөг, 69 (жаран ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 43,290.11 (дөчин гурван мянга хоёр зуун ер) төгрөг, 11 (арван нэг) мөнгө, нийт 3,581,458.93 (гурван сая таван зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавин найм) төгрөг, 93 (ерэн гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь үндсэн зээлийн төлбөр 3,081,249.13 (гурван сая наян нэгэн мянга хоёр зуун дөчин ес) төгрөг 13 (арван гурав) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 456,919.69 (дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун арван ес) төгрөг, 69 (жаран ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 43,290.11 (дөчин гурван мянга хоёр зуун ер) төгрөг, 11 (арван нэг) мөнгө, нийт 3,581,458.93 (гурван сая таван зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавин найм) төгрөг, 93 (ерэн гурав) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,254 (далан хоёр мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Б.О нараас 36,127 (гучин зургаан мянга нэг зуун хорин долоо) төгрөгийг, улсын орлогоос 36,127 (гучин зургаан мянга нэг зуун хорин долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Б, Б.О нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 3,081,249.13 (гурван сая наян нэгэн мянга хоёр зуун дөчин ес) төгрөг 13 (арван гурав) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 456,919.69 (дөрвөн зуун тавин зургаан мянга есөн зуун арван ес) төгрөг, 69 (жаран ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 43,290.11 (дөчин гурван мянга хоёр зуун ер) төгрөг, 11 (арван нэг) мөнгө, нийт 3,581,458.93 (гурван сая таван зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавин найм) төгрөг, 93 (ерэн гурав) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Б, Б.О нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 3,581,458.93 (гурван сая таван зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавин найм) төгрөг, 93 (ерэн гурав) мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,254 (далан хоёр мянга хоёр зуун тавин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б, Б.О нараас 36,127 (гучин зургаан мянга нэг зуун хорин долоо) төгрөгийг, улсын орлогоос 36,127 (гучин зургаан мянга нэг зуун хорин долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН