Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/шш2024/0571

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Е*******” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/1 дугаар тушаал хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Е*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/10 дугаар тушаалын хүчингүй болгуулахтухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч “Е*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын З*******ын ам нэртэй газар 3504.4 га талбайг аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ашиглах, судалгаа шинжилгээ хийх, зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар газар ашиглах эрхийг авчээ.

3.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны  09 дүгээр сарын 06-ны өдрийн А/3******* дугаар тушаалаар “Е*******” ХХК-ийн дээрх газрыг 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна.

4.Харин 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Богдхан Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ” 2022/2******* дугаар гурвалсан гэрээг байгуулжээ.

5.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/10 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д заасныг ү*******лэн нэхэмжлэгч “Е*******” ХХК-ийн газар ашиглах хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн ү*******лэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

6.Нэхэмжлэгч “Е*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ү*******лэлдээ:

1/Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/10 тоот тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хууль зүйн ү*******лэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэсэн ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг ү*******лэсэн нь хууль зүйн ү*******лэлгүй байна. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан ү*******лэлээр” гэж заасан ба тухайн хуулийн зохицуулалт нь газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэх ерөнхий зохицуулалт болохоос биш газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэх хууль зүйн зохицуулалт биш болно.

2/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг ү*******лэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023.01.18-ны өдрийн А/10 тоот тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн ү*******лэлгүй юм. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" гэж заасан ба манай компани нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг аливаа хэлбэрээр болон удаа дараалан зөрчөөгүй. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх үйл баримтыг шалган тогтоогоогүй байх ба энэ тухай манай компанид аливаа хэлбэрээр мэдэгдээгүй.

3/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасныг ү*******лэн манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн ү*******лэлгүй юм.

Учир нь манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/3******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн З*******ын ам хэмээх газарт 3504.4 м.кв ашиглах эрхтэй болсон ба Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай №2022/2******* тоот гурвалсан 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр батлуулснаар тухайн газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай №2022/2******* тоот гурвалсан гэрээг батлагдсанаас хойш 3 сар гаруй хугацааны дараа газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх ү*******лэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь ү*******лэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “ зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх хууль зүйн урьдчилсан нөхцөл буюу хуульд заасан ү*******лэл бүрдээгүй байна.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны №15 дугаар "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.10-т “Мөн зүйл, хэсэгт заасан “...газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно" гэж заасан ба энэхүү тогтоолд заасанчлан газар ашиглах эрх үүссэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй юм.

Нөгөөтэйгүүр, Манай компани нь гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглах зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “А*******” ХХК-тай Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээг байгуулсан ба тус гэрээгээр З*******ын ам дахь 3504.4 м.кв газарт эскиз зураг төсөл, ажлын зураг төсөл, өндөржилт тохижилтын зураг төсөл гүйцэтгэх ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцон зураг төслийн үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Мөн Т******* ү******* ХХК-иар Г судалгааны ажил хийж гүйцэтгэх гэрээг байгуулан урьдчилгаа төлбөрийг төлж дээрх ажлыг хийж гүйцэтгүүлж эхэлсэн байсан юм.

4/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасан ү*******лэл журмын дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэх ёстой болохоос биш Төрийн аливаа нэг байгууллагаас ирүүлсэн албан бичгийг ү*******лэн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэх эрх хэмжээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад олгогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, Төрийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь зөвхөн хуульд ү*******лэх ёстой болохоос биш Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг ү*******лэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж эрх төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй.

5/Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023.01.18-ны өдөр А/10 тоот тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэхдээ манай компанид огт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ү*******лэл журмын дагуу сонсох ажиллагаа огт хийгээгүй ба тайлбар болон баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн талаараа манай компанид огт мэдэгдээгүй ба 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр маргаан бүхий 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/10 тоот тушаалын хуулбарыг албан тоотоор манай компанид ирүүлсэн юм.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээ сарын 18-ны өдрийн А/10 тоот тушаалын улмаас манай компанийн газар ашиглах эрх ноцтой зөрчигдөөд байна” гэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1/Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/10 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

2/Тус дуусгавар болгосон тушаалын гол ү*******лэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 39.1.4 дэх хэсэгт хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгосон.

3/Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай 06/155 дугаартай албан бичиг ирүүлсэнтэй холбогдуулан А/3******* дугаар тушаалын "Е*******"-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/10 дугаар тушаал нь хууль зүйн ү*******лэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ удаагийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******аас эрүүл мэндийн шалтгаантай гэж Халдварт өвчин судлалын ү*******ний төвийн их эмч Б.Оийн тэмдэгтэй эмнэлгийн магадалгаа ирүүлсэн боловч энэ нь түүнийг ажлаас чөлөө авсан, өвчтэй гэдгийг нотлохгүй, харин өмгөөлөгчийн хувьд тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр дахин шүүх хурал хойшлох боломжгүй, хариуцагчаас нэхэмжлэгч талын удаа дараа шүүх хурал хойшлуулж байсан нөхцөл байдлыг дурдаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдаан 10 гаруй удаа хойшилсон зэргийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дүгээр зүйлийн 96.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

1. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” 06/155 дугаар албан бичгээр “Тус хэлтсээс эрүүгийн 22010004*******010 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад..., ... “Е*******” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй, Газрын тухай хуулийн 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж ү*******лэл тогтоогдсон. ..., хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, төрийн эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх, дахин дээрх зөрчлийг гаргуулахгүй байх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч, ...хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэж дурдан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлжээ.

2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/10 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д заасныг ү*******лэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”  гээд 40.1.1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан ү*******лэлээр”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан. 

Мөн Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, “Е*******” ХХК нь “А*******” ХХК-тай  2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №83/23 дугаартай  “Зураг төсөл боловсруулах тулаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г, мөн “Т******* ү*******” ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 023 дугаартай “И-Гйн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан талаарх баримтыг нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгчээ.  

4.Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт  “З*******” аяллын дэлгүүр / аяллын отог, амралт, худалдаа үйлчилгээ”-ний барилгын эскиз зураг, ажлын төсөл, өндөржилт тохижилтын зураг төсөл гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн боловч загвар зургийг эрх бүхий албан тушаалтан, холбогдох захиргааны байгууллагаар батлуулаагүй нь тогтоогдсон.  

5.Харин шүүхээс хийсэн газрын үзлэгээр маргаан бүхий газарт төмөр хашаа барьсан боловч газар дээр зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгосон, уг газрыг зориулалтын дагуу ашигласан гэх нөхцөл байдал байхгүй төдийгүй уг газар байгалийн байдлаараа байгаа нь тогтоогдсон.

6.Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч “Е*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн газраа зориулалтын дагуу ашиглах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчаас Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан ү*******лэлээр”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж  заасан заалтуудыг ү*******лэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь ү*******лэлтэй байна.

7.Нөгөөтэйгүүр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны  09 дүгээр сарын 06-ны өдрийн А/3******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгасан эрх бүхий албан тушаалтанд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/361 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ДШМ/*******4 магадлалаар эрх бүхий албан тушаалтнуудыг гэм буруутайд тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

8.Иймд нэхэмжлэгчээс гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны А/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасныг баримтлан Е*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/10 дугаар тушаалын хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

   

   

 

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.