Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/01065

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/01065

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Б Г-гийн Н,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01085/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.Н миний бие Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг 1987 онд төгссөн. 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Завхан аймаг дахь Худалдааны техникум ТМС-д 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл суралцаад тогооч мэргэжилтэй төгссөн.

Би сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн сургуульд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Уул хоршоонд 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ахлах тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал компанид 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цехийн нормчноор тус тус ажиллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болтол миний дээрх хугацаанд ажилд орсон болон гарсан тушаал байхгүйгээс миний ажиллаж байсан байдал тооцогдохгүй байна.

Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Б Г-гийн Нын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай Чөлөө олгох тухай, 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалуудын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Тус аймгийн Цагаан-Уул сумын Бадрал компанийн даргын 1992, 1997 оны тушаал шүүж үзэхэд Г.Ныг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, тус сумын Уул хоршооны баримт манай архивд шилжиж ирээгүй тул Г.Нд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/819 дугаартай албан бичиг, Г-гийн Нт Завхан аймаг дахь Худалдааны техникум ТМС-аас нээж олгосон №259562 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийг хувьчлах тухай тогтоолын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал бум хоршооны дарга В.Цэцэгмаагийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газраас гаргаж ирүүлсэн Г.Нын 1988 оны 8-11, 1989 оны 1-12, 1990 оны 1-7, 9-12, 1991 оны 1, 2-7, 9-12, 1992 оны 4, 11 дүгээр саруудад авч байсан цалин хөлсний түүвэр зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-13 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Ө, Т.Б нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Г.Нын ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Уул хоршооны хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагааг гаргуулж тус тус нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Уул хоршоонд 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ахлах тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал компанид 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд цехийн нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Н нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Г.Н нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Уул хоршоонд 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ахлах тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал компанид 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд цехийн нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Г- овогтой Нт Завхан аймаг дахь Худалдааны техникум, Техник мэргэжлийн сургуулиас 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээж олгосон 1987 оны 9 дүгээр сарын 01 элсэлтийн томилолтыг үндэслэн Завхан аймаг дахь Худалдааны техникум ТМС-ийн тогооч мэргэжлийн ангид элсүүлэн авч суралцуулав, 1988.07.01 сургуулиа төгссөн тул БНМАУ-ын ХБЯ-ны шийдвэрийг үндэслэн Хөвсгөл аймгийн АБХэлтэст /мэдэлд/ хуваарилав, 1988 оны 7 дугаар сарын 5, 1988 оны 8 дугаар сарын 01, 1991 оны 02 дугаар сарын 01, 1992 оны 02 дугаар сарын 01, 1992 оны 5 дугаар сарын 01, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэх бичилт бүхий №259562 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газраас гаргаж ирүүлсэн Г.Нын 1988 оны 8-11, 1989 оны 1-12, 1990 оны 1-7, 9-12, 1991 оны 1, 2-7, 9-12, 1992 оны 4, 11 дүгээр саруудад авч байсан цалин хөлсний түүвэр,

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай 1.Бадрал компанид тогооч ажилтай Г.Ныг 1992 оны 5 дугаар сарны 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. 2.Компани бор гурилын цехийн ажилчнаар .. Г.Н, Д.Чулуунбаатар, Г.Сумьяажав нарыг 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай ... Г.Нд 1992-9-18-нд ...төрүүлсэн хүүхдээ асрахад зориулж 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдийг нь 2 настай болтол тэтгэмжтэй чөлөө олгосугай. гэх бичилт бүхий Чөлөө олгох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал ХК-ийн захирлын 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаартай 1.Г.Нт 1995 оны 2-р сарын 2-ны өдөр төрүүлсэн хүүхдээ асрахад зориулж 1995 оны 4-р сарын 1-ний өдрөөс ...хүүхдийг нь 2 настай болтол 2 жилийн хугацаатай тэтгэмжтэй чөлөө олгосугай. гэх бичилт бүхий Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Г- овогтой Нын ХААТР 1(А) баримтын 14-т ажилладаг байгууллага гэх хэсэгт Цагаан-Уул Бадрал нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт Нэгдлийн гуанзны тогооч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Цагаан-Уул гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

Гэрч Г.Өын: ...Би 1988 онд Бадрал нэгдэлд анх орохдоо үйлчлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед Г.Н нь ахлах тогоочоор ажиллаж байсан. ... 1988 оноос 1990 он хүртэл Бадрал нэгдэлд ахлах тогоочоор, 1990 оноос 1992 он хүртэл Уул хоршоонд нэгдэхэд мөн тогоочоор ажиллаж байсан. гэх мэдүүлэг,

Гэрч Г.Бгийн: ...1988 оноос Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн гуанзанд хамт тогоочоор ажиллаж байсан. ...1984 оноос 1994 оны хооронд хамт ажиллаж байсан. Яг ажиллаж байсан байгууллагуудыг сайн мэдэхгүй ч дээрх Бадрал нэгдлийг компани болтол нь ажиллаж байсныг нь мэднэ. гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Г.Н нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Уул хоршоонд 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ахлах тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал компанид 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд цехийн нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б Г-гийн Нын Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Уул хоршоонд 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ахлах тогоочоор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал компанид 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд цехийн нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН