Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Л.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох

4 дүгээр халуун усны машинстын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 1.362.420 /нэг сая гурван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Д.П, хариуцагч байгууллагын захирал Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 оноос Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 27 жил ажиллаад 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байранд архи уусан гэж ажлаас халагдсан. Ажлаас халсан тушаалыг 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр авч даргаас уучлалт гуйгаад уулзахад цагаан сарын дараа ир, ажлын орон тоо байхгүй гэсэн. Би эхнэртэйгээ очиж уулзсан ч намайг ажилд авахгүй гэсэн. Би даргыг намайг ажилд авчихаасай гэж бодсон. Тэгээд 2 дугаар сард эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж 2 сар шахуу болж, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр материалаа аваад тухайн өдрөө, мөн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд хандахад тус тус хүлээн авахаас татгалзаж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1180 дугаартай захирамжаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангаж, 2015 оны 4 дүгээр 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн.

Намайг олон дахин архи уусан, сануулга өгсөн гэж байгаа ч би сануулга аваагүй бөгөөд ажлын байранд архи уусан болохоор тэгж бичсэн байх гэж бодож байна. Байгаль намайг 7, 8, 9 сард архи уусан гэж байсан. Би 8 сард амарч байсан төдийгүй, надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хирнээ байгуулсан гэж гарын үсэг дууриалган зурсан байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр миний гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамтай ажлаас халагдсаны дараа танилцсан.

Миний ажлын хуваарь 24 цаг ажиллаад 48 цаг амардаг, 3 ээлжээр ажилладаг. 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 9 цагт ээлжээсээ буусан, 01 дүгээр сарын 12, 13-ны өдөр амрах ёстой байсан. 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ амарч байтал 11 цагт цуглаарай гэж 4 дүгээр халуун усны касс Б над руу ярьсан. 10 цаг өнгөрч байхад очтол бид нараар гадна, дотно цэвэрлэгээ хийлгэсэн. Цэвэрлэгээг 15 цагт дуусгаад гэртээ харихын өмнө машинист М.Б, П.Н нартай нэг шил архи хувааж уугаад харьсан. Гэтэл касс Б энэ талаар удирдлагад хэлсэн байсан. Намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 20 дахь заалтыг үндэслэн 4 дүгээр халуун усны машинстын ажлаас чөлөөлсөн. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлнө гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Би хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчлийг тооцох талаар юу бичсэнийг одоо болтол мэдээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 20 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь ямар зөрчил гаргасан талаар тодорхойгүй байгаа учир тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь буруу гэж үзэж байна. Надтай хөдөлмөрийн гэрээг 2014 онд жолооч байхад минь байгуулж байсан. Харин халуун усны машинстын ажилд томилохдоо гэрээ байгуулаагүй. Хэдийгээр миний архи уусан нь буруу ч гэсэн намайг ажлаас халахаас өөр сахилгын арга хэмжээ авч болох байсан. Би байнга архи уудаггүй.

Мөн би ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнээр 2014 оны 3 дугаар сард сонгогдсон, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн нь болон сонгосон хамт олны нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно гэж заасан. Гэтэл хариуцагч нь намайг сонгосон хамт олны зөвшөөрөлгүйгээр захиргааны санаачилгаар ажлаас халсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн явдал болсон. Би хамт олонтойгоо ярилцмаар байна гэхэд хуралдаж өгөөгүй юм. Би анх шүүхэд 4 дүгээр халуун усны машинстын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.362.420 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 10 сар 10 хоногийн цалинтай тэнцэх олговор 5.222.720 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч байгууллагын захирал Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.П нь ХУЧорон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харьяа 4 дүгээр халуун усны газрын халаалтын зууханд машинистаар ажиллаж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу халуун усны бүх ажилчид сард ажиллах болон их цэвэрлэгээ хийх батлагдсан графикийн дагуу их цэвэрлэгээ хийж байх үедээ Л.Пхамт ажилладаг машинистуудтай уурын зуухны ажлын байранд архи ууж, танхайран халуун усны эрхлэгч Байгалийг хэл амаар доромжилж, шаардлага тавихад биед нь хөнгөн гэмтэл учруулж, Цагдаагийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн төдийгүй согтолтын хэмжээ 1.84 хувь байсан, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам зөрчсөн учир Үйлдвэрчний хорооны тэргүүлэгчийн хувьд ажлаас халах саналыг Үйлдвэрчний хорооны гишүүдээс авч олонхийн саналыг үндэслэн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б-04 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

Л.П нь энэ байгууллагад олон жил ажилласан нь үнэн ч намайг ажилласнаас хойш удаа дараа архи уудаг. Амьдралын хувьд олон хүүхэдтэй. Би тушаалаар ч, амаар ч архи битгий уу гэж хэлж байсан. П согтуу байна гэдэг, би дуудаад хэлдэг. Гэтэл Л.П нь би үе үеийн дарга нарын хажууд архи уудаг байсан, уух ч болно гэж хэлсэн байдаг. Би хууль зөрчөөгүй, манай байгууллага ажилчдыг өөр ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Л.П хөдөлмөрийн гэрээг надтай байгуулж гарын үсэг зурсан мөртлөө миний гарын үсэг биш гэдэг юм. Би хүмүүсийг аль болох хохироохгүй байхыг боддог, олон ч хүн ажилладаг учраас аль болох зохицуулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.П нь хариуцагч ХУЧ  орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан 4 дүгээр халуун усны газрын халаалтын зуухны машинстын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.362.420 /нэг сая гурван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 5.222.720 /таван сая хоёр зуун хорин хоёр мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааг хэтрүүлж Л.П нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо шийдвэрлүүлэхээр Сум дундын ....дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан болох нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-д Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна гэсэн заалт байх тул хүндэтгэн үзэх шалтгаанаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй байна.

Хариуцагч нь Л.П-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан, байгууллагын дотоод журмын 20 дугаар зүйлд заасныг зөрчсөн тул ажлаас чөлөөлж, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэйнэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Л.П ХУЧорон нутгийн өмчит үйлдвэрийн газарт жолооч, 4 дүгээр халуун усны машинстаар тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, халуун усны халаалтын зуухны машинстын ажлын байрны тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов.

Нэхэмжлэгч Л.П-ыг ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй, мөн Байгууллагын дотоод журам-ын 20 дахь заалтыг тус тус баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Х аймгийн ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б-04 тоот тушаалзохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ажилтан Л.П-ыг ажлаас халсан Ажлаас чөлөөлөх тухай Б-04 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримтласан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

1. Ажил олгогч нь нэхэмжлэгч Л.П-ыг Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Байгууллагын дотоод журам-ын 20 дахь заалтыг баримтласан боловч тус заалтанд Хөдөлмөрийн гэрээ цуцлах, холбогдох тооцоо хийх талаарх харилцааг зохицуулсан байх ба 20.1-20.6 хүртэл зүйлтэй бөгөөд эдгээр зүйлийн аль заалтыг баримтласан нь тодорхойгүй тул Л.Пямар зүйл, заалт зөрчсөн тухай ойлгомжгүй байна. Мөн шүүхэд гаргаж өгсөн ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй, өөрийн байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан байгаа бөгөөд тухайн байгууллага нь хэргийн оролцогчийн нэг тал болж байгаа учир байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

2Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох бөгөөд Л.П нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй.

3. Тус тушаалд ажлаас халсан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй гэсэн байх ба ажилтан ямар үүргийг биелүүлээгүй тохиолдолд ажлаас халах үндэслэл болдог эсэх нь тодорхойгүй байна.

Мөн ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Л.П-ыг машинстаар томилохдоо байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээнд зурсан Л.П-ын гарын үсгийг дуурайлган зурсан болох нь Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ...1. 2015 оны 01 сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь дуурайлган зурсан гарын үсэг байна гэх бичилттэй гарын үсгийн адилтгалын шинжилгээний 115 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн Надтай хөдөлмөрийн гэрээг 2014 онд жолоочоор ажиллаж байхад байгуулж байсан. Харин халуун усны машинстын ажилд томилохдоо гэрээ байгуулаагүй, хариуцагчийн манай байгууллага ажилчдыг өөр ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулдаг гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээс дүгнэхэд ажил олгогч нь ажилтан Л.П-ыг 4 дүгээр халуун усны газрын халаалтын зуухны машинстын ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх Л.П-ын гарын үсгийн адилтгалын шинжилгээний 115 дугаартай дүгнэлтийг дараахь үндэслэлээр нотлох баримтанд үнэлсэн болно. Үүнд: 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсгийн харьцуулалт, Хас банктай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн дансны өөрчлөлтөд зурсан гарын үсэг, Л.П-ын гарын үсгийн чөлөөт болон туршилтын загвараар ирүүлсэн баримтуудыг үндэслэж, шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн шинжээч дүгнэлт гаргасан ба шинжээч дүгнэлтээ дутуу, эргэлзээтэй гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.

Л.П 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан хуваарийн дагуу их цэвэрлэгээ хийж байх үедээ хамт ажилладаг машинстуудын хамт ажлын байранд архи уусан болох нь зохигчийн тайлбар, Х аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Д.А, Л.П, М.Б нарын согтуурлын зэргийг шалгаж, торгуулийн арга хэмжээ авсан тухай тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын 4 дүгээр халуун усны машинстуудын ажлын байранд архи уусан тухай тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Л.П нарыг ажлын байранд архи уусан тухай тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 4 дүгээр халуун усны газарт ариутгал, их цэвэрлэгээ хийх графикууд, гэрч З.Төмөрбаатарын Л.П-ын байран дээрээ архи ууж байгаад хамт ажилладаг хүмүүстээ эвгүй ааш зан гаргаж, цагдаад эрүүлжүүлэгдсэн гэх мэдүүлэг, гэрч Э.Байгалийн 01 дүгээр сарын 13-ны өдөр 4 дүгээр халуун усны бүх ажилчдын их цэвэрлэгээний өдөр байсан. Энэ өдөр ажилдаа эрүүл ирсэн. Их цэвэрлэгээ хийж дууссаны дараа машинстын өрөөнд архи уусан байсанби Л.П-т шаардлага тавьсанурдаас хэл амаар доромжилж баруун талын гар луу цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож, түүний гаргасан зөрчил нь ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа ч ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй юм.

Нэхэмжлэгч Л.П ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр бүх ажилчдын хурлаар сонгогдсон болох нь ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулах хурлын шийдвэр, шийдвэр гаргасан бүх гишүүдийн ирцийн бүртгэлийн хуулбар, Үйлдвэрчний эвлэл байгуулах үеийн тооллогын комиссын протоколийн хуулбар, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Л.П-ын гаргасан ажлын байранд архидан согтуурсан зөрчил нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй, ажлаас халсан тушаалд баримтласан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэл, ажилтны гаргасан сахилгын зөрчилд тохирохгүй, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан Үндсэн болон ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх тул түүнийг Х аймгийн ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харьяа 4 дүгээр халуун усны газрын халаалтын зуухны машинстын ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 10 сар 10 хоногийн цалинтай тэнцэх олговорт 5.222.720 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу  халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сард 462.500 төгрөг, 12 дугаар сард 424.457 төгрөг, 2015 оны 1 дүгээр сард 157.142 төгрөг авч байсан нь түүний 436534 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 1.044.099 төгрөг : нэг сард 348.033 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 16.188 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 225 хоногийн цалин 3.642.300 төгрөгийг Х аймгийн ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Л.П-ыг ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харьяа 4 дүгээр халуун усны газрын халаалтын зуухны машинстын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3.642.300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.580.420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.642.300 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 73.226 төгрөгөөс 36.476 төгрөг, нийт 106.676 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчид 36.750 төгрөгийг олгох нь зүйтэй.

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: Хариуцагч байгууллагын шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Усан хангамжийн болон нийтлэгт үйлчилгээний хэсгийн ажилчидтай хийсэн хуралд үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч Л.П-ыг оролцуулж асуудлыг шийдвэрлээгүй, түүнийг чөлөөлөх тухай давхар нотлох баримт байхгүй тул Л.П-ыг байгууллагын үйлдвэрчний хорооны тэргүүлэгчээс чөлөөлөх тухай хурлын тэмдэглэлүүдийг, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ХУЧорон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлын тэмдэглэл тухайн шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэхэд огноо зөрүүтэй, хамааралгүй,

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Сум дундын 27 дугаар шүүхийн гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангасан тухай 1180 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгч Л.П-ын 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б-04 тоот тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.П-ыг Х аймгийн ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харьяа 4 дүгээр халуун усны газрын халаалтын зуухны машинстын ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Х аймгийн ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.642.300 /гурван сая зургаан зуун дөчин хоёр мянга гурван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.П-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.580.420 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч  Л.П-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Х аймгийн ХУЧ орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х аймгийн ХУЧорон нутгийн өмчит үйлдвэрийн газраас 36.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, улсын тэмдэгтийн хураамж нийт 106.676 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА