| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01087/И |
| Дугаар | 155/ШШ2024/01063 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2024/01063
| 2024 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2024/01063 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***од байрлах, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** гэх газар оршин суух, Г-гийн Э-т холбогдох,
Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, шуудангийн зардал нийт 337,306.71 (гурван зуун гучин долоон мянга гурван зуун зургаан төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Монгол Улсын иргэн Г- овогтой Э- нь манай байгууллагаас 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 19995 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг 1 сарын хугацаатай 8.1%-ийн хүүтэй авсан. Зээл авсан өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, мессэж илгээн, аман болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож 345 хоногийн нэмэгдүүлсэн хүү 27,562.19 төгрөг, үндсэн зээлийн 375 хоногийн хүү 149,794.52 төгрөг, үндсэн зээлийн 150,000.00 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, шуудангийн зардал 4950 төгрөг нийт 337,306.71 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хоролгарав шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г- овогтой Э- нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлага буюу 348,075.91 төгрөгийг төлж нэхэмжлэлийн үүргийг хангасан болно. Иймд ББСБ нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Хүсэлтийг шийдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Г.Э-т холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, шуудангийн зардал нийт 337,306.71 (гурван зуун гучин долоон мянга гурван зуун зургаан төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Э- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 337,306.71 (гурван зуун гучин долоон мянга гурван зуун зургаан төгрөг далан нэгэн мөнгө) төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,769.20 (арван мянга долоон зуун жаран есөн төгрөг хорин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-ээс 5,384.6 (таван мянга гурван зуун наян дөрвөн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 5,384.6 (таван мянга гурван зуун наян дөрвөн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э-т холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, шуудангийн зардал нийт 337,306.71 (гурван зуун гучин долоон мянга гурван зуун зургаан төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,769.20 (арван мянга долоон зуун жаран есөн төгрөг хорин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-ээс 5,384.6 (таван мянга гурван зуун наян дөрвөн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 5,384.6 (таван мянга гурван зуун наян дөрвөн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН