Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Хүсэлт гаргагч:  Ш.О-гийн хүсэлттэй

Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Ш.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Надад Т сумын 8-н жилийн сургаалиас 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр төрсөн оныг 1960 он, Оюун гэж нэр засвартай байна гээд уг хөдөлмөрийн дэвтэр минь үнэлэгдэхгүй байгаа юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас босон тул шүүхэд хандсан юм.

Иймд Ш.О намайг Х аймгийн Т сумын 8-н жилийн сургуулиас 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон №136249 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Ш.О нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Х аймгийн Т сумын 8-н жилийн сургуулиаас 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон 136249 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Ш-ын О-аа мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Х аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1983 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаартай Багш нар ажилд томилох, хуваарилах тухай ....55. М.О Т 8 жилд орос хэлний багшаар VII/26.... гэх тушаалын хуулбар,

Гэрч Ц.Ч- ын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ....Ш.О нь 1983 онд Т сумын 8-н жилийн сургуульд тухайн үед Улсын багшийн дээд сургууль төгсөөд Орос хэлний багшаар очиж ажиллаж байсан. Тухайн үед сургуульд ажиллаж байх Ш-ын О гэж дууддаг байсан. О-аа гэдэг нэртэй талаар нь бол сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг,

Гэрч Ё.Б-ийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ....Ш.О нь намайг 5 дугаар ангид сурдаг байхад 1983 онд Т сумын 8-н жилийн сургуульд Орос хэлний багшаар ажилд орж байсан юм. Одоо болтол тасралтгүй ажиллаж байгаа. Нийт 30 гаруй жил ажиллаж байгаа байх. Нэрний тухайд бол О багш л гэж дууддаг байсан. О-аа гэдэг нэртэй талаар нь сайн мэдэхгүй.... гэх мэдүүлэг,

Х аймаг дахь нийгмийн даатгалын хэлтсээс нээж олгосон №0151907 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар,

Х аймгийн Т сумын нийгмийн даатгалын хэлтсээс 2011 оны 6 дугаар сарын 28-ний өдөр нээж олгосон №073238 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Хүсэлт гаргагчийн Е1581461 дугаартай гадаад паспортын хуулбар, 2007-2008, 2010 онуудын Өргөмжлөл, Х аймгийн 80-н жилийн ойн медалын үнэмлэхний хуулбар, 2013 оны Гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Х аймгийн Т сумын 8-н жилийн сургуулиаас 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон 136249 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ш.О  мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.О-н сын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ЭРДЭНЭБАТ