Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч С.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 1703000010096 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Эрин интернейшнл” ХХК-д сантехникийн инженер ажилтай, Улаанбаатар хот дүүргийн ... дүгээр хороо Их наран ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Б

 

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 00 минутын орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо “Эрин” хорооллын замд өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн 19-83 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрвээ явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Нямдашийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв

 

Шүүхээс шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч С.Б нь Toyota Prius маркийн 19-83 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Нямдашийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл.  /хэргийн 2-3 дугаар хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 4-7 дугаар хуудас/

 

Хохирогч  Ш.Нямдашийн “ 2017 оны 10  дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Эрин хорооллын АТМ-ээс мөнгө авчихаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал миний баруун гар талаас машин ирж мөргөхөд би хажуу тийш газар унасан. Машинд мөргүүлээд газар хэвтэж байтал нүүрнээс цус гарсан. Зүүн талын хөл эвгүй болчихсон байсан. Жолооч залуу машинаас бууж ирээд намайг машиндаа өргөж суулгаад шууд Гэмтлийн эмнэлэг явж шинжилгээ зураг авхуулсан. Зүүн хөлний шилбэ яс хугарсан, хамар дээр оёдол тавиулсан өөр учирсан гэмтэл байхгүй байна. Одоо биеийн байдал гайгүй хөл байнга өвчтэй байна. ... Эмчилгээнд гарсан зардлыг цаашид нэхэмжлэх болно. Маргааш хагалгаанд орох гэж байгаа болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

“... Биеийн байдал одоо гайгүй болж байна. Зарим оёдол аваагүй. ... Шүүх эмнэлэг, техникийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй болно. ... Миний нэхэмжилсэн хохирлыг барагдуулж өгвөл надад гомдол санал байхгүй. Жолооч Бат-Очир эмнэлэгт хэвтэхэд гарсан зардал, хадаасны зардлыг Бат-Очир барагдуулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

“... Нийт 2.500.000 төгрөгийг би жолооч С.Боос нэхэмжилж байна. Энэ хохирлыг С.Б өнөөдөр бүрэн барагдуулсан болно. Жолооч С.Б нь эмчийн бичиж өгсөн эмийг байнга авч өгсөн. Мөн таяг, хагалгааны зардлыг мөн гаргасан. Нэг хонь авч өгсөн. Маш их тусалсан. Жолооч С.Бт хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хөл муу болохоор би шүүх хуралд очиж оролцох боломжгүй болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10  дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12742 тоот:

“1. Нямдашийн биед зүүн шаант тахилзуур ясанд далд хугарал, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 26 дугаар хуудас/

 

Замын Цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 528 дугаартай:

“1. Toyota Prius маркийн 19-83 УБИ улсын дугаартай автомашины жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ш.Нямдаш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 28 дугаар хуудас/

 

Шүүгдэгч С.Бын яллагдагчаар өгсөн “2017 оны 10 дугаар сарны 07-ны өдрийн 14 цагийн орчим би өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 19-83 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон Саппороогоос ажил руугаа орохоор 1 дүгээр хорооллын урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү явж байгаад Эрин хороолол руу орох гарцаар баруун гар тийш эргэх үйлдэл хийх үедээ явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчийг би өөрийн жолоодож явсан автомашины баруун урд талын гупер, крыло хэсгээр явган зорчигчийн зүүн талын хөл рүү мөргөж осол гаргасан. Тухайн үед би ганцаараа явж байсан. ... Би осол гаргаж Нямдашийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирогч Нямдаш бид хоёр хоорондоо ярилцаад Нямдашийн цаашдийн эмчилгээ ажилгүй байх үеийн зардал болох 2.500.000 төгрөгийг барагдуулахаар болсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч С.Б нь Toyota Prius маркийн 19-83 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Нямдашийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, Замын Цагдаагийн албаны дүгнэлт,  шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Хохирогч Ш.Нямдаш нь “Нийт 2,500,000 төгрөгийг би жолооч С.Боос нэхэмжилж байна. Энэ хохирлыг С.Б өнөөдөр бүрэн барагдуулсан болно. Жолооч С.Б нь эмчийн бичиж өгсөн эмийг байнга авч өгсөн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  С.Б баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч С.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.        

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. С.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  С.Б торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  С.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                А.АЛТАНХУЯГ