Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Птүүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас  2002  оны Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хэрээд овогт Пүрэвдоржийн Эрдэнэ-Очирт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020854 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, фермерийн аж ахуйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сум ...дүгээр баг Бугат ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Нийслэлийн ..............дүүргийн ..дүгээр хороо ..... тоотод түр оршин суух, П

Шүүгдэгч Пнь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн 2/60 айлын 43 тоот иргэн Б.Энхнасангийн гэрийн цонхоор нэвтэрч Самсунг Жи-7 маркийн 2 ширхэг гар утас 30.000 төгрөгийг хулгайлсаны улмаас 830.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Пмэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Би энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна”  гэв.

 

Шүүхээс шүүгдэгч П2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Пиргэн Б.Энхнасангийн гэрийн цонхоор нэвтэрч Самсунг Жи-7 маркийн 2 ширхэг гар утас 30.000 төгрөгийг хулгайлсаны улмаас 830.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:   

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай  “... /саарал өнгийн Жи-7 маркийн гар утас 1ш, бор шаргал өнгийн Жи-7 маркийн гар утас 1 ш/ дараах эд зүйлсийг Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 2/60-43 тоотод оршин суух Батхуяг овогтой Энхнасан /ТЕ92032022/-д 2017 оны 04 дүгээр сарын 01-ний 0646 цагт хүлээлгэн өгөв” гэсэн баримт. /хэргийн 7-8 дугаар хуудас/

 

“Самсунг ж7 маркийн хоёр ширхэг гар утсыг “800.000 төгрөг”-өөр үнэлсэн үнэлгээний баримт. /хэргийн 10 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Энхнасангийн “Би одоо он, сар, өдрийг нь санахгүй байна. Би тухайн үед гэртээ байсан ба манай гэрийн цонх онгорхой байсан. Тэгтэл гэнэт цонхны хавьд чимээ гарангуут очоод хартал хоёр ширхэг гар утас байсан алга болсон байсан. Тэгээд би цонхоор хартал нэг хүн явангуут гэрээсээ гараад очоод барьж аваад цагдаад дуудлага өгч бариулсан юм. Тэгээд цагдаад бариулсныхаа дараа алдсан эд зүйлээ бүртгэж авсан юм. Тухайн үед Самсунг маркийн хоёр ширхэг гар утас бэлэн 50.000 төгрөг бүгдийг нь бүрэн бүтэн хүлээн авч гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 150 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Пяллагдагчаар өгсөн “Би 2017 оны 04 дүгээр сарын 01-ний орой өөрийн найз Ганаатай UB нэртэй бааранд нэг шил пиво уусан чинь би гэртээ харилаа гээд явахаар нь би ганцаараа нэмж хоёр пиво уугаад тэндээсээ гараад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд ганцаараа шөнө 02 цагийн үед нэг шил пиво уугаад тэндээсээ гараад хотын төв рүү явахаар замаа товчлохоор гэр хороолол дундуур явж байтал 4 давхар цагаан өнгийн байшингийн нэг давхрын айлын цонх онгорхой байхаар нь хүн байхгүй байгаа байх орж хулгай хийе гээд цонхон доор байсан сандал дээр зогсоод нөгөө цонхоор нь ортол өрөөнд орон дээр нэг эрэгтэй хүн унтаж байсан ба наад талд нь гар утас, түрийвч харагдахаар нь аваад буцаад цонхоороо гараад цааш ганцаараа явж байтал араас нэг эрэгтэй хүн барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн. Самсунг маркийн хоёр ширхэг гар утас, бэлэн 30.000 төгрөг байсныг бүгдийг нь буцааж хүлээлгэж өгсөн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 129-130 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

         

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

          Прокуророос П 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ... хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу хэргийг зүйлчилсэн нь зөв байна.

 

          Иймд шүүгдэгч Пбусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

          Шүүгдэгч Пнь энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

          Хохирогч Б.Энхнасанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай  “... /саарал өнгийн Жи-7 маркийн гар утас 1ш, бор шаргал өнгийн Жи-7 маркийн гар утас 1 ш/ дараах эд зүйлсийг Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 2/60-43 тоотод оршин суух Батхуяг овогтой Энхнасан /ТЕ92032022/-д 2017 оны 04 дүгээр сарын 01-ний 0646 цагт хүлээлгэн өгөв” гэсэн баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Пнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Энэхүү хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Пнь гэмт хэрэг үйлдсэн үедээ баригдаж хулгайлсан эд зүйлээ хураалгасан тул түүнийг сайн дураараа учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

          Шүүгдэгч Пүйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдах зүйтэй байна.

 

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  Пбаривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол  П урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ