| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0009/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.М |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхбаяр,
хохирогч П.Х-,
шүүгдэгч А.Э-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт А-гийн Э-т холбогдох эрүүгийн 1710000000219 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, .... оны ... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “.......” ХХК-нд ........ ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...... дүүрэг, ..... хороо, ....... гудамжны ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, А овогт А-гийн Э /РД:........../
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө ....... дүүргийн ...хорооны ...тоотод эхнэр П.Х-гээ хөнжлөөр бүтээж байгаад нүүрэн тус газар нь гараар цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч П.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө найз нартайгаа уулзаад гэртээ орж ирэхэд Э намайг хардаж зодсон. Цагдаад дуудлага өгөх гэхэд утас шидэж эвдсэн ба маргааш нь гэрээс гарахад явуулаагүй. Одоо би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Мөн хавтаст хэргээс
1. Шүүгдэгч А.Э- 2017.11.21-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө гадуур ажилтай явж байгаад гэртээ иртэл манай эхнэр нэг хүнтэй хашааны гадна уулзаад зогсож байгаад намайг ойртоод ирэхэд нөгөө залуу нь зугтаачихсан. Тэрнээс болоод бид хоёр хэрэлдэж маргалдсан. Эхнэрийг унтах гээд хөнжлөө нөмрөөд сууж байхад нь би хажууд нь сууж байхдаа санаандгүй цохьчихсон. Гэр бүлийн маргаанаас болж эхнэр Х-гийн биед гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
2. Хохирогч П.Х- 2017.11.23-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 17-18 цагийн үед гэрт манай найз охидууд ирсэн. Бид нар юм ярьж сууцгааж байгаад гэрээс 22 цагийн үед гараад Ц-гийнд очсон. Тэндээ пиво ууцгааж байгаад шөнө 01-02 цагийн үед тарцгаасан. Би гэртээ орох гэж байтал Э гэрийн үүдэнд машинтайгаа ирж таарсан ба намайг хардаж хэрүүл маргаан хийсэн. Гэртээ ороод унтах гэхэд унтуулахгүй намайг хөнжлөөр дарчихаад цохиж, миний гар хөлнөөс татаж чангааж хөхрүүлсэн. Мөн намайг галзуурчихсан, солиорчихсон гэж хэл амаар доромжилж нуруу руу гараараа 2 удаа цохисон. Одоо би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14200 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. П.Х-гийн биед баруун зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18-р хуудас/,
4. Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 36-47-р хуудас/,
5. Шүүгдэгч А.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 14-15, 32-34-р хуудас/,
6. Шүүгдэгч А.Э-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч А.Э-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө ........ дүүргийн ...хорооны ...тоотод хохирогч П.Х-г цохиж, биед нь “...баруун зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүүнд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч П.Х-гийн “...Би найз охидуудтайгаа 2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой хэсэг сууж пиво ууж байгаад шөнө 01-02 цагийн үед гэртээ ирэхэд Э намайг хардаж хэрүүл маргаан хийсэн. Гэртээ ороод унтах гэхэд унтуулахгүй намайг хөнжлөөр дарчихаад цохиж, миний гар хөлнөөс татаж чангааж хөхрүүлсэн. Мөн намайг галзуурчихсан, солиорчихсон гэж хэл амаар доромжилж нуруу руу гараараа 2 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14200 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. П.Х-гийн биед баруун зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч А.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ...хорооны ...тоотод хохирогч П.Х-г цохиж, биед нь “...баруун зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүүнд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч П.Х-гийн мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №14200 дүгнэлт, шүүгдэгч А.Э-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч А.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч “...А.Э-т торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч А.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, А.Э-ын сарын орлогыг нь харгалзан оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч П.Х- шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж зэв.
Шүүгдэгч А.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.