| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00395/И |
| Дугаар | 155/ШШ2024/00606 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/00606
2024 6 3 155/ШШ2024/00606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Б Д-гийн А,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2024/00395/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д.А нь 1985 онд 8 дугаар анги төгсөж Нийтийн аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд суралцаж төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын гутлын цехэд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал гуталчнаар ажиллаж байгаад Хөвсгөл аймгий Мөрөн сумын Угалз хувиараа эрхлэх аж ахуйд 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гуталчнаар тус тус ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл миний ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл байгаа боловч ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учраас миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.
Иймд миний 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын гутлын цехэд, 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Угалз хувиараа эрхлэх аж ахуйд тус тус гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Б Д-гийн Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 11/280 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Ахуйн үйлчилгээний газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаартай Саальчин ажиллуулах тухай тушаал болон түүний хавсралт, 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 дугаартай Дээд, тусгай мэргэжлийн болон ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №Б-43 дугаартай Ажилчин шилжүүлэх тухай Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б-30 дугаартай Чөлөө олгох тухай 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б-184 дугаартай Чөлөө олгох тухай тушаалуудад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Д- овогтой Аийн Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинатад 1987 оны 9-12 дугаар сар, 1988 оны 1-6 дугаар сар, 8 дугаар сар, 1989 оны 1 дүгээр сар, 5-12 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, Д- овогтой А надтай хамт ажилж байсан ажилчид гэх бичилт бүхий гар бичмэлтэй 3 ширхэг гэрэл зураг, Д-гийн Ат Нийтийн аж ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон №232933 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1988 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн тухай №993 дугаартай төрөлтийн түүх болон нярай хүүхдийн өсөлтийн түүх, 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн тухай №742 дугаартай төрөлтийн түүх болон нярай хүүхдийн өсөлтийн түүх, 1992 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн тухай №294 дугаартай төрөлтийн түүх болон нярай хүүхдийн өсөлтийн түүхэд тус тус Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (Хавтаст хэргийн 3-13, 33-42 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.А, Я.Д нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 48-52 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Угалз ХЭАА (хоршоо) нь 1991-1995 оны хооронд нийгмийн даатгал төлж байсан эсэх лавлагаа, гишүүдийн нэрсээр болон Д- овогтой А нэрээр шимтгэл төлж байсан эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д-гийн Аийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас БНМАУ Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөр зохицуулах ба хөдөлмөрийн түр гэрээ байгуулах тухай 146 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Шагнах тухай Б-37 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Чөлөө олгох тухай Б-184 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Чөлөө олгох тухай Б-30 дугаартай тушаал, болон түүний хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Д-гийн Аийн Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад 1987 оны 9-12 дугаар сар, 1988 оны 1-6 дугаар сар, 8 дугаар сар, 1989 оны 1 дүгээр сар, 5-12 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр зэрэг баримтуудыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 19-24, 27-32 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын гутлын цехэд 1987 оны 7 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Угалз хувиараа эрхлэх аж ахуйд 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус гуталчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.А нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын гутлын цехэд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Угалз хувиараа эрхлэх аж ахуйд 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус гуталчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Д- овогтой Ат Нийтийн аж ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон №000000 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (Хавтаст хэргийн 12 дугаар хуудас)
БНМАУ Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 176 дугаартай ...ТУШААХ нь: 1.НААҮ-ний Яамны томилолтоор ирсэн дээд, тусгай мэргэжлийн дунд, техник мэргэжлийн сургууль төгсөгчдийг /эзэмшсэн мэргэжлээр/ хавсралт №1-ээр АҮ-ний удирдах газар, төвүүдэд хуваарилан ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Дээд, тусгай мэргэжлийн болон ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай тушаал, (Хавтаст хэргийн 10 дугаар хуудас)
БНМАУ Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаартай Саальчин ажиллуулах тухай тушаал болон түүний ...9.Д--А... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (Хавтаст хэргийн 8 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б-184 дугаартай ...ТУШААХ НЬ: 1.Нярай хүүхдээ асрах чөлөө олгохыг хүсч материалаа бүрдүүлж ирүүлсэн доорхи эхчүүдэд БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 159-р зүйлийг үндэслэн тогтоосон хугацааны чөлөө олгосугай. ... Д-гийн А-гуталчин 1990.06.30-нд төрсөн 1990.09.21-нээс 1990.12.30 хүртэл... гэх бичилт бүхий Чөлөө олгох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (Хавтаст хэргийн 7 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б-30 дугаартай ... ТУШААХ НЬ: 1.Хүүхдээ асрах чөлөө олгохыг хүссэн дараах эхчүүдэд БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 159-р зүйлийг үндэслэн тогтоосон хугацаанд чөлөө олгосугай. ... Д-гийн А-гуталчин-охин Д.Х-г 1990-3-30-нд төрүүлсэн. 1991-01-15-наас 1991-6-30 хүртэл... гэх бичилт бүхий Чөлөө олгох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (Хавтаст хэргийн 6 дугаар хуудас)
Д- овогтой Аийн Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинатад 1987 оны 9-12 дугаар сар, 1988 оны 1-6 дугаар сар, 8 дугаар сар, 1989 оны 1 дүгээр сар, 5-12 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр (Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)
Д- овогтой А надтай хамт ажиллаж байсан ажилчид гэх бичилт бүхий гар бичмэлтэй гэрэл зураг, (Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1988 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 15 минутад төрсөн. Овог нэр хэсэгт Д- А, нас-19, яс үндэс-халх, Боловсрол: дунд, ...Ажлын газар НАҮ, Албан тушаал гуталчин, мэргэжил гэх хэсэгт гуталчин гэх бичилттэй №993 дугаартай төрөлтийн түүх болон нярай хүүхдийн өсөлтийн түүхэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5 цаг 10 минутад төрсөн. Овог нэр хэсэгт Д- А, нас-21, яс үндэс-халх, Боловсрол: дунд, ...Ажлын газар НААҮ Комбинат, ...мэргэжил гуталчин гэх бичилттэй, №742 дугаартай төрөлтийн түүх болон нярай хүүхдийн өсөлтийн түүхэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 33-42 дугаар хуудас)
Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Нийтийн аж ахуйн үйлчилгээ, Ажилд орсон он гэх хэсэгт 1985, цех, тасаг, бригад гэх хэсэгт гуталчин, эрхэлдэг ажил гэх хэсэгт нормчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум район гэх хэсэгт Мөрөн гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 22 дугаар хуудас)
Нийгмийн даатгалын газраас гаргаж ирүүлсэн ...Мөрөн сумын Угалз ХЭАА 1991-1993 онд, Угалз ББХК 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно. 1991 он ХН-ийн дугаар:6 Хуудасны дугаар:196, 1992 он ХН-ийн дугаар 35 Хуудасны дугаар: 387-389, 1993 он ХН-ийн дугаар:45 Хуудасны дугаар: 274-277, 1994 он ХН-ийн дугаар:64 Хуудасны дугаар:206... гэх бичилт бүхий нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Д-гийн Аийн нийгмийн даатгал төлсөн эсэх лавлагаа, (хавтаст хэргийн 19, 20 дугаар хуудас)
Гэрч Я.Дгийн ...Д.А нь 1986 онд ахуйн үйлчилгээний комбинатад гуталчнаар ороод 1990 он хүртэл буюу, ахуйн үйлчилгээний комбинат татан буугдтал ажилласан. Үүнээс хойш ахуйн үйлчилгээний комбинат нь Угалз ХЭАА болсон ба Д.А нь Угалз ХЭАА-д 1990-1997 оныг хүртэл ажилласан. ... гэх мэдүүлэг,
Гэрч Л.Аийн ...Д.А нь 1990-1995 оны хооронд Угалз ХХК-д гуталчнаар ажиллаж байсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 49, 51 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.А нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт 1987 оны 7 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Угалз хувиараа эрхлэх аж ахуйд 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б Д-гийн Аийн Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт 1987 оны 7 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Угалз хувиараа эрхлэх аж ахуйд 1991 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН