Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/01079

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/01079

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***д байрлах, Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Голомт банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, Г Б-ын Б-д холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 8,950,619.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 330,010.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,744.79 төгрөг, нийт 9,285,375.03 (есөн сая хоёр зуун наян таван мянга гурван зуун далан таван төгрөг гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2024/01095/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Голомт банк ХК-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М овогтой С , Б- овогтой Б-  нар нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж Дугаар ЗГ4915108250 тоот Зээлийн гэрээ байгуулан 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.3% хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан болно.

Зээлдэгч М.С нь 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсныг хамтран зээлдэгч Б.Б- 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр банканд мэдэгдэж зээлийн хүүг зогсоох хүсэлт өгсөн.

Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: /2024 оны 9 дүгээр сарын 23-ны байдлаарх/

1.Үндсэн зээлийн төлбөр- 8,950,619.73 төгрөг

2.Үндсэн хүүгийн төлбөр- 330,010.51 төгрөг

3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр - 4,744.79 төгрөг

4.Хугацаа хэтрүүлсэн хоног-53

5.Нийт төлбөр- 9,285,375.03 (есөн сая хоёр зуун наян таван мянга гурван зуун далан таван төгрөг гурван мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний ээж болох М овогтой С 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбараас зээлийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Нэхэмжлэлд дурдсан 9,285,75.03 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Голомт банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Б-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 8,950,619.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 330,010.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,744.79 төгрөг, нийт 9,285,375.03 (есөн сая хоёр зуун наян таван мянга гурван зуун далан таван төгрөг гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,285,375.03 (есөн сая хоёр зуун наян таван мянга гурван зуун далан таван төгрөг гурван мөнгө) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,516 (нэг зуун жаран гурван мянга таван зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 81,758 (наян нэгэн мянга долоон зуун тавин найм) төгрөгийг, улсын орлогоос 81,758 (наян нэгэн мянга долоон зуун тавин найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Голомт банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Голомт банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох үндсэн зээлийн төлбөр 8,950,619.73 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 330,010.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,744.79 төгрөг, нийт 9,285,375.03 (есөн сая хоёр зуун наян таван мянга гурван зуун далан таван төгрөг гурван мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,285,375.03 (есөн сая хоёр зуун наян таван мянга гурван зуун далан таван төгрөг гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,516 (нэг зуун жаран гурван мянга таван зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 81,758 (наян нэгэн мянга долоон зуун тавин найм) төгрөгийг, улсын орлогоос 81,758 (наян нэгэн мянга долоон зуун тавин найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН