| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00591/И |
| Дугаар | 155/ШШ2024/00612 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2024/00612
2024 6 4 155/ШШ2024/00612
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***од оршин суух, ш Н-гийн Б,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 5,810,907.54 (таван сая найман зуун арван мянга есөн зуун долоо) төгрөг, 54 (тавин дөрөв) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 507,507.84 (таван зуун долоон мянга таван зуун долоо) төгрөг 84 (наян дөрөв) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,263.08 (есөн мянга хоёр зуун жаран гурав) төгрөг 08 (найм) мөнгө, нийт 6,327,679.46 (зургаан сая гурван зуун хорин долоон мянга зургаан зуун далан ес) төгрөг 46 (дөчин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2024/00591/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Б нь нэхэмжлэгч ХААН Банк ХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/50066407 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Дээр дурьдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авсанаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна.
2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БГХ/50066407 тоот барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цапингийн орлогоо барьцаалуулсан байна.
Зээлдэгч 2024 оны 05 дугаар сарын 07-ны байдлаар үндсэн зээлд 3,189,091.46 төгрөг, зээлийн хүүд 1,370,998.34, нийт 4,560,089.8 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийг зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 156 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 5,810,908.54 төгрөг, зээлийн хүү 507,507.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,263.08 төгрөг нийт 6,327,679.46 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчилөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчаас ЗГ/50066407 тоот онлайн цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт:
А/ Үндсэн зээлийн үлдэгдэл- 5,810,907.54 төгрөг
Б/ Зээлийн хүүгийн төлбөр- 507,507.84 төгрөг
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр- 9,263.08 төгрөг
Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,327,679.46 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Н.Боос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,810,907.54 (таван сая найман зуун арван мянга есөн зуун долоо) төгрөг, 54 (тавин дөрөв) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 507,507.84 (таван зуун долоон мянга таван зуун долоо) төгрөг 84 (наян дөрөв) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,263.08 (есөн мянга хоёр зуун жаран гурав) төгрөг 08 (найм) мөнгө, нийт 6,327,679.46 (зургаан сая гурван зуун хорин долоон мянга зургаан зуун далан ес) төгрөг 46 (дөчин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,810,907.54 (таван сая найман зуун арван мянга есөн зуун долоо) төгрөг, 54 (тавин дөрөв) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 507,507.84 (таван зуун долоон мянга таван зуун долоо) төгрөг 84 (наян дөрөв) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,263.08 (есөн мянга хоёр зуун жаран гурав) төгрөг 08 (найм) мөнгө, нийт 6,327,679.46 (зургаан сая гурван зуун хорин долоон мянга зургаан зуун далан ес) төгрөг 46 (дөчин зургаа) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,193 (нэг зуун арван зургаан мянга нэг зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Боос 58,096.50 (тавин найман мянга ерэн зургаа) төгрөг 50 (тавь) мөнгийг, улсын орлогоос 58,096.50 (тавин найман мянга ерэн зургаа) төгрөг 50 (тавь) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Бт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,810,907.54 (таван сая найман зуун арван мянга есөн зуун долоо) төгрөг, 54 (тавин дөрөв) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 507,507.84 (таван зуун долоон мянга таван зуун долоо) төгрөг 84 (наян дөрөв) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,263.08 (есөн мянга хоёр зуун жаран гурав) төгрөг 08 (найм) мөнгө, нийт 6,327,679.46 (зургаан сая гурван зуун хорин долоон мянга зургаан зуун далан ес) төгрөг 46 (дөчин зургаа) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,327,679.46 (зургаан сая гурван зуун хорин долоон мянга зургаан зуун далан ес) төгрөг 46 (дөчин зургаа) мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,193 (нэг зуун арван зургаан мянга нэг зуун ерэн гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Боос 58,096.50 (тавин найман мянга ерэн зургаа) төгрөг 50 (тавь) мөнгийг, улсын орлогоос 58,096.50 (тавин найман мянга ерэн зургаа) төгрөг 50 (тавь) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН