| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01062/И |
| Дугаар | 155/ШШ2024/01064 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2024/01064
| 2024 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2024/01064 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Ж Тгийн Г,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01062/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1963 онд Тгийн хүү болон мэндэлсэн бөгөөд Чандмань-Өндөр сумын арван жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Үүний дараа Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 235 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгаас 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Би цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний алдар нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан хугацааны маань ажилд орсон, гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй зэргээс шалтгаалж миний улсад ажиллаж байсан жил тооцогдохгүй байна.
Би Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний алдар нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хэрэгт 1986-1987 онуудад сүү машиндагчаар ажиллаж байсан баримт байгаа учир хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлүүлье.
Иймд Т.Г миний Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сүү машиндагчаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Ж Тгийн Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11/814 тоот Тус аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын 1982, 1985, 1992 оны тушаал шүүж үзэхэд Т.Гийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий албан бичиг, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралтын хуулбар, 1982 оны 6 дугаар сарын 16-ны 30 дугаартай Илгээлтийн эзэн хүүхдүүдийг ажилд томлиох тухай тушаалын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдэл, Аригийн Ундарга ХХК-ийн 70 дугаар данснаас түүвэрлэсэн Тгийн Гийн 1986 оны 1-4, 8-12, 1987 оны 1-4, 8-12, 1988 оны 4, 5, 10-12, 1989 оны 1-2, 4, 6-8, 11, 1990 оны 1-10, 12, 1991 оны 1-2, 4-8, 1992 оны 1-6, 9, 12 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн системээр дамжуулан авсан хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-15 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Э, Ц.Э нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 36-40 дүгээр хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Т.Гийн ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын Т.Гт холбогдох тушаал, шийдвэр бий эсэх талаар лавлагааг гаргуулж тус тус нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 21-28 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Г нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний алдар нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сүү машиндагчаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.Г нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Т.Г нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сүү машиндагчаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай ...2.Тасгийн эрхлэгч, сүү машиндагчийг хавсралтанд зааснаар, хөцөөний сахиулаар Н.Пүрэвжавыг 5 дугаар сарын 22-ны өдрөөс томилон ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралтын № гэх хэсэгт 1 Тасгийн эрхлэгчдийн нэр гэх хэсэгт Л.Пүрэвжав, Албан тушаал, ажлын нэр гэх хэсэгт тасгийн эрхлэгч, Машиндагчийн нэрс гэх хэсэгт Т.Г, Албан тушаалын ажлын нэр гэх хэсэгт машиндагч гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаартай 1.МАА-н 1 дүгээр бригадад ... үхэрчнээр Тгийн Г, ... нарыг тус тус 6 дугаар сарын 20-ны өдрөөс томилон ажиллуулсугай. гэх бичилт бүхий Илгээлтийн эзэн хүүхдүүдийг ажилд томилох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдэл, Аригийн Ундарга ХХК-ийн 70 дугаар данснаас түүвэрлэсэн Т овогтой Гийн 1986 оны 1-4, 8-12, 1987 оны 1-5, 1988 оны 10-12, 1989 оны 1-2, 4, 6-8, 11, 1990 оны 1-10, 12, 1991 оны 1-2, 4-8, 1992 оны 1-6, 9, 12 саруудад тус тус авч байсан цалин хөлсний түүвэр, цалин, хөлсний 70 дугаар дансны хуулбаруудад Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 7-14 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Т овогтой Гийн ХААТР 1(А) баримтын ажилладаг байгууллага гэх хэсэгт Лениний-Алдар нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1986, цех, тасаг, бригад гэх хэсэгт Г хэсэг, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум, район гэх хэсэгт Чандмань-Өндөр гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),
Гэрч Ц.Эын: ... Миний бие 1976 онд цэрэгт татагдаад 1979 онд цэргээс халагдаж ирсэн. Харин Т.Гийн хувьд 1985 оны намар цэргээс халагдаж ирсэн. 1985 оны 10 сард надтай хамт барилга дээр ажиллаж байгаад, бригадын хүнийг төвд ажиллуулахгүй гэдэг шалтгаанаар Шивэртийн бригад татаж авч, Мандшир суурингийн ахлагчаар 1986 оноос нэгдэл хувьчлагдах хүртэл хоньчин, малчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг,
Гэрч Л.Эийн: ... 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Лениний-Алдар нэгдлийн Шивэрт 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1990 онд тус нэгдэл хувьчлагдаад 1991 оноос хойш Аригийн Ундарга компани болж өөрчлөгдөөд, тус компанид 2000 оныг хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 36-40 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Т.Г нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сүү машиндагчаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгч Т.Гт холбогдох ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр, хөдөлмөрийн дэвтэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Тус аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн даргын 1982, 1985, 1992 оны тушаал шүүж үзэхэд Т.Гийг малчнаар томилж,, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй 11/814 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж Тгийн Гийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сүү машиндагчаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН