| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00529/И |
| Дугаар | 155/ШШ2024/00610 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2024/00610
2024 оны 6 сарын 4 өдөр Дугаар 155/ШШ2024/00610
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Г Ж-ы Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***од оршин суух М Бы Цт холбогдох,
Зээлээр авсан барааны үнэ 173,150 (нэг зуун далан гурван мянга нэг зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2024/00529/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус аймгийн ****т Т хэмээх дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай дэлгүүрээс Бы Ц 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 14 хоногийн хугацаатай 173,150 төгрөгийн бараа ээлээр авсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлнө гэж тохирсон. Тохирсон хугацаа дууссан боловч өгч чадахгүй гэсэн хариу хэлсэн.
Иймд Бы Цаас 173,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Ц нь Түнэл суманд ажиллаж амьдарч байхдаа Б-аас 173,150 төгрөгийн бараа авсан нь үнэн болно. Б- нь нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн дагуу 173,150 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч Б.Цт холбогдуулан 173,150 (нэг зуун далан гурван мянга нэг зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 173,150 (нэг зуун далан гурван мянга нэг зуун тавь) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,849 (таван мянга найман зуун дөчин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цаас 2,924.5 (хоёр мянга есөн зуун хорин дөрөв) төгрөг, 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 2,924.5 (хоёр мянга есөн зуун хорин дөрөв) төгрөг, 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ж.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Цт холбогдох 173,150 (нэг зуун далан гурван мянга нэг зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 173,150 (нэг зуун далан гурван мянга нэг зуун тавь) төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,849 (таван мянга найман зуун дөчин ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цаас 2,924.5 (хоёр мянга есөн зуун хорин дөрөв) төгрөг, 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 2,924.5 (хоёр мянга есөн зуун хорин дөрөв) төгрөг, 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН