| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04483/И |
| Дугаар | 181/ШШ2024/04328 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/04328
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, тоот хаягт байрлах А... ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байрлах, Н... ХХК /РД: ../,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, байр, тоотод оршин суух,Д.О... /РД: .../,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол 7-69 тоотод бүртгэлтэй, одоо оршин суух, Б.Э.. /РД: /,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп 16-7-705 тоотод оршин суух, С.Л.. /РД: /,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байрлах, А..ХХК /РД: / нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 554,861,031.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 554.861.031,27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус банк нь зээлдэгч Н... ХХК, А..ХХК,
Д.О , Б.Э , С.Л нартай 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр
21000 дугаартай Эргэлтийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ болон барыцааны гэрээ байгуулан 645,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн
19.20 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар олгосон. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй
зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн ба энэ талаар банкнаас мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн зөрчилтэй байна. Зээлдэгч Н... ХХК, А..ХХК, Д.Оюунсүрэн, Б.Энхмандах, С.Лхагва нарын зээл нь зээлийн гэрээний дагуу 2024 оны 08 дугаар сарын
19-ний өдрийн байдлаар Үндсэн зээл 529,140,855.58 төгрөг, Зээлийн үндсэн
хүү 25,697,875.44 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 22,300.25 төгрөг, Нийт 554,861,031.27 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Н... ХХК, А..ХХК, Д.О , Б.Э , С.Л нартай байгуулсан Эргэлтийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний 4.2.3-д зааснаар дуусгавар болгож, Иргэний хуулийн 451.1,453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 554,861,031.27 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Н... ХХК, А..ХХК,
Д.О , Б.Э , С.Л нар шүүхэд гаргасан тайлбартаа:
... А... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н... ХХК, А..ХХК, Д.Оюунсүрэн, Б.Энхмандах, С.Лхагва нарт холбогдох хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 21000 дугаар гэрээний дагуу 554.861.031,27 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тодорхой хугацаанд тогтмол төлөлт хийж төлж барагдуулахад бэлэн байна. Иймд эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
3. Зохигчдын эвлэрлийн гэрээнд:
Тус шүүхэд хянагдаж байгаа Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н...' ХХК, "А..ХХК, Д.О , Б.Э , С.Л нарт холбогдох 21009 тоот зээлийн гэрээний үүрэгт 554,861,031.27 /Таван зуун тавин дөрвөн сая найман зуун жаран нэгэн мянга гучин нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.
1. Хариуцагч нар нь нийт нэхэмжлэлийн шаардлагын 554,861.031.27 /Таван зуун тавин дөрвөн сая найман зуун жаран нэгэн мянга гучин нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаанд гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулна.
2. Нийт нэхэмжилсэн дүн болох 554,861,031.27 /Таван зуун тавин дөрвөн сая найман зуун жаран нэгэн мянга гучин нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг
| 1. | 2024.11.21 | 46,238,419.27 төгрөг |
| 2. | 2024.12.20 | 46,238,419.27 төгрөг |
| 3. | 2025.01.21 | 46,238,419.27 төгрөг |
| 4. | 2025.02.21 | 46,238,419.27 гөгрөг |
| 5. | 2025.03.21 | 46,238,419.27 төгрөг |
| 6. | 2025.04.21 | 46,238,419.27 төгрөг |
| 7. | 2025.05.21 | 46,238,419.27 төгрөг |
| 8. | 2025.06.20 | 46,238,419.27 төгрөг |
| 9. | 2025.07.21 | 46,238,419.27 төгрөг |
| 10. | 2025.08.21 | 46,238,419.27 төгрөг |
| 11. | 2025.09.22 | 46,238,419.27 төгрөг |
| 12. | 2025.10.21 | 46,238,419.30 төгрөг |
Нийт 554.861,031.27 /Таван зуун тавин дөрвөн сая найман зуун жаран нэгэн мянга гучин нэгэн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг дээрх хуваарийн дагуу төлнө.
3. Хариуцагч нь гэрээнд заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч шүүхээр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах эрхтэй.
4 Хариуцагч нь энэхүү эвлэрлийн гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан:
> Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Олимпын гудамж, тоот хаягт байршилтай, 13.5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, Ү-220 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө;
> Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Олимпын гудамж, 22 дугаар байр, зоорийн тоот хаягт байршилтай, 13.5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, Ү-2203045479 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө;
> Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Олимпын гудамж, тоот хаягт байршилтай, 121.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай Ү-22 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
5. Энэ гэрээг байгуулахад талууд эрх тэгш оролцож хөндлөнгийн шахалт дарамтгүй байгуулсан болно. гэжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А... ХХК нь хариуцагч Н... ХХК, А..ХХК, Д.О , Б.Э , С.Л а нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 554,861,031.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 554,861.031.27 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж заасан.
Зохигчид эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н... ХХК, А..ХХК, Д.О , Б.Э С.Л нар нь нэхэмжлэлийн шаардлага 554,861.031.27 /таван зуун тавин дөрвөн сая найман зуун жаран нэгэн мянга гучин нэг төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 46,238,419.27 /дөчин зургаан сая хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун арван есөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч, эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан А... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.002.455,16 /гурван сая хоёр мянга дөрвөн зуун тавин тав төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1.501.227,6 /нэг сая таван зуун нэг мянга хоёр зуун хорин долоон төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ