Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Н.Б ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Н.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би бага ангиа төгсөөд аав, ээжийн хамт мал маллаж байгаад манайх 1977 онд Х аймгийн А суманд шилжиж ирээд М нэгдэлд эгч, ээжийн хамт 1978 оноос мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1981 оноос эхлэн хоньчноор 1983 он хүртэл ажиллаж байсан байсан юм. Одоо группт орох гэтэл ажиллаж байсан жилээ сэргээн тогтолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн А сумын М нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Н.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор групп тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн А сумын М нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/209 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Б.Ч-ы 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ....Н.Б нь эмээтэйгээ амьдардаг хүүхэд байсан юм. Хөдөлмөрийн насанд хүрээд А сумын М нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор ажиллаж байгаад 1984 онд цэрэгт явсан юм. Цэрэгт явтлаа ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Г- ын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ....эмээтэйгээ хамт амьдардаг байсан юм. Эмээ нь нэгдэлд мал хардаг хүн байсан юм. Н.Б нь хөдөлмөрийн насанд хүрээд Арбулаг сумын М нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1983 онд цэрэгт явсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Б-ийг Х аймгийн А сумын М нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ