Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/01067

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/01067

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***д байрлах, Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух, Х Э-ын Т-д холбогдох,

Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,589,912 (нэг сая таван зуун наян есөн мянга есөн зуун арван хоёр) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2024/01124/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Т-ас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3002-2019/718 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус банк нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/06172 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2024/01780 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийн адгуу хариуцагчийн оршин суугаа хаягийг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хоригдож байгааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 30иб/3653 тоот албан бичгээр мэдэгдсэн гэжээ.

Хариуцагч Э.Т- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э- овогтой Т- нь  эрүүгийн хэргийн шийтгэлээр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зорчих эрх хязгаарлуулсан байгаа тул иргэний шүүхэд очих боломжгүй байгааг тайлбарлан илгээж байна. Мөн нэхэмжлэгч тал болох Капитрон банкнаас шаардаж буй 1,589,912 төгрөгийг бүрэн төлөхөө илэрхийлж, зөвшөөрч байна. Капитрон банкны эдийн засагчтай ярьж тохирсон байгаа билээ. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж хялбаршуулсан журмаар хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь хариуцагч Э.Т-д холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,589,912 (нэг сая таван зуун наян есөн мянга есөн зуун арван хоёр) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Т- нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,589,912 (нэг сая таван зуун наян есөн мянга есөн зуун арван хоёр) төгрөгийг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Капитрон банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,369 (дөчин мянга гурван зуун жаран ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т-ас 20,184.5 (хорин мянга нэг зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 20,184.5 (хорин мянга нэг зуун наян дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Т-д холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,589,912 (нэг сая таван зуун наян есөн мянга есөн зуун арван хоёр) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Т- нэхэмжлэлийн нийт шаардлага1,589,912 (нэг сая таван зуун наян есөн мянга есөн зуун арван хоёр) төгрөгийг нэхэмжлэгч Капитрон банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,077 (нэг зуун жаран есөн мянга далан долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т-ас 84,538.5 (наян дөрвөн мянга таван зуун гучин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 84,538.5 (наян дөрвөн мянга таван зуун гучин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитрон банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН