| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0394/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.С |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,
хохирогч Х.Б,
шинжээч эмч С.О,
гэрч Ц.Н-, Ж.Т-, М.Э-,
шүүгдэгч Л.У-, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Л-ын У-д холбогдох эрүүгийн 201526031200 дугаартай хэргийг 2017 оны ...сарын 07-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, статистикч мэргэжилтэй, “........” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ..... дүүргийн ...хороо, ......хотхоны ........ байрны ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт Л-ын У /РД:......../
Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.У- нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ........ дүүргийн ...хороо ... хотхоны ...тоотод “манай нөхөр агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу очсон тус хэлтсийн эрүүгийн офицер, хууль сахиулагч Х.Б-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... дүүргийн Цагдаагийн ......... хэлтсийн гадна түүний биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, албадан саатуулагдсан этгээдийг хүлээн авсан бүртгэл, тэмдэглэл, дуудлага, мэдээллийн бүртгэлийн дэвтэр зэргийг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Л.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийгөө энэ зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Тухайн үед намайг эрүүлжүүлэх эсэх асуудлаас болж би цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэнээ хүлээн зөвшөөрч байна Харин цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээч Ч.Э- хохирогчийн биед үзлэг хийгээгүй байж цагдааг зодсон болохоор чинь ийм дүгнэлт гаргасан гэж надад хэлсэн. Би энэ талаар бичлэг хийх гэсэн боловч хийлгээгүй. Хохирогчийн биед үзлэг хийгээд дахин дүгнэлт гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан боловч шинжээч өмнө нь гарсан дүгнэлтээ хуулаад ирүүлсэн байсан. Би цагдаад хүч хэрэглээгүй. Харин эсэргүүцсэн гэв.
2. Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 12 дугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст цагдаа, жолооч Н-той хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад ... хотхонд “манай нөхөр агсам тавиад байна” гэсэн дуудлагын дагуу бид хоёр очиж шалгасан. Шалгах явцад нэг эрэгтэй /У/ орцны үүдэнд зогсож байхаар нь агсам тавьсан гэх дуудлагын хүн байж магадгүй гэж бодоод тэр эрэгтэйг /У-/ цагдаа Н-той үлдээгээд би шатаар дээшээ өгссөн. Дуудлага өгсөн иргэнээр үнэлгээний хуудас бөглүүлээд нэг хувийг нь өгсөн. Болсон зүйлийн талаар асуухад “наад хүнээ аваад яваарай, гэрт байхаар хэрүүл хийгээд байна” гэхээр нь нөгөө эрэгтэйг У- болохыг мэдсэн. Шатаар бууж У-тай уулзаад “надтай явах шаардлагатай байна” гэхэд миний тавьсан шаардлагыг биелүүлж машинд суусан. Замдаа явж байхдаа У- нь “та нар ямар учиртай цагдаа нар вэ, яагаад намайг эрүүлжүүлэх гээд байгаа юм бэ” гэхэд нь ахуйн хүрээний гэр бүлийн маргааны дуудлагаар таныг саатуулах гэж байна. Энэ үйл ажиллагаа түр явагдана гэж тайлбарлан хэлсэн. Эрүүлжүүлэх байрны гадаа ирээд машины хаалга онгойлгон “та буу” гэхэд “буухгүй, та нар яах гээд байгаа юм” гэсэн. Би дахин “та буучих, ажил битгий хүндрүүл” гэхэд “буухгүй” гээд байхаар нь гарнаас нь татахад намайг 1-2 удаа цохисон. Би түүнд дахин цохиулахгүйн тулд гав хэрэглээд эрүүлжүүлэх байранд Э-т хүлээлгэж өгсөн. Э “нүүр чинь яасан юм бэ” гэхэд нь “хөлс гоожсон байх” гээд толинд харахад нүүрнээс цус гоожиж байсан тул би өргөдөл гаргасан. У-ын эмэгтэй дүү нь эмчилгээндээ зарцуул гээд 500.000 төгрөг өгөх гэхээр нь “миний нүд ам гэмтээгүй учраас ийм их мөнгө авч чадахгүй. Баяр болох гэж байна. Та нарт мөнгө хэрэгтэй” гээд 250.000 төгрөг авсан гэв.
3. Гэрч М.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: У-ыг хэр зэрэг согтуу байсныг сайн санахгүй байна. Тодорхой хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Дуудлагаар ирсэн иргэнийг Саатуулах байранд согтуурлын зэрэг харгалзахгүй хүлээж авах журамтай. У- нь саатуулах байрны гадаа биш эрүүлжүүлэх байрны коридорт хоносон. Тухайн үед У-ын согтуурлыг шалгахад 1,64 хувьтай гарсан. Энэ бол их хэмжээний согтолт гэв.
4. Гэрч Ц.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 12 сард эргүүлийн офицер Х.Б-той үүрэг гүйцэтгэж байхад “... хотхонд нөхөр агсам тавиад байна” гэсэн дуудлагаар бид хоёрыг очиход байрны үүдэнд У-тай зөрсөн. Х.Б бид хоёр У-ыг агсам тавьсан хүн байж магадгүй” гээд би У-тай гадаа үлдээд хохирогч Х.Б дээшээ гарч дуудлагын үнэлгээний хуудсыг тухайн дуудлага өгсөн хүнээр бөглүүлэхээр явсан. У-ыг машиндаа суулгаад эрүүлжүүлэх рүү авч явж байхад тэрээр “та хоёр манай эхнэрийн таньдаг цагдаа нар байна, намайг авч явж яах гэж байгаа юм” гэсэн. Эрүүлжүүлэхийн байрны гадаа ирээд Х.Б У-ыг “машинаас буу” гэхэд “би машинаас буухгүй” гээд байсан. Тэгэхээр нь офицер Х.Б У-ыг татаад буулгах гэхэд “чи цохьлоо” гээд тэр хоёр ноцолдоод байсан. Би нөгөө талын хаалгаар У-ыг гавлаад саатуулах байр руу оруулж, хүлээлгэж өгсөн. Офицер Х.Бын нүүр улайж маажуулсан байдалтай байсан гэв.
5. Шинжээч эмч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д мөч, шилбэ, гарын шуу зэрэгт байгаа жижиг хэмжээний цус хуралтууд нь биеийн гадаргуугийн 1 хувиас илүүгүй тохиолдолд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Харин хүний нүүрэнд учирсан шалбаралт, зулгаралт, цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-г баримтлахгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Л.У- 2017.04.29-ний өдөр мэдүүлэхдээ: Би 2015 оны 12 дугаар сарын дундуур 19 цагийн үед эхнэр Т-ын хамт А-гийн төрсөн өдөрт очоод бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 20 цагийн үед эхнэрийн хамт харихаар явсан. Гэртээ ирээд би дахин гарах гэхэд эхнэр Туул “хаачих гээд байгаа юм” гээд гаргахгүй байхаар нь муудалцсан. Тэр үед эхнэр цагдаад “нөхөр агсам тавиад байна” гэсэн дуудлага өгсөн байсан. Би гарч байгаад цагдаа нартай таарахад намайг “цагдаагийн хэлтэс рүү авч явна” гэхэд нь нэг цагдаатай нь маргалдаж, улмаар түүнийг цохисон. Би тухайн цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцээгүй. Хохирогчид хохирлыг нь бүрэн төлсөн. Хохирогчтой эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,
2017.06.10-ны өдөр мэдүүлэхдээ: Би цагдаагийн албан хаагчийн биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулаагүй. Тухайн цагдаа надтай хүнлэг бус харьцаад байхаар нь маргалдсан. Машин дотор бид хоёр үл ойлголцон улмаар ноцолдсон. Тэр үед хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан байх. Би өөрийгөө цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн гэж үзэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-82-р хуудас/,
2017.10.03-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, цагдаа Х.Б-ын духыг шалбалаагүй. Намайг эрүүлжүүлэхэд орохооргүй байхад эргүүлийн офицерууд хүчээр эрүүлжүүлэхэд саатуулсан. Хохирогч цагдааг хаана хэнтэйгээ явж байгаад духаа халцалсаныг мэдэхгүй байна. Маргааш өдөр нь намайг эрүүлжүүлэхээс гаргаж ирээд “та хамар халцалсан, мөнгө өг” гээд байхаар нь би эмчилгээний зардлыг нь өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 124-р хуудас/,
2. Хохирогч Х.Б 2016.01.23-ны өдөр мэдүүлэхдээ: ...2015 оны 12 дугаар сарын 13-ны орой 20 цаг 00 минутанд д/а Н-ийн хамт Арцат-111 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 20-21 цагийн үед Арцат-10-аас ХУД-ийн 11-р хороо ... хотхоны ...тоотод “нөхөр агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу д/а Н-ийн хамт очиж шалгасан. ... хотхоны ...тоот айл руу орох гээд шатаар өгсөж байхад үл таних эрэгтэй /Л.У-/ хажуугаар зөрсөн. Түүнийг агсам тавьсан гэх дуудлагын эрэгтэй байж магадгүй гэж бодоод д/а Н-ийг тухайн эрэгтэйтэй /Л.У-/ үлдээж, би 30 тоот хаалгыг тогшиход Туул гэх эмэгтэй хаалга онгойлгосон. Би тухайн эмэгтэйд “өгсөн дуудлагын дагуу явж байна, агсам тавьсан хүн хаана байгаа юм бэ” гэхэд “нөхөр У- гараад явсан. Ойрхон байгаа. Бид нарыг дээрэлхээд байна” гэхээр нь би буцаж шатаар буун д/а Н-той үлдээсэн байсан эрэгтэйг У- болохыг мэдсэн. Тухайн эрэгтэйгээс архи үнэртэж байсан тул д/а Н- бид хоёр тухайн эрэгтэйг Саатуулах байранд хүргэхийг тайлбарлан хэлэхэд У- нь тавьсан шаардлагыг биелүүлэн Арцат-111 чиглэлийн автомашинд суугаад Цагдаагийн хэлтэс рүү явсан. Машин 120-н мянгатын гэрлэн дохион дээр ирэхэд У- “чи манай эхнэртэй холбоотой болохоороо намайг эрүүлжүүлэх гэж байгаа юм уу? Чамд хэн болохоо би харуулнаа муу гөлөг шиг дэслэгч” гэж хэл амаар доромжлоход нь д/а Н- бид хоёр чимээгүй байж байгаад Цагдаагийн 1-р хэлтэс дээр ирж машинаа зогсоогоод У-ад “та буу” гэхэд “буухгүй гөлөг минь” гээд хэл амаар доромжилсон. Дахин “та ингэж болохгүй, буу” гэж учирлаж хэлсэн боловч машинаас буухгүй байсан. Би 3 дахь удаагаа “та буу” гэж хэлээд хувцаснаас барихад У- миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Би биеэ хамгаалах гээд д/а Н-ийн хамт У-ын гарыг ард нь гавлан Саатуулах байранд оруулан а/д М.Э-т хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд У- мөн л агсраад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,
2017.04.18-ны өдөр мэдүүлэхдээ: ...2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би албан үүргээ гүйцэтгэж байхдаа дуудлагын дагуу У-ын гэрт нь очиж, түүнийг хэлтсийн саатуулах байранд авчрах гээд машинтай явж байхад У- “яагаад цагдаа руу авч явж байгаа юм бэ” гэхээр нь “дуудлагын дагуу очоод таныг саатуулахаар авч явж байна” гэхэд надтай маргалдаж, улмаар намайг цохисон. Би хамрандаа эм ууж, шарлага хийлгэж, толгойгоо бариулж, нүүрэндээ сорвины тос түрхсэн. Надад 250.000 төгрөгийн хохирол учирсан ба У- нь хохирлыг бүрэн төлсөн. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,
2017.05.30-ны өдөр мэдүүлэхдээ: Би У-тай үл ойлголцсоны улмаас маргалдаж, улмаар миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Хохирол бүрэн барагдсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 81, 133-р хуудас/,
3. Гэрч Ж.Т- 2016.01.19-ний өдөр мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нөхөр У- бид хоёр найз А-гийн баярт уригдаж гэрт нь очоод У- 2 пиво, би 3 пиво уусан. Бид хоёр гэртээ ирээд У- амрах гээд хувцсаа тайлаад сууж байтал нөхрийн ажлаас нь залгаад “шинэ жил болж байна, таныг урьж байна” гэсэн. У- “ажлын газрын шинэ жилд очихгүй бол болохгүй” гээд байхаар нь “чи миний үгэнд орно биз дээ” гээд нөхөртэйгөө маргалдсан. Би уурандаа цагдаагийн 102 дугаарт “Манай нөхөр архи уучихаад айлгаад байна” гэж дуудлага өгсөн. 10 орчим минутын дараа хаалга тогшоод “дуудлага өгсөн үү” гэхэд “тиймээ дуудлага өгсөн” гэсэн. Цагдаа “нөгөө хүн хаана байна” гэхээр нь “шатаар доошоо буусан” гэхэд буцаад шатаар доош бууж явахаар нь би цонхоороо хартал эхлээд цагдаа, дараа нь манай нөхөр машинд нь суугаад тэд явцгаасан. Маргааш 10 цаг өнгөрч байхад манай нөхрийн ажлын газрын Дагвасамбуу залгаад “У-ыг цагдаагаас ирж ав гэж байна” гэхээр нь би нөхөр У-ыг цагдаа дээр байгааг мэдсэн. Тэгтэл эмэгтэй хүн залгаад “Энэ хүнийг явуулчих юм уу, дараа дуудна шүү, ирээд уулзаарай” гэхээр нь “тэг тэг” гэсэн. Би нөхөр У-ыг ийм хэрэгт шалгагдаж байгааг мэдээгүй байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
4. Гэрч М.Э- 2016.01.26-ны өдөр мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 13-ны орой а/а А, а/а Х, а/а Э, а/ч Э нарын хамт үүрэг гүйцэтгэж байхад хэв журмын офицер цагдаагийн дэслэгч Б-, жолооч д/а Н- нар зөрчил гаргасан 1 эрэгтэй хүнийг саатуулах байранд 2 гарыг нь ард нь гавласан байдалтай оруулж ирсэн. Нөгөө эрэгтэй /У-/ нь д/ч Б-, д/а Н- нарыг “Та хоёрыг ажилгүй болгоно” гээд орилон хөлөөрөө тэр хоёр руу өшиглөөд байсан. Би У-ыг тайвшруулан гавыг нь аваад согтолтын зэргийг нь тогтоохоор “Драйгер” багаж үлээлгэх гэхэд “үлээхгүй” гэж драйгер багажийг булаан авч хоёр гараараа миний хүзүүг дарж мушгисанаа намайг “чамайг ажилгүй болгоно” гээд орилоод байсан. Биед нь үзлэг хийх гэхэд “үзлэг хийлгэхгүй” гээд эсэргүүцээд байсан учраас 2 гарыг нь гавласан. У-ыг хувцас тайлах өрөөнд оруулаад “гутлаа тайл” гэхэд тайлахгүй байхаар нь би гутлыг нь тайлсан. 30 минутын дараа У-ыг өрөөнөөс гарган драйгер багажаар согтолтын зэргийг нь хэмжиж үзэхэд 1,64 хувийн согтолттой байсан учир У-ыг маргааш өглөө болтол Саатуулах байранд саатуулсан. Дэслэгч Х.Б-ын хоёр хөмсөгний дундуур цус урссан байдалтай орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
5. Гэрч Ц.Н- 2017.08.30-ны өдөр мэдүүлэхдээ: Би эргүүл офифер, цагдаагийн дэслэгч Х.Б-той 24 цагаар Арцат-111 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Арцат-10-аас ... хотхонд “нөхөр агсам тавиад байна” гэх дуудлага өгсөн. Дуудлагын дагуу очоод утсаар ярихад нэг эмэгтэй /Т/ “нөхөр гараад явчихлаа” гэсэн. Бид агсам тавьсан гэх У-тай орцны үүдэнд таараад “цагдаагаас явж байна” гэхэд “Та нар манай эхнэрийн цагдаа юм уу, та нар манай эхнэрийн юу нь юм бэ” гээд эхнэртэйгээ хардсан. У-ыг машинд суулгаад Саатуулах байранд ирээд машинаас буулгах гэхэд “Та нар манай эхнэрийн юу нь юм бэ, таньдаг цагдаа нар нь юм уу” гээд машинаас буухгүй байсан. Б- машинаас буулгах гэхэд У- нүүрийг нь маажсан...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №17738 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б-ын биед зүүн зулай, духанд цус хуралт, дух хамрын угт галбаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1270 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. 2017.12.13-ны өдөр Х.Б-ын биед зүүн зулай, духанд цус хуралт, дух хамрын шалбаралт гэмтэл учирсан байна.
2. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
3. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17738 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 187-р хуудас/,
8. Албадан саатуулагдсан этгээдийг хүлээн авсан бүртгэлийн хуулбар /хх-ийн 23-25-р хуудас/,
9. Албадан саатуулсан хүний бүртгэлийн хуулбар /хх-ийн 112-115-р хуудас/,
10. Шүүгдэгч Л.У-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 125-132, 146-151-р хуудас/,
11. Шүүгдэгч Л.У-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Л.У-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.У- нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны орой Хан-Уул дүүргийн ...хороо ... хотхоны ...тоотод “манай нөхөр агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагч Х.Б-ын шаардлагыг эсэргүүцэж ноцолдох, цохих зэргээр хохирогчийн биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
1. Хохирогч Х.Б-ын ...20-21 цагийн үед Арцат-10-аас ......-ийн 11-р хороо ... хотхоны ...тоотод “нөхөр агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу д/а Н-ийн хамт очиход 25-р байрны үүдэнд үл таних эрэгтэй /Л.У-/ хажуугаар зөрсөн. Түүнийг агсам тавьсан гэх эрэгтэй байж магадгүй гэж бодоод д/а Н-ийг үлдээж, би 30 тоот хаалгыг тогшиход Туул гэх эмэгтэй хаалга онгойлгосон. Би дуудлага өгсөн гэх эмэгтэйд “дуудлагын хуудас” танилцуулахад “нөхөр У- гараад явсан” гэхээр нь би буцаж шатаар буугаад д/а Н-той үлдээсэн эрэгтэйг У- болохыг мэдсэн. У-аас архи үнэртэж байсан тул автомашинд суулгаад Цагдаагийн хэлтэс рүү хүргэж өгөхөөр явсан. У- нь “чи манай эхнэртэй холбоотой болохоороо намайг эрүүлжүүлэх гэж байгаа юм уу? Чамд хэн болохоо би харуулнаа муу гөлөг шиг дэслэгч” гэж хэл амаар доромжилсон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн гадаа ирээд би машины хаалга онгойлгоод У-ад “та буу” гэхэд “буухгүй” гээд хэл амаар доромжилж гараараа 2-3 удаа нүүр рүү цохьсон. Энэ үед д/а Н- машинаас буугаад нөгөө талын хаалгаар тойрч ирээд бид хоёр У-ын гарыг гавлаж саатуулах байр руу оруулахад Э “наад нүүр чинь яасан юм бэ” гэхээр нь толинд харахад цус урсаж байсан. Би У-аас хохиролд 250.000 төгрөг авсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 48-р хуудас/,
2. Гэрч Ж.Т-ын ...Би нөхөртэйгөө маргалдаад цагдаагийн 102 дугаарт “Манай нөхөр архи уучихаад айлгаад байна” гэсэн дуудлага өгсөн. 10 орчим минутын дараа хаалга тогшоод “дуудлага өгсөн үү” гэхэд “тиймээ дуудлага өгсөн” гэж хэлсэн. Цагдаа “нөгөө хүн хаана байна” гэхээр нь “шатаар доошоо буусан” гэхэд тэрээр буцаад шатаар бууж явахаар нь цонхоороо хартал эхлээд цагдаа, дараа нь манай нөхөр машинд нь суугаад тэд явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
3. Гэрч М.Э-ийн ...хэв журмын офицер цагдаагийн дэслэгч Б-, жолооч д/а Н- нар зөрчил гаргасан 1 эрэгтэйг /У-/ Саатуулах байранд 2 гарыг нь гавласан байдалтай оруулж ирсэн. Нөгөө эрэгтэй /У-/ нь д/ч Б-, д/а Н- нарыг “Та хоёрыг ажилгүй болгоно” гээд орилон хөлөөрөө тэр хоёр руу өшиглөөд байсан. Драйгер багажаар У-ын согтолтын зэргийг хэмжиж үзэхэд 1,64 хувийн согтолттой байсан учир маргааш өглөө болтол Саатуулах байранд саатуулсан. Дэслэгч Х.Б-ын хоёр хөмсөгний дундуур цус урссан байдалтай орж ирсэн...гэх мэдүүлэг,
4. Гэрч Ц.Н-ийн ...Дуудлагын дагуу очоод дэслэгч Х.Б орц руу орж дээшээ гарсан харин би орцны үүдэнд У-тай үлдсэн. Бид Л.У-ыг машинд суулгаад ........ дүүргийн Цагдаагийн ...... хэлтсийн гадаа ирээд машинаас буулгах гэтэл “Та нар манай эхнэрийн юу нь юм бэ, таньдаг цагдаа нар нь юм уу” гээд машинаас буухгүй байсан. Дэслэгч Х.Б машинаас буугаад Л.У-ын суусан талын хаалгыг онгойлгоод буулгах гэтэл ноцолдоод байхаар би машины араар тойрч очоод нөгөө талын хаалгыг онгойлгож арын суудал дээр Л.У-ын гарыг ард нь гавлаад буулгасан. Би тэр өдөр дэслэгч Х.Б-той хамт үүрэг гүйцэтгэж байсан энэ явдлаас өмнө Х.Б зүгээр байсан. Л.У- нь Х.Б-ын нүүрийг яаж цохьсныг хараагүй, нүүр нь улааж, цус гарсан болохоор маажсан байх гэж бодсон гэх мэдүүлэг,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №17738 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б-ын биед зүүн зулай, духанд цус хуралт, дух хамрын угт галбаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 17-р хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1270 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. 2017.12.13-ны өдөр Х.Б-ын биед зүүн зулай, духанд цус хуралт, дух хамрын шалбаралт гэмтэл учирсан байна.
2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
3. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17738 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 187-р хуудас/,
7. ........ дүүргийн Цагдаагийн ........... хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрийн дуудлага, мэдээллийн бүртгэл, Дуудлагын дэвтэр /хх-ийн 21-22, 25-р хуудас/
8. ...... дүүргийн Цагдаагийн ...... хэлтсийн “Албадан саатуулагдсан этгээдийг хүлээн авсан бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 23-24, 112-115-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Л.У-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “ ...шүүгдэгч Л.У-ыг хууль сахиулагч Х.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Л.У- “...хохирогч Х.Б-од санаатайгаар гэмтэл учруулаагүй” гэж, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн “...хохирогчийн биед учирсан шарх, зулгаралт нь эрүүл мэндийг сарниулаагүй, биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Иймд Л.У-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж тус тус мэтгэлцэв.
Хохирогч Х.Б нь ..... дүүргийн Цагдаагийн ....... хэлтэст 2015 оны 12 дугаар сарын 13-ны орой 19 цаг 50 минутанд иргэн Ж.Т-аас өгсөн “нөхөр У- агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу тус дүүргийн 11-р хороо, ... хотхоны 25-р байрны 30 тоотод очиж Л.У-ыг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст авчирч машинаас буухыг шаардсан нь хууль сахиулагчийн хувьд албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан ба шүүгдэгч нь хохирогчтой ноцолдох, цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Л.У-ыг гэм буруугүй гэж цагаатгах санал гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн үндэслэл няцаагдаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.У- нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны орой Хан-Уул дүүргийн ...хороо ... хотхоны ...тоотод “манай нөхөр агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу очиж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст авчирч “машинаас буухыг” шаардсан хууль сахиулагч Х.Б-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч Х.Б, гэрч М.Э-, гэрч Ц.Н- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 17738,1270 дугаартай дүгнэлтүүд, ..... дүүргийн Цагдаагийн ...... хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрийн дуудлага, мэдээллийн бүртгэл, Дуудлагын дэвтэр, Албадан саатуулагдсан этгээдийг хүлээн авсан бүртгэл, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.У-ад холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.У- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж зэв.
Шүүгдэгч Л.У- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.