| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04506/И |
| Дугаар | 181/ШШ2024/03768 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/03768
| 2024 10 09 | 181/ШШ2024/03768 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, 0 давхарт байрлах, М ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Р-ын А /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,574,724 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р-ын А нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 6000007185 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 4,780,000 төгрөгийн зээлийг сарын 1.8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000007185 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000007185 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3,602,322 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 892,596 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 67,806 төгрөг, нотариатын төлбөрт 12,000, нийт 4,574,724 төгрөгийг Р.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.А шүүхэд гаргасан тайлбартаа: Р.А миний бие М ХК-ийн нэхэмжилсэн 4,574,724 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 22024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 774,724 төгрөгийг хуваарийн дагуу 2024 ондоо багтаан төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг маань харгалзан үзнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Р.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,574,724 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.А нь М ХК-ийн нэхэмжлэсэн 4,574,724 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 22024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 774,724 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Р.А-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Р.А нь М ХК-ийн нэхэмжилсэн 4,574,724 /дөрвөн сая таван зуун далан дөрвөн мянга долоон зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 774,724 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Р.А-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,146 төгрөгөөс 44,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 44,073 төгрөгийг, хариуцагч Р.А-аас 44,073 /дөчин дөрвөн мянга далан гурван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА