| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00618/И |
| Дугаар | 155/ШШ2024/00609 |
| Огноо | 2024-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2024/00609
2024 оны 6 сарын 4 өдөр Дугаар 155/ШШ2024/00609
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т оршин суух О Я-ын Л-д холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 2,000,000 (хоёр сая) төгрөг, хүү 348,580 (гурван зуун дөчин найман мянга таван зуун ная) төгрөг, алданги 118,300 (нэг зуун арван найман мянга гурван зуу) төгрөг, нийт 2,466,880 (хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун ная) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00700/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг дарга М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Я.Л- нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төсөл сонгон шалгаруулах журмын дагуу Сум хөгжүүлэх сан-аас 2,000,000 (хоёр сая) төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан санхүүжилт авсан.
Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон ба зээлдэгч Я.Л- нь зээлийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй өнөөдрийг хүргэсэн байна.
Иймд иргэн Я.Л-гээс үндсэн зээлийн төлбөр 2,000,000 (хоёр сая) төгрөг, хүү 348,580 (гурван зуун дөчин найман мянга таван зуун ная) төгрөг, зээлийн гэрээний 2.4-т зааснаар алданги 118,300 (нэг зуун арван найман мянга гурван зуу) төгрөг, нийт 2,466,880 (хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун ная) төгрөгийг гаргуулж, Хоршоо хөгжүүлэх сангийн 100172055406 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Л- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Я.Л- миний бие Шинэ-Идэр сумын Сум хөгжүүлэх сангаас 2,000,000 (хоёр сая) төгрөгийн зээл авч хугацаанд нь төлөөгүй нь үнэн.
Тийм учир 2,466,880 төгрөгийг өөрийн боломжоор төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг дарга нь хариуцагч Я.Л-д холбогдуулан Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 2,000,000 (хоёр сая) төгрөг, хүү 348,580 (гурван зуун дөчин найман мянга таван зуун ная) төгрөг, алданги 118,300 (нэг зуун арван найман мянга гурван зуу) төгрөг, нийт 2,466,880 (хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун ная) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Л- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,466,880 (хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун ная) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага (төсөв)-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Я.Л-гээс нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,466,880 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 54,420 (тавин дөрвөн мянга дөрвөн зуун хорь) төгрөгийн тал хувь 27,210 (хорин долоон мянга хоёр зуун арав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Я.Л-д холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 2,000,000 (хоёр сая) төгрөг, хүү 348,580 (гурван зуун дөчин найман мянга таван зуун ная) төгрөг, алданги 118,300 (нэг зуун арван найман мянга гурван зуу) төгрөг, нийт 2,466,880 (хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун ная) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Я.Л- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,466,880 (хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун ная) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага (төсөв)-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Я.Л-гээс 27,210 (хорин долоон мянга хоёр зуун арав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН