| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1704001170081 |
| Дугаар | 2022/ДШМ/76 |
| Огноо | 2022-11-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ДШМ/76
2022 11 21 76
О.Ц, Д.Т, Б.Т, Э.Н,
С.Б, Б.Г, Т.А, Ж.О
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор З.Хүслэн /цахим сүлжээгээр/
Шүүгдэгч Д.Т, О.Ц, Э.Н, Ж.О
Шүүгдэгч О.Цэгмэд, Ж.О нарын өмгөөлөгч Б.Энхтуяа
/цахим сүлжээгээр/
Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч Ш.Амарбаяр
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Нийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Т, О.Ц, Б.Т, Э.Н, С.Б, Б.Г, Т.А, Ж.О нарт холбогдох эрүүгийн 1704001170081 дугаартай 19 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэгдэж байсан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,
Нийслэлийн Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ц,
2. Монгол Улсын иргэн, Нийслэлийн Багануур дүүрэгт 1991 оны 10 дугаар сарын 13-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужирт гудамжны 4 тоотод оршин суух хаягтай,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ялаар,
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 264 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар өршөөн хэлтрүүлэгдэж байсан,
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Т,
3. Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1989 оны 4 дүгээр сарын 09-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг “Галуут” гэх газар оршин суух хаягтай, Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг “Дэрст хонхор” гэх газар түр оршин суух,
2006 оны 3 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэн, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан,
Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Н,
4. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1990 оны 10 дугаар сарын 02-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо “Галуут” хэсгийн 16 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 215 тоотод түр оршин суух,
Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б
5. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1998 оны 12 дугаар сарын 27-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг, хөдөө хэсэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г
6. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Норовлин суманд 1996 оны 1 дүгээр сарын 01-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 7 дугаар гудамж, 10 тоотод оршин суух,
Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, А
7. Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 13 дугаар гудамж, 11 тоотод оршин суух хаягтай,
Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 8 сарын хугацаагаар хойшлуулж байсан, Т,
8. Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 29-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Ишгэн толгой” гэх газар оршин суух хаягтай, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Шинэ Өндөрхаан хорооллын 2 дугаар байрны 39 тоотод түр оршин суух,
2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,
2002 оны 6 дугаар сарын 05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, О,
Нэг: Шүүгдэгч О.Ц нь:
1. Г.Х, Д.Т, С.Б, Т.А, нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сум, Галуут 2 дугаар багийн нутаг “82”-ын гарам гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Г.Өсөхжаргалын адуунаас зүүн гуяндаа саран дэвсгэр, гал тамгатай хээр зүсмийн 1 гүүг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн,
2. Г.Х, Д.Т нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын 06-10-ны хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, уурхайн шорооны орчимд байсан Г.Өсөхжаргалын адуунаас хонгор гүү, шарга гүү, хүрэн морь нийт 3 тооны адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 4.000.000 төгрөгийн,
3. Г.Х, О.Э, Д.Т, Б.Г нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Аягын ам” гэх газраас Н.Бямбадоржийн 2 тооны үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн,
4. Г.Х, О.Э, Д.Т, Б.Г нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг төмөр замын нүхэн гарц /туннел/-ийн орчмоос Ё.Балжиннямын 3 тооны адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн,
5. Г.Хтай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутгаас С.Энхсаруулын 24 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн,
6. Г.Х, Д.Т, О.Э, Б.Г нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баян мод багийн нутаг “Бор-Өндөр” гэх газраас Д.Дарханбаатарын 36 буюу /26 ямаа, 10 хонь/ бусдын олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.440.000 төгрөгийн,
7. Д.Ттэй бүлэглэж 2018 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Бор толгой” гэх газраас Ж.Нацагийн эзэмшлийн “Семинтал” үүлдрийн цагаан алаг зүсмийн 1 тооны үнээг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 660.000 төгрөгийн буюу 7 удаагийн үйлдлээр бусдын олон тооны 60 бог, 10 бод малыг хулгайлж нийт 17.400.000 төгрөгийг хохирол учруулсан,
8. Г.Х, Д.Т, О.Э, Б.Г Ж.О нартай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газраас Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлэг буюу агуулахын цоожийг хөшиж орон 208 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,
Хоёр: Шүүгдэгч Д.Т нь:
1. Г.Х. О.Ц. С.Б, Т.А нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сум, Галуут 2 дугаар багийн нутаг “82”-ын гарам гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Г.Өсөхжаргалын адуунаас зүүн гуяндаа саран дэвсгэр, гал тамгатай хээр зүсмийн 1 гүүг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн,
2. О.Ц. Г.Х нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын 06-10-ны хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, уурхайн шорооны орчимд байсан Г.Өсөхжаргалын адуунаас хонгор гүү, шарга гүү, хүрэн морь, нийт 3 адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 4.000.000 төгрөгийн,
3. Т.А, Б.Г нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын сүүл үед Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас Г.Өсөхжаргалын 1 тооны хул гүүг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн,
4. Г.Х, О.Ц. О.Э, Б.Г нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Аягын ам” гэх газраас Н.Бямбадоржийн 2 үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн,
5. Г.Х, Б.Т, Б.Г, Т.А нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-25-ны орчимд Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас Ц.Андрейн 20 ямаа, 8 хонь нийт 28 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.200.000 төгрөгийн,
6. Г.Х, О.Э, О.Ц, Б.Г нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг төмөр замын нүхэн гарц /туннел/-ийн орчмоос Ё.Балжиннямын 3 тооны адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн,
7. Г.Х, Б.Г, С.Б нартай бүлэглэж, 2018 оны 3 дугаар сарын 01-13-ны өдрүүдийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутгаас 3.Дорждэрэмийн 48 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.150.000 төгрөгийн,
8. Г.Х, Ж.О, О.Э, Б.Г, Т.А, Б.Т нартай бүлэглэж, 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Лонходын энгэр” гэх газраас Р.Цэрэнгийн 38 буюу олон тооны ямааг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3.800.000 төгрөгийн,
9. Г.Х, О.Ц, О.Э, Б.Г нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баян мод багийн нутаг “Бор-Өндөр” гэх газраас Б.Дарханбаатарын 36 буюу /26 ямаа, 10 хонь/ олон тооны бог малыг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.440.000 төгрөгийн,
10. Б.Г, Т.А, С.Б нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 17-ны орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан баг “Дулаан” гэх газраас 3.Дорждэрэмийн 2 тооны адууг механизм машин ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн,
11. О.Цтэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Бор толгой” гэх газраас Ж.Нацагийн эзэмшлийн "Семинтал" үүлдрийн цагаан алаг зүсмийн 1 тооны үнээг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 660.000 төгрөгийн буюу 11 удаагийн үйлдлээр бусдын олон тооны 150 бог, 13 бод малыг хулгайлж нийт 27.250.000 төгрөгийг хохирол учруулсан,
12. Г.Х, О.Э, О.Ц. Б.Г, Ж.О нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газраас Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлэг буюу агуулахын цоожийг хөшиж орон 208 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,
Гурав: Шүүгдэгч С.Б нь:
1. Г.Хтай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд орших уурхайн нөхөн сэргээлтийн талбайн дэргэд бэлчээрлэж байсан Д.Цэцэнбямбын адуунаас зөв талын гуя нь дээрээ гурван нүдний дан чандмань тамгатай засмал дэлтэй хар хүрэн зүсмийн 1 тооны адууг машин, механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн,
2. Г.Хтай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт орших “Их бага дөтлүүр” гэх газрын замын урд тал Баруун шанд буюу Дөтлүүр гэх газарт байсан Т.Мэндсайханы хониноос 10 тооны хонийг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 1.500.000 төгрөгийн,
3. Г. Х, О.Ц, Д.Т. Т.А нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “82”-ын гарам орчмоос Г.Өсөхжаргалын зүүн гуяндаа саран дэвсгэртэй, гал тамгатай, хээр зүсмийн 1 тооны гүүг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн,
4. Г.Х, Т.А нартай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр баг “Хонхор нуур” гэх газраас Р.Лхамсүрэнгийн 4 хонь, 2 ямаа нийт 6 тооны бог малыг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 700.000 төгрөгийн,
5. Г.Х, Б.Г, Д.Т нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 01-13-ны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутгаас 3.Дорждэрэмийн 48 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.150.000 төгрөгийн,
6. Б.Г, Т.А, Д.Т нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 17-ны орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан баг “Дулаан” гэх газраас 3.Дорждэрэмийн 2 тооны адууг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн буюу 6 удаагийн үйлдлээр бусдын олон тооны 64 бог, 6 бод малыг хулгайлж нийт 9.350.000 төгрөгийг хохирол учруулсан,
Дөрөв: Шүүгдэгч Б.Г нь:
1. О.Э, О.Ц, Г.Х, Д.Т нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Аягын ам” гэх газраас Н.Бямбадоржийн 2 үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн,
2. Г.Х, Д.Т, Б.Т, Т.А нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-25-ны орчим Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас Ц.Андрейн 20 ямаа, 8 хонь нийт 28 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.200.000 төгрөгийн,
3. Г.Х, О Э, О.Ц, Д.Т нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг төмөр замын нүхэн гарц /туннел/-ийн орчмоос Ё.Балжиннямын 3 тооны адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн,
4. Д.Т, Г.Х, С.Б нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 01-13-ны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутгаас 3.Дорждэрэмийн 48 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.150.000 төгрөгийн,
5. Г.Х, Ж.О, О.Э, Д.Т, Т.А, Б.Т нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Лонходын Энгэр” гэх газраас Р.Цэрэнгийн 38 буюу олон тооны ямааг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3.800.000 төгрөгийн,
6. Г.Х, О.Ц, О.Э, Д.Т нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн нутаг “Бор-Өндөр” гэх газраас Б.Дарханбаатарын 36 буюу /26 ямаа, 10 хонь/ олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.440.000 төгрөгийн,
7. Т.А, Д.Т нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас Г.Өсөхжаргалын 1 тооны хул гүүг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн,
8. Д.Т, С.Б, Т.А нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 17-ны орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан баг “Дулаан” гэх газраас 3.Дорждэрэмийн 2 тооны адууг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн буюу нийт 8 удаагийн үйлдлээр бусдын олон тооны буюу 150 бог, 8 бод малыг хулгайлж бусдад 21.590.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. Г.Х, О.Ц, Д.Т, Ж.О, О.Э нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газраас Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлэг буюу агуулахын цоожийг хөшиж ороод 208 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,
Тав: Шүүгдэгч Т.А нь:
1. Г.Х, О.Ц, Д.Т, С.Б нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “82”-ын гарам гэх газраас Г.Өсөхжаргалын адуунаас зүүн гуяндаа саран дэвсгэртэй гал тамгатай хээр зүсмийн 1 тооны гүүг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн,
2. Г.Х, С.Б нартай бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр баг “Хонхор” нуур гэх газраас Р.Лхамсүрэнгийн 4 хонь, 2 ямаа нийт 6 тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 700.000 төгрөгийн,
3. Г.Х, Д.Т, Б.Т, Б.Г нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-25-ны орчим Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас Ц Андрейн 20 ямаа, 8 хонь нийт 28 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.200.000 төгрөгийн,
4. Г.Х, Ж.О, О.Э, Д.Т, Б.Г, Б.Т нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Лонходын энгэр” гэх газраас Р.Цэрэнгийн 38 буюу олон тооны ямааг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3.800.000 төгрөгийн,
5. Б.Г, Д.Т нартай бүлэглэж 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас Г.Өсөхжаргалын 1 тооны хул гүүг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн,
6. Д.Т, С.Б, Б.Г нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 17-ны орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан баг “Дулаан” гэх газраас 3.Дорждэрэмийн 2 тооны адууг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн, нийт 6 удаагийн үйлдлээр бусдын олон тооны буюу 72 бог, 6 бод малыг хулгайлж бусдад 11.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,
Зургаа: Шүүгдэгч Б.Т нь:
1. Г.Х, Ж.О, Д.Т, О.Э, Б.Г, Т.А нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Лонходын энгэр” гэх газраас Р.Цэрэнгийн 38 ямаа буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3.800.000 төгрөгийн,
2. Г.Х, Д.Т, Т.А, Б.Г нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-25-ны орчим Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн ар” гэх газраас Ц.Андрейн 20 ямаа, 8 хонь нийт 28 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.200.000 төгрөгийн, нийт 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны буюу 66 бог малыг хулгайлж бусдад 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,
Долоо: Шүүгдэгч Э.Н нь:
1. Г.Хтай бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой орчимд бэлчиж байсан Н.Ганзоригийн 3 үхэр, Ч.Ганбатын 3 үхэр, нийт 6 үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсны улмаас Н.Ганзоригт 2.550.000 төгрөгийн, Ч.Ганбатад 3.675.000 төгрөгийн, нийт 6.225.000 төгрөгийн,
2. Г.Хтай бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутаг “Шар чулуут”-ын ферм гэх газраас Б.Батдэлгэрийн 2 үхрийг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн, нийт 2 удаагийн үйлдлээр бусдын 8 тооны бог малыг хулгайлж бусдад 8.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,
Найм: Шүүгдэгч Ж.О нь:
1. Г.Х. О.Э нартай бүлэглэж 2018 оны 2 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Хээрийн бүрд” гэх газраас Д.Болдын 5 тооны эр хонийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900.000 төгрөгийн,
2. Г.Х, Д.Т, О.Э, Б.Г, Т.А, Б.Т нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Лонходын Энгэр” гэх газраас Р.Цэрэнгийн 38 ямаа буюу олон тооны малыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 3.800.000 төгрөгийн, нийт 2 удаагийн үйлдлээр бусдын 43 бог малыг хулгайлж 4.700.000 төгрөгийн,
3. Г.Х, Д.Т, О.Ц. О.Э, Б.Г нартай бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газраас Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлэг буюу агуулахын цоожийг хөшиж орон 208 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Э.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар,
С.Б, Т.А, Б.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар,
О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Товго овогт Эын Нийг бүлэглэн бусдын малыг хулгайлах,
Шүүгдэгч Боржигон овогт Сэрээндоржийн Болдбаяр, Харлаг овогт Төмөрсүхийн Амарсанаа, Алтанхоролт овогт Бямбадоржийн Тэмүүжин нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах,
Шүүгдэгч Боржигон овогт Оюунтөгсийн Ц, Тарган овогт Даваасүрэнгийн Т, Урианхад овогт Батчулууны Гантулга, Сартуул овогт Жанчивын О нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О нарыг тус бүр 1 жил хорих,
Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О нарыг тус бүр 1 жил хорих,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Б, Т.А, Б.Т нарыг тус бүр 1 жил хорих,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Нийг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч О.Цэд өмнөх Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэнээс эдлээгүй үлдсэн 324 цаг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 1 хоногтой дүйцүүлж 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1, 10 хоногийн хугацаагаар,
Шүүгдэгч Д.Т, Б.Г, Ж.О нарын нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Цэд оногдуулсан 2 жил 1 сар 10 хоног, шүүгдэгч Д.Т, Б.Г, Ж.О нарт оногдуулсан 2 жил, шүүгдэгч С.Б, Т.А, Б.Т, Э.Н нарт оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Н 88, шүүгдэгч С.Б 407, шүүгдэгч Т.А 713, шүүгдэгч Б.Т 436, шүүгдэгч О.Ц 470, шүүгдэгч Д.Т 466, шүүгдэгч Б.Г 482, шүүгдэгч Ж.О 408 хоног цагдан хоригдсоныг тус бүрийн эдлэх ялд нь оруулан тооцож,
Шүүгдэгч С.Б, Т.А, Б.Т нарыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Г, Ж.О нарт оногдуулсан 2 жил хорих ялыг мөн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Нид оногдуулсан 1 жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг, хөдөө хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Хэнтий аймгаас бусад Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг болон аймаг, сумуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 жилийн хугацаагаар,
шүүгдэгч Ж.Оыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Шинэ Өндөрхаан хорооллын 2 дугаар байрны 39 тоот хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Хэнтий аймгаас бусад Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг болон аймаг, сумуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 жилийн хугацаагаар,
шүүгдэгч Э.Нийг Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, Дэрст хонхор гэх хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Төв аймгаас бусад Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, аймаг сумуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хязгаарлалт тус тус тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 метр 20 см урттай бугуйл 1 ширхэг, тамхины иш 3 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн “Соната-2” маркийн 08-36 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, “Киа Ортима” маркийн 36-64 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, “Бонго” маркийн 09-53 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны өмчлөгчид буцаан олгохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Ноос 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Батдэлгэрт олгож,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаар дансанд шүүгдэгч Т.Агийн байршуулсан 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Андрейд 640.000 төгрөгийг, Г.Өсөхжаргалд 60.000 төгрөгийг,
Шүүгдэгч Б.Тий байршуулсан 1.183.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Цэрэнд 542.860 төгрөгийг, хохирогч Ц.Андрейд 640.000 төгрөгийг,
Шүүгдэгч Б.Гантулгын байршуулсан 1.103.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Цэрэнд 1.103.000 төгрөгийг,
Шүүгдэгч О.Цийн байршуулсан 688.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дарханбаатарт 688.000 төгрөгийг тус тус олгож,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Н, С.Б, Т.А, Б.Т, Б.Г, Ж.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ц, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Н гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, урьдчилан хоригдсон 88 хоногийг эдлэх ялд оруулан тооцхоор шийдвэрлэсэн. Мөн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар надаас 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Батдэлгэрт оногдуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Хохирол шийдвэрлэсэн талаар энэ хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлэх үед шүүх хуралдаан дээр тухайн үед миний өмгөөлөгч Б.Батдэлгэрт төлөх ёстой 1.000.000 төгрөгийн хохиролд дүйцүүлж 1 адуу, 2 хонь өгсөн талаар нотлох баримтыг шүүхэд өгснөөр миний бие бусдад төлөх төлбөргүй гэж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан.
Энэ тогтоолд хохирогч Б.Батдэлгэр ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй бөгөөд уг тогтоол прокурорын эсэргүүцлээр хүчингүй болж дахин Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх үед Б.Батдэлгэрт миний хохирол барагдуулсан нотлох баримт хэрэгт байхгүй болсон. Улмаар хохирогч Б.Батдэлгэртэй уулзахаар шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар хойшлуулж уулзах, утсаар ярих бүхий л арга хэмжээг авсан боловч Б.Батдэлгэр надтай уулзаагүй, чамаас хохирол аваагүй мэтээр авирлаж намайг хохироож надаас дахин 1.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой.
Хохирол төлөгдсөн талаар Б.Батдэлгэрийн 2 малчинд 2 хонь, 1 адууг ачиж өгч явуулсан. Миний төрсөн эцэг, саахалт айлын малчин нар гэрчлэх бөгөөд дээрх хүмүүс Төв аймгийн Баяндэлгэр сумын Дэрст хонхор гэх газарт нутаглаж байгаа тул дээрх хүмүүсийг гэрчээр асуулгаж хохирол төлөгдсөн эсэх талаар шалгах ажиллагаа хийлгэмээр байна. Хохирогч Б.Батдэлгэр нь Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт ирж манай эхнэрт хохирлоо авсан талаар бичиг өгснийг өмгөөлөгчид дамжуулж өгсөн байдаг, тухайн үед би өөрөө цагдан хоригдож байсан.
Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй эхнэр, 5-6 настай 2 охинтой, өөрийн гэсэн 5 ханатай гэрээс өөр хөрөнгөгүй тул Б.Батдэлгэрт дахин 1.000.000 төгрөг төлөх ямар ч боломжгүй болно. Би Б.Батдэлгэрийн хохирлыг малаар дүйцүүлэн төлсөн талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлж мэдүүлсэн боловч дахин 1.000.000 төгрөг гаргуулахаар амьдрал байдлыг минь хохироож байна.
Миний холбогдсон хэргийн бусад шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж ялын хэмжээг доош татан ял оногдуулсан тул миний ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү. Миний хувьд Б.Батдэлгэрийн хохирол төлөгдөөгүй гэж тооцсоноос үүдэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаагүй, эрх зүйн байдал дордсон болно.
Иймд анхан шатны шүүх тогтоолдоо Э.Ноос хохирогч Б.Батдэлгэрт хохирлын 1.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж, өмнөх Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолд намайг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байсан нотлох баримтыг ямар нэг үндэслэлээр үнэлээгүй гэдгийг зааж өгөөгүй тул давж заалдах гомдол гаргав гэжээ.
Шүүгдэгч Э.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хохирогч Б.Батдэлгэрт төлөх ёстой 1.000.000 төгрөгийн хохирлыг 2 хонь, 1 морь өгч барагдуулсан ч тэрээр одоо аваагүй гэж байгаа учир хэргийг мөрдөн байцаалтад буцааж уг байдлыг дахин шалгуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор З.Хүслэн гаргасан /цахим сүлжээгээр/ дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Н гэм буруу дээрээ маргаагүй харин хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн хэмээн давж заалдах гомдлыг гаргасан байна. Хавтаст хэрэгт хохирогч Б.Батдэлгэрт хохирол төлсөн талаарх баримт авагдаагүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгч Э.Нийн өмгөөлөгч Ш.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Д.Тийн хувьд шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон. Харин шүүгдэгч Э.Н нь хохирол төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байдаг тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч О.Цэгмэд, Ж.О нарын өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан /цахим сүлжээгээр/ саналдаа: Шүүгдэгч Э.Н хохирол төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй учир түүнтэй холбоотой хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байх. Харин шүүгдэгч Ж.От оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг өөрчлөн тогтоож өгнө үү гэв.
Шүүгдэгч О.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Ц, Д.Т, Б.Т, Э.Н, С.Б, Б.Г, Т.А, Ж.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Н-ийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл:
1. Э.Н, Г.Х нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой гэх газрын орчим бэлчиж байсан Н.Ганзоригийн 3 үхэр, Ч.Ганбатын 3 үхрийг машин, механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Ганзоригт 2.550.000 төгрөгийн, хохирогч Ч.Ганбатад 3.675.000 төгрөгийн буюу бусдад нийт 6.225.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Н.Ганзоригийн “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед үхрүүдээ талын толгойн талбай дээр бэлчиж байхад нь очоод бүртгэсэн чинь шар тарлан эм шүдлэн, эрээн нүүртэй улаан халзан эм шүдлэн, саарал эр шүдлэн нийт 3 тооны шүдлэн үхэр маань алга болсон байсан...”,
“...бүгдийнх нь зүүн талын чихийг цоолж ногоон өнгийн даавуу уясан, зүүн талын чихний үзүүрийг тайрсан, баруун талын чихэнд сам эмтэй...” гэх /хх-ийн 1-р хавтас 24-25-р тал/,
Гэрч Т.Энхтүвшиний “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 04-05 цагийн үед гадаа хаалга нүдээд мотоциклийн сигнал дугараад байхаар гараад хашааны хаалгаа онгойлгосон чинь Г.Х нөгөө танихгүй халзан хүнтэйгээ орж ирсэн..., ...буцаж орж ирээд би энэ худгийн хойд талын торон хашаанаас 6 үхэр урагш нь мотоциклоор чинь хүргэчихсэн шүү гэсэн..., ...яг тэр хашаанаас туусан гээд өөрөө гараараа худгийн зүүн талын хуучин ногоо тарьдаг байсан торон хашааг заагаад байсан...” гэх, /хх-ийн 1-р хавтас 30-31-р тал/,
Гэрч Т.Энхболдын “...цагдаагийн бичиг яаж авах уу гэж ярьж байсан, тэгээд би уг яриаг нь сонсчихсон чинь урд хэдэн үхэр хашчихсан байгаа чимээгүй байгаарай гэж хэлсэн...” гэх /хх-ийн 1-р хавтас 32-33-р тал/,
Гэрч У.Батнямын “...2017 оны 10 дугаар сарын эхээр Г.Х утсаар яриад хүрээд ирээч 6 тооны үхрийн мах ачаад хот руу оруулаад өгөөч, манай найзынх гарал үүслийн бичиг байгаа, ямар нэг асуудал байхгүй гээд байн байн залгаад байсан..., ...Г.Х намхан жижиг хөдөөгийн дээлтэй залуутай 6 үхэр янзлаад 4 үхрийг нь жиргээд бэлэн болсон, 2 үхрийг нь унагаасан янзалж байсан..., ...өглөө 07 цагийн үед “Хүчит шонхор” зах дээр очиж махаа зарсан...” гэх /хх-ийн 2-р хавтас 35-36-р тал/,
Гэрч Г.Бямбадоржийн “...2017 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос хүн ирж байгаа, Баяндэлгэр сумын нутаг “Аягын ам” гэх газрыг заагаад өгөөч гэж Г.Х над руу утсаар хэлсэн..., ...Г.Х цагаан байшин дээр хүрээд ир гэхээр нь мэддэг учраас шууд очсон. Г.Х гүйгээд ирсэн, цаана нь нэг залуу харагдсан, тэгэхээр нь юу хийж байгаа юм гэхэд найз мал нядалж байгаа, одоо хот явах гэж байна гэсэн...” гэх /хх-ийн 2-р хавтас 37-р тал/,
Гэрч Б.Балжиндондогийн “...би 2017 оны 10 дугаар сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, шар байшингийн эзэн гээд Сайнжаргал гэдэг залуу эхнэр Ариунцэцэг бид хоёрыг байшингаас аравч дөхүүлээд өгөөч гэхээр нь эхнэр бид хоёр аравч авах гээд очсон чинь өмхий үнэртээд нохой шувуу цуглачихсан байхаар нь харсан чинь хойд талын өрөөнд нь олон гэдэс овоолчихсон байсан, тэгээд манай эхнэр Баяндэлгэрийн цагдаад мэдэгдсэн...” гэх /хх-ийн 1-р хавтаст 37-р тал/ мэдүүлгүүд,
Хохирогч Н.Ганзоригийн хулгайд алдсан 3 тооны үхэр 2.550.000 төгрөгийн, мөн хохирогч Ч.Ганбатын хулгайд алдсан үхэр 3.675.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 102, 103 дугаар “Малын хохирлын үнэлгээний тайлан” /хх-ийн 1-р хавтас 43, 45-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн болон гэрч Т.Энхтүвшинээр шүүгдэгч Э.Нийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 9-12, 21-22-р тал/,
2. Э.Н, Г.Х нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутаг “Шар чулуут”-ын ферм гэх газраас хохирогч Б.Батдэлгэрийн 2 тооны үхрийг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учрал болсон газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-р хавтас 28-34-р тал/,
Д.Мектевханы хохирогчоор өгсөн “...үхрийн зүсийг нэг бүрчлэн мэднэ. Миний маллаж байсан малаас хүрэн тарлан үхэр, саарал алаг үхэр хоёр 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хулгайд алдагдсан байсан. ...надад үзүүлсэн 2 тооны үхрийн арьс хулгайд алдагдсан 2 тооны үхрийн арьс мөн байна, яг зүсээрээ байна...” гэх /хх-ийн 3 дугаар хавтас 35-36-р тал/,
Хохирогч Б.Батдэлгэрийн “...Д.Мектевхан нь манай малыг малладаг малчин байсан. ...одоо энэ хэрэгт би өөрөө хохирогчоор оролцох шаардлагатай болж байгаа юм. Энэ хэргийн талаар урьд нь хохирогчоор Д.Мектевхан дэлгэрэнгүй мэдүүлсэн..., ...хохирлоо хурдан барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх /хх-ийн 3-р хавтас 69-70-р тал/,
Гэрч А.Бирдханы “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой 92 тооны үхрийг хашсан. Тэгээд маргааш өглөө нь босоод тоолтол 2 үхэр дутсан. Үхэр маань ойрхон байгаа байлгүй гэж бодоод адуундаа явчихаад 15 цагийн орчим ирээд баруун урд талд шувуу эргээд байхаар нь очиж үзтэл улаан үнээ, саарал үнээ хоёрыг ажиллаад толгой, шийр, гэдсийг нь үлдээгээд явсан байсан..., ...Б.Батдэлгэр гэдэг хүний мал байгаа юм. Би үхэр адууг нь хариулдаг...” гэх /хх-ийн 3-р хавтас 38-39-р тал/,
Гэрч З.Дэлгэрийн “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн орчим А.Бирдхан ирээд миний харж байсан Б.Батдэлгэрийн үхрээс 2 үхрийг ажиллаад явсан байна гэхээр нь цуг тэр хоёр үхрийг ажилласан газар очтол 2 толгой, 8 шийр, сэвс нь байсан. Ойролцоо нь нэг машины мөр байсан...” гэх / хх-ийн 3-р хавтас 40-41-р тал/,
Гэрч Г.Бямбадоржийн “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө Г.Х 95081315 дугаарын утаснаас миний 86922139 дугаарын утас руу залгаад хоёр арьстай үхрийн мах байна, салгаад өгөөч Т.Энхтүвшинтэй ярьчихсан, хүрээд ир, 10.000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд би Т.Энхтүвшиний хамтаар Г.Хын гэрт очсон. ...Г.Х Т.Энхтүвшин бид хоёрыг шууд хадам ээжийнхээ гэр рүү ор гээд дагуулж орсон. Тэр гэр рүү ороход арьстай нь хаа, гуя, нуруугаар нь эвдсэн 2 үхрийн бүтэн мах байсан. ...хоёр үхрийн махыг арьснаас салгасан...” гэх /хх-ийн 3-р хавтас 44-45-р тал/,
Гэрч Т.Энхтүвшиний “...Г.Х надад хандаж хойд гэрт юм авч ирсэн байгаа гэхээр нь Г.Хт хандаж юу юм бэ гэж асуухад үхэр байгаа юм, арьстай нь авч ирсэн гэхээр нь би асуудалд ормооргүй байна, бие муутай гэж хэлсэн чинь та зүгээр л арьснаас нь салгаад өгчих гэсэн юм...” /хх-ийн 3-р хавтас 46-48-р тал/ гэх мэдүүлгүүд болон хохирогч Б.Батдэлгэрийн хүрэн тарлан болон саарал алаг үхрүүдийг нийт 2.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний комиссын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр /хх-ийн 3-р хавтас 71-р тал/,
3. О.Ц, Г.Х, Д.Т, С.Б, Т.А нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг дэвсгэр “82”-ын гарам гэх газарт байсан хохирогч Г.Өсөхжаргалын адуунаас зүүн талын гуяндаа саран дэвсгэртэй гал тамгатай нэг тооны хээр зүсмийн гүүг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1.000.000 төгрөгийн,
4. О.Ц, Г.Х, Д.Т нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрүүдийн орчим Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багт байх уурхайн шорооны орчимд бэлчээрлэж байсан Г.Өсөхжаргалын адуунаас хонгор гүү, шарга гүү, хүрэн морь зэрэг 3 тооны адууг нь машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 4.000.000 төгрөгийн,
5. Д.Т, Т.А, Б.Г нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас Г.Өсөхжаргалын 1 тооны хул гүүг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь;
Хохирогч Г.Өсөхжаргалын “...2018 оны 1 дүгээр сарын сүүлээр байх яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Би адуугаа Баяндэлгэр сумаас ертөнцийн зүгээр зүүн урд зүг буюу “82”-ын гарам, туннелийн тэр хавьд байлгадаг юм. Тэгээд би адуугаа 2-3 хоноод хардаг байсан юм. Тэгсэн 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр “82”-ын гарам, туннелийн ойролцоо байж байгаа 1 тооны хул гүү маань алга болсон..., ...миний алдсан 1 тооны гүү маань хуль зүсмийн зөв гуяндаа саран дэвсгэртэй тамгатай байсан...” /хх-ийн 2-р хавтас 147-р тал/
“...Би 2018 оны 1 дүгээр сарын 06-10-ны хооронд Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг уурхайн шорооны баруун урд талд байдаг худгийн хажууд байсан хул азаргатай 30 гаруй тооны адуунаас хонгор гүү, шарга гүү, хүрэн морь, нийт 3 адуу алдсан..., ...2018 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Галуут 2 дугаар багийн нутаг “Рашаант” гэх газраас хул азаргатай адуунаасаа хээр зүсмийн 1 адуу алдсан юм. Тэр үед адуунд байсан халиун гүүний хүзүүнд 7 метр урттай цагаан өнгийн бугуйл зүүлттэй байсан..., ...2018 оны 2 дугаар сарын эхээр цагаан сарын өмнөхөн Галуут 2 дугаар багийн нутагт Төмөр замын нүхэн гармын орчимд хул азаргатай адуунаасаа 1 тооны хул гүүг алдсан...” /хх-ийн 2 дугаар хавтас 155-159-р тал/ гэх мэдүүлгүүд,
Хохирогч Г.Өсөхбаярын 6 настай хул зүсмийн гүү нь 1.000.000, шарга гүү 1.000.000, хонгор гүү 1.000.000, хүрэн морь 2.000.000, хээр гүү 1.000.000 төгрөгийн үнэтэй болох талаарх комиссын үнэлгээ /хх-ийн 2-р хавтас 149, 152-р тал/,
6. О.Ц, Г.Х, О.Э, Д.Т, Б.Г нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Аягын ам” гэх газраас Н.Бямбадоржийн 2 тооны үхрийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Н.Бямбадоржийн “...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үхрээ хураагаад “Аягын ам” н.Арьяасүрэнгийн хаваржааны урд орхисон юм. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 08-ны өглөө үхрээ бүртгэхэд 2 үхэр дутуу байсан..., ...хар тарлан гунж хоёр чих нь цуулбар имтэй, нөгөө нь улаан халзан эр үхэр, хоёр чих нь цуулбар имтэй үхрүүд байсан...” /хх-ийн 2-р хавтас 234-235-р тал/ гэх мэдүүлэг,
Түүний хулгайд алдсан хар тарлан гунж, улаан халзан үхэр нь тус бүртээ 1.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 2-р хавтас 243-р тал/, яллагдагч О.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 231-232-р тал/,
7. О.Ц, Г.Х, О.Э, Д.Т, Б.Г нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг, Төмөр замын нүхэн гарц орчмоос Ё.Балжиннямын 3 тооны адууг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Ё.Балжиннямын “...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр адуугаа Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “82”-ын гарам буюу Төмөр замын туннелийн хойд талд хариулж орхичхоод тэгээд 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр очиж хартал манай адуунаас 4 тооны адуу байхгүй байсан..., ...миний алдсан 4 тооны морь сартай хамар цагаан хүрэн морь, улаан буурал морь, сартай хул морь, сартай халтар морь, уг адуунууд бүгд зөв талын гуя дээрээ Монгол үсгээр “Би” тамгатай...” /хх-ийн 2-р хавтас 222-р тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч Ё.Балжиннямын нас гүйцсэн буурал, сартай хул, сартай халтар морь зэрэг 3 тооны адуу нь тус бүртээ 1.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 2-р хавтас 224-р тал/,
8. О.Ц, Г.Х нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутгаас С.Энхсаруулын олон тооны буюу 24 толгой бог малыг нь машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан болон нь;
Хохирогч С.Энхсаруулын “...2018 оны 3 дугаар сарын 12 билүү 14 нь ч билүү нээх удаагүй байхад манай энэ малаас 24 тооны бог мал буюу 23 хонь, 1 ямаа маань дутсан..., ...22 хонины хоёр чих нь араасаа догол имтэй, өөр содон шинж тэмдэг гэхээр зүйл хэлж мэдэхгүй байна ямаа нь мөн адилхан имтэй, одоо харвал танина..., ...миний мэдэж байгаагаар бол улаан халзан зүсмийн эм ямаа, хар толгойтой эр хонь хоёр байсан, үлдсэн хонинууд маань төлөг эм хонинууд байсан. Дундажлаад хэлэхэд 10 төлөг, 12 эм зусаг байсан...” /хх-ийн 11-р хавтас 17-18-р тал/
“...Г.Хаас алдсан бог малын тоогоор бог орлуулан хүлээж авсан, одоо ямар нэг гомдол санал байхгүй...” /хх-ийн 16-р хавтас 8-р тал/ гэх,
Гэрч Д.Энхбаярын “...2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хонь 153, ямаа 230-ыг хүлээн авсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тоолоход хүлээн авсан тоогоороо байсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өглөө дутсан талаар мэдсэн. ...өглөө бэлчээрт гаргахдаа тоолдог учраас мэдсэн..., ...им тэмдгийг нь мэдэхгүй, ямаа нь улаан халзан зүсмийн ямаанууд голцуу байдаг болохоор ямаа улаан халзан ямаанууд байсан, хонийг сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 11-р хавтас 19-20-р тал/ гэх,
Гэрч Н.Амартайвангийн “...3 дугаар сарын 15-ны өглөө 07 цагийн орчим хонь, ямаагаа тоолж үзэхэд 23 хонь, 2 ямаа дутаж байсан. Энэ талаар малын эзэн С.Энхтуулд Д.Энхбаяр гар утсаар хэлсэн... ” /хх-ийн 11-р хавтас 21-22-р тал/ гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” компанийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 104 тоот хохирогч Б.Энхсаруулын 2 тооны ямаа, 12 тооны хонь нь нийт 3.300.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-р хавтас 24-р тал/,
Яллагдагч Г.Хын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-р хавтас 26-29-р тал/,
9. О.Ц, Д.Т, О.Э, Б.Г, Г.Х нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баян мод 4 дүгээр багийн нутаг “Бор-Өндөр” гэх газраас Б.Дарханбаатарын 26 ямаа, 10 хонь буюу олон тооны 36 толгой малыг нь машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Б.Дарханбаатарын “...2018 оны 3 дугаар сарын 20-ны орой 19 цаг өнгөрөөгөөд хонио хашиж, шөнийн 23 цагийн үед амарцгаасан. ...өглөө 06 цаг өнгөрөөд боссон, тэгтэл манай гэрийн хойд энгэрт 10 хонь, 2 ямаа байсан, мөн хонины хашааны ам нь онгорхой байсан. ...хашааны ойр орчмоор явж үзтэл хүний гутлын мөр байхаар нь хонио тоолж үзтэл 26 ямаа, 10 хонь дутсан. ...бүгд 2 чих нь тайранхай имтэй...” /хх-ийн 4-р хавтас 96-98, 100-101-р тал/ гэх,
Гэрч Г.Эрдэнэчимэгийн “...2018 оны 3 дугаар сарын 21-ний өглөө 6 цаг өнгөрөөгөөд нөхөр бид 2 босоод хартал гэрийн хойд энгэрт 10 хонь, 2 борлон байсан. Тэгээд гадаа байсан хонио авчраад тоолж үзэхэд 26 ямаа 10 хонь дутсан..., ...манайх “А” дансандаа 2017 оны малын тоогоор 580 орчим мал тоолуулсан, үүнээс хонь, ямаа 440 гаран тоолуулсан...” /хх-ийн 4-р хавтас 102-104-р тал/ гэх мэдүүлгүүд,
2017 оны жилийн эцсийн тооллогоор хохирогч Б.Дарханбаатарын эхнэр Г.Эрдэнэчимэгийн нэр дээр адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн нийт 580 толгой мал тоолуулсан талаарх Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын санхүүгийн албаны даргын тодорхойлолт /хх-ийн 4-р хавтас 124-р тал/,
Хохирогч Б.Дарханбаатарын 26 ямаа, 10 тооны хонь, нийт 36 толгой малыг 3.440.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний комиссын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр /хх-ийн 4-р хавтас 126-р тал/,
10. О.Ц, Д.Т нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Бор толгой” гэх газраас Ж.Нацагийн эзэмшлийн “Семинтал” үүлдрийн цагаан алаг зүсмийн 1 тооны үнээг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 660.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Ж.Нацагийн “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өглөө манай гэрээс баруун хойд зүгт байрлах “Гурван цохио” хайрганы үйлдвэрийн баруун хойд жалганд /наад талын/ манай үхэр хоносон..., ...манай үхрүүд ихэнх нь гэрийн зүг наан байсан. Харин жалганы дээд эхэнд 3 үхэр байсныг би тэр үхрээ туугаад буцаж явахад жалганы доод хэсэгт хог хаясан байдалтай, том шар зүйл харагдсан, би хэн хог хаячаад явсан юм бол гэж бодоод очиж хартал миний үхрийг алаад толгой, гэдэс, гүзээ, дэлэн арьс зэргийг үлдээгээд явсан байсан. ...цэвэр “Семинтал” үүлдрийн цагаан зүсмийн үхэр байсан..., ...6 настай үхэр байсан...” /хх-ийн 8-р хавтас 143-144-р тал/,
“...миний алдсан малыг хулгайлахад оролцсон хоёр хүн тус бүр 300.000 төгрөг буюу нийт 600.000 төгрөгийг өгсөн...” /хх-ийн 15-р хавтас 248-р тал/ гэх мэдүүлгүүд,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-р хавтас 137-140-р тал/, хохирогч Ж.Нацагийн 1 тооны улаан зүсмийн шүдлэн гунжийг 660.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” компанийн 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 108 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-р хавтас 52-р тал/,
11. Д.Т, Г.Х, Б.Т, Б.Г, Т.А нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрүүдийн хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Мэлзийн Ар” гэх газраас иргэн Ц.Андрейн 20 ямаа, 8 хонь, нийт 28 толгой олон тооны бог малыг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Ц.Андрейн “...2018 оны 3 дугаар сарын дундуур би яг өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Манай хониноос 20 тооны ямаа, 8 тооны хонь дутаад тэгээд би ойр хавийн айлуудын хонинд нийлсэн байж магадгүй гэж бодоод нэлээн хайгаад олоогүй..., ...бүгдээрээ зөв чих хойноосоо ганзага, урдаасаа хөндөлтэй имтэй. Том эр цагаан ямаа, эр улаан ямаа, хар голтой улаан эр ямаа, хар ямаа, хар халзан ямаа, улаан ямаа, бор ямаа, улаан халзан ямаа, чоно шиг саарал ямаа, цайвар улаан ямаа, 5 ижилхэн улаан ямаа, 3 хар алаг ямаа, бөөр нь дээрээ жижиг цагаантай улаан ямаа байсан ба хонинууд хар халзан эр хонь, шар нүдэн эр хонь, хар толгойтой эр хонь, хундан эр хонь, 4 тооны хар толгойтой эм хонь алга болсон...” /хх-ийн 2-р хавтас 208-р тал/ гэх мэдүүлэг,
Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хохирогч Ц.Андрейн 20 тооны ямаа, 8 тооны хонийг нийт 3.200.000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 2-р хавтас 210-р тал/,
12. Д.Т, Г.Х, Б.Г, С.Б нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 13-ны өдрүүдийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хужхан” багийн нутгаас 3.Дорждэрэмийн 48 буюу олон тооны бог малыг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 3.150.000 төгрөгийн,
13. Д.Т, Б.Г, Т.А, С.Б нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 17-ны орчим Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Хужхан” баг “Дулаан” гэх газраас 3.Дорждэрэмийн 2 тооны адууг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч З.Дорждэрэмийн “...2018 оны 2 дугаар сарын эхээр тараад алга болсон бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 20-ны үед цуглуулахад 4 тооны адуу олдоогүй..., ...хээр алаг морь 12 настай, хүрэн морь 8 настай, зээрд халзан морь 8 настай, хар морь 15 настай, бүгд дөлтэй онги тамгатай...” /хх-ийн 3-р хавтас 176-177-р тал/ гэх,
“...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бог малаа тоолж үзэхэд 48 толгой мал алга болсон байсан. Бид нар тухайн үед өөр айлын малтай нийлсэн гэж бодоод тэр хавиар зөндөө хайсан боловч олдоогүй..., ...зүсээр нь хэлж чадахгүй, бүгд ижилхэн зүүн чих ардаасаа ухам, баруун чих урдаасаа догол имтэй, тэгээд тоогоор бүртгэхэд 43 ямаа, 5 хонь дутсан...” /хх-ийн 3-р хавтас 114-115-р тал/ гэх,
“...2018 оны 3 дугаар сарын эхээр би малаа алдсан. ...адуу болон 41 тооны бог малаа алдсан..., ...Төв аймгийн Баяндэлгэр сумын “Аягын ам” гэх газар оршин суух хазгар Дондог гэх хүнд миний алдсан 31 тооны бог мал маань байсан..., ...Дондог гэх хүн болохоор Генералын Х гэх хүнээс худалдаж авсан гэсэн..., ...Дондог гэх хүнээс 23 тооны ямаа, 7 тооны хонь, 1 тооны ишиг буцаан авсан...” /хх-ийн 10-р хавтас 162-р тал/ гэх,
Иргэний нэхэмжлэгч Б.Балжиндондогийн “...Г.Хаас 2018 оны 2 дугаар сард 23 тооны ямаа, 7 хонь худалдаж авсан, авахдаа нэг малыг 60.000 төгрөгөөр бодоод 30 тооны малыг 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан..., ...хулгайн мал байсан болохоор цагдаа нар хураагаад эзэнд нь хүлээлгээд өгсөн. ...1.800.000 төгрөгөө нэхэмжилж байна...” /хх-ийн 3-р хавтас 123-124-р тал/ гэх мэдүүлгүүд болон,
Иргэний нэхэмжлэгч Б.Балжиндондогийн малд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-р хавтас 119-р тал/, хохирогч З.Дорждэрэм нь 2017 оны жилийн эцсийн тооллогоор адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн нийт 617 толгой мал тоолуулсан талаарх Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төрийн сангийн мэргэжилтний тодорхойлолт /хх-ийн 3-р хавтас 113-р тал/,
Хохирогч З.Дорждэрэмийн 8 тооны хонь, 40 тооны ямаа буюу нийт 48 тооны бог мал нь нийт 3.150.000 төгрөгийн, 2 тооны морь нийт 2.000.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон “Эд зүйл үнэлэх комисс”-ын шийдвэрүүд /хх-ийн 3-р хавтас 130, 183-р тал/,
14. Д.Т, Г.Х, Ж.О, О.Э, Б.Г, Т.А, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Лонходын энгэр” гэх газраас Р.Цэрэнгийн 38 буюу олон тооны ямааг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Р.Цэрэнгийн “...2018 оны 3 дугаар сарын 20-д гаргаад ямаагаа самнахад надад 40 тооны ямаа дутуу юм шиг санагдаад хүүхдүүдээс асуухад тэжээл рүү нэлээн их ямаа орсон байх гэхээр нь тэгсэн юм болов уу гэж бодоод өнгөрсөн. 2018 оны 2 дугаар сарын 03, 04-ний үед цагаан сарын өмнө хонь тоолно гээд тоолж үзэхэд хонь 1350, ямаа 468 тооны байсан, 468 ямаанаас 422 ямааг 2018 оны 3 дугаар сарын 20-ны үед самнасан, 10 тооны ямаа үхсэн, үхсэн ямаагаа хасаад самнасан дээрээ нэмээд үзэхээр одоо манай ямаанаас 38 тооны ямаа дутаж байна...” /хх-ийн 3-р хавтас 248-250-р тал/ гэх,
Гэрч О.Энхбатын “...2018 оны 3 дугаар сарын 20-ны үеэр нэг өдөр манай нутгийн танил ах Ганаа над руу утсаар яриад ах нь хэдэн ямаа ажиллуулах гэсэн юм Осгоогийн гэрийн гадаа ажиллана гэж хэлсэн..., ...10 гаран ямааг цэнхэр өнгийн Бонго маркийн машин дээр ачаад тэрийгээ тэр газраас урагшаа холгүй байх манай төрсөн дүү Энхбилэгийн гадаа аваачиж цохиж унагаагаад буцаж нөгөө хонин дээр очиж 10 гаран ямаа ачаад ахиад Энхбилэгийн гадаа аваачиж буулгаад нийт 30 гаран тооны ямаа ажилласан...” /хх-ийн 4-р хавтас 9-10-р тал/ гэх,
Гэрч О.Энхбилэгийн “...Ганаа манайд цэнхэр өнгийн Портер юм шиг машин дээр ойролцоогоор 30-аад ямаа ачсан, бас танихгүй хоёр эрэгтэй хүнтэй цуг ирээд мөнгөний хэрэг гараад мал ажиллаж зарах хэрэгтэй байна гээд манай гэрийн гадаа нөгөө ямаануудаа ажилласан...” /хх-ийн 4-р хавтас 11-12-р тал/ гэх,
Гэрч З.Ганбаатарын “...2018 оны 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр байх утсаар залгаад самбарын энд аймаг руу ирж байна, хэдэн ямаа зараад өгчих гэж хэлсэн…” /хх-ийн 4-р хавтас 13-14-р тал/ гэх,
Гэрч Б.Баатарболдын “...хамаатны ах Р.Цэрэн 2018 оны 3 дугаар сарын сүүлээр ямаагаа алдчихлаа гээд хайгаад явж байсан...” /хх-ийн 4-р хавтас 20-21-р тал/ гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 64 дугаар “...хохирогч Р.Цэрэнгийн хулгайд алдсан 38 тооны ямаа 3.800.000 төгрөгийн үнэ”-тэй талаарх дүгнэлт /хх-ийн 4-р хавтас 28-р тал/,
15. С.Б, Г.Х нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд байх уурхайн нөхөн сэргээлтийн талбайн дэргэд бэлчээрлэж байсан иргэн Д.Цэцэнбямбын адуунаас зөв талын гуя нь дээрээ гурван нүдний дан чандмань тамгатай, засмал дэлтэй, хар хүрэн зүсмийн 1 тооны адууг машин, механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Д.Цэцэнбямбын “...2018 оны 5 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хар хүрэн зүсмийн засмал дэлтэй 11 настай, зөв талын гуя нь дээрээ гурван нүдний дан чандмань тамгатай, тарган бүдүүн морь алга болсон байсан..., ...уурхайн нөхөн сэргээх талбайн хажууд манай адууг махлаад арьс, толгой, хөлийг нь үлдээгээд явсан байсан...” /хх-ийн 2-р хавтас 22-24-р тал/ гэх,
Гэрч Ц.Хүрэлбаатарын өгсөн “...овоолгоотой шорооны дундуур явж байгаад хонхор хэсэгт манай алга болсон морины арьс, толгой, 4 шийрийг хаясан байсныг олж харсан..., ...хар хүрэн зүсмийн адуу нь зүүн талын гуя нь дээрээ чандмань тамгатай, би өөрөөр дэлийг нь зассан, сэрвээн дээрээ бага зэргийн цагаан сортой, 4 хөл нь сагагийн үс өтгөн, ...би тэр шинжээр нь таньж байна...” /хх-ийн 2-р хавтас 27-28-р тал/ гэх мэдүүлгүүд,
Хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, хэргийн газарт үзлэг хийсэн болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-р хавтас 9-14-р тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимейт” ХХК-аас хохирогч Д.Цэцэнбямбын 10 настай хар хүрэн зүсмийн морийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн малын хохирлын үнэлгээний тайлан, үнэлгээ /хх-ийн 2-р хавтас 30-р тал/,
16. С.Б, Г.Х нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт орших “Их бага дөтлүүр”-ийн замын урд талд “Баруун шанд” буюу “Дөтлүүр” гэх газраас иргэн Т.Мэндсайханы хониноос 10 тооны хонийг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Т.Мэндсайханы “...10 тооны эр хонь дутаж байна. Ямар, ямар зүсмийн хонь байсныг сайн мэдэхгүй байна..., ...тоогоор 10 тооны хонь дутаж байна. ...Л.Мягмардорж надад хэлэхдээ 2018 оны 5 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн үед явж байхад танай сувай хонь байгаа газрын чинь ойролцоо 100 орчим метрийн зайтай машин ирээд гэрлээ унтраачхаад зогсчихсон тэгээд тамхи асаагуурын гэрэл асаагаад нэг хүн яваад байсан гэж ярьсан...” /хх-ийн 2-р хавтас 61-р тал/ гэх,
Гэрч Л.Мягмардоржийн “...манай Эрдэнэ сумын 4 дүгээр багийн малчин Т.Мэндсайханы сувай хонь байдаг газрын ойролцоо 100 орчим метр зайд нэг машин очоод гэрлээ унтраагаад зогсчихсон юм. Тэгэхээр нь би энэ ямар учиртай юм бол гээд харахад нэг хүн тэр машин дээр гэрэл тусгаж байгаад яваад очсон...” /хх-ийн 2-р хавтаст 77-р тал/ гэх,
Гэрч Д.Нямцэрэнгийн “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 11-8 тоот гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байж байтал Боогий гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй, гэр нь Багануур дүүргийн 5 дугаар хороо Их Гүнтэд байдаг залуу ганцаараа орж ирээд 5 төлөг гадаа хашаан дотор чинь аваад ирсэн алаад өгөөч гэхээр нь тэгье гэсэн. ...Боогий цагаан өнгийн жижиг машинтай ганцаараа ирээд явсан. ...Миний алсан 5 төлөг бүгд эр, хар алаг хонь 1 ширхэг, хар нүдэн хонь 2 ширхэг, 2 бор нүдэн хонь байсан. Бүх хонь 2 чихэндээ им тэмдэгтэй байсан...” /хх-ийн 2-р хавтас 80-р тал/ гэх мэдүүлгүүд,
Т.Мэндсайханы хулгайд алдсан 10 тооны хонь нь 1.500.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комиссын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 2-р хавтас 67-68-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-р хавтас 60, 88-89-р тал/,
17. С.Б, Г.Х, Т.А нар бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр баг “Хонхор нуур” гэх газраас Р.Лхамсүрэнгийн 4 хонь, 2 ямаа буюу нийт 6 тооны бог малыг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Р.Лхамсүрэнгийн “...2018 оны 5 дугаар сарын 20-ны үед оторт гарсан. ...”Хонхор нуур” гэх газартаа байхдаа манай хонь, ямаанаас 4 хонь, 2 ямаа дутсан байсан. ...шар толгойтой бүдүүн эр хонь, зүүн чих нь голоороо цуулбар, араасаа ухам имтэй, баруун чих нь хойноосоо цуулбар имтэй байсан, хар халзан хонь нь нас гүйцсэн зүүн чих нь урд хойноосоо ухам имтэй, хар алаг шүдлэн хонь, зүүн чих нь мөн адил урд хойноосоо ухам имтэй, хар толгойтой шүдлэн хонь мөн адил имтэй, хар алаг цоохор ямаа нас гүйцсэн эр, зүүн чих нь голоороо цуулбар баруун чих нь хойноосоо ганзаг имтэй, эвэр нь ар хэсэгтээ цэнхрээр будсан, улаан шүдлэн эр ямаа нь зүүн чих нь цуулбар, баруун чих нь хойноосоо догол имтэй, эвэр нь шар, цэнхэр будагтай...” /хх-ийн 2-р хавтас 185-р тал/ гэх мэдүүлэг,
Хохирогч Р.Лхамсүрэнгийн 4 хонь, 2 ямааг нийт 700.000 төгрөгөөр үнэлсэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээ /хх-ийн 2-р хавтас 190-р тал/,
18. Ж.О, Г.Х, О.Э нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг “Хээрийн бүрд” гэх газраас Д.Болдын 5 тооны эр хонийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Д.Болдын “...Энэ хугацаанд яг хэзээ гэдгийг мэдэхгүй 5 тооны эр хонь алдсан, би яг зүсээр нь сайн мэдэхгүй байна. 2018 оны 3 дугаар сард нүүхдээ тоолж үзэхэд 5 тооны эр хонь дутсан. ...Манайх 792 тооны хонь, 7883 тооны ямаатай...” /хх-ийн 3-р хавтас 150-р тал, 16-р хавтас 9-р тал/ гэх мэдүүлэг,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаар “...хохирогч Д.Болдын 5 тооны эр хонины 1 бүрийг 180.000 төгрөгөөр буюу нийт 900.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 155-р тал/,
19. Ж.О, Г.Х, Д.Т, О.Ц, О.Э, Б.Г нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газраас Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлэг буюу агуулахын цоожийг хөшиж орон 208 кг ноолуурыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;
Хохирогч Р.Цэрэнгийн “...2018 оны 3 дугаар сарын 23-ны орой 20 цаг өнгөрч байхад 19 ширхэг шуудай ноолуур хийж цоожлоод гэртээ ирсэн. ...маргааш өглөө нь буюу 2018 оны 3 дугаар сарын 24-ний өглөө малчин Ж.Энх-Золбоогийнд очиж дахин ямаагаа самнасан, тэгээд орой 19 цаг өнгөрч байхад хүү Мөнхжаргал орж ирж аав та мухлагаас ноолуур авсан юм уу гэж хэлсэн. ...үзэхэд 13 шуудай 208 кг ямааны ноолуур хулгайд алдагдсаныг мэдсэн. ...шуудайны дугаар нь 5 гэсэн тоог цэнхэр тосон балаар бичсэн, 8-19 гэсэн тоог хар өнгийн пламастераар дармалдаж бичсэн шуудайтай ноолуурууд байхгүй байсан...” /хх-ийн 12-р хавтас 41-42-р тал/ гэх,
Гэрч Ж.Энхзолбоогийн “...орой нь самнасан ноолуураа хийх гээд мухлагийг онгойлгоход мухлагт байсан ноолуур байхгүй байсан. Нэг 50-ын шуудайд 16 кг ноолуур хийдэг. Яг 19 шуудай ноолуур байсан, 1-19 хүртэл дугаарласан. 5, 8-19 гэсэн тоотой шуудайтай ноолуурууд алга болсон...” /хх-ийн 12-р хавтас 60-р тал/ гэх мэдүүлгүүд болон,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар ямааны 1 кг ноолуур зах зээлийн дундаж үнэ 100.000 төгрөг буюу Р.Цэрэнгийн хулгайд алдсан 208 кг ноолуур нь нийт 20.800.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-р хавтас 141-р тал/ болон мөрдөн байцаалтын шатанд О.Ц, Д.Т, Б.Т, Э.Н, С.Б, Б.Г, Т.А, Ж.О нар нь өөрсдийн үйлдсэн гэмт хэргүүдийнхээ үйлдэл холбогдлуудын талаар яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Э.Нийн 2017 оны 10 дугаар сарын 08-09, 2017 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд шилжих шөнө бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын 8 тооны бог малыг хулгайлан хохирогч нарт 8.225.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар,
Шүүгдэгч О.Цийн 2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн нийт 7 удаагийн үйлдлээр бусдын 60 бог, 10 бод буюу олон тооны малыг хулгайлж хохирогч нарт 17.400.000 төгрөгийн,
Д.Тийн 2018 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн нийт 11 удаагийн үйлдлээр бусдын 150 бог, 13 бод буюу олон тооны малыг хулгайлж хохирогч нарт 27.250.000 төгрөгийн,
С.Бын 2018 оны 1 дүгээр сарын 17-ноос 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн нийт 6 удаагийн үйлдлээр бусдын 64 бог, 6 бод буюу олон тооны малыг хулгайлж хохирогч нарт 9.350.000 төгрөгийн,
Б.Гантулгын 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн нийт 8 удаагийн үйлдлээр бусдын 150 бог, 8 бод буюу олон тооны малыг хулгайлж хохирогч нарт 21.590.000 төгрөгийн,
Т.Агийн 2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд бусадтай бүлэглэн нийт 6 удаагийн үйлдлээр бусдын 72 бог, 6 бод буюу олон тооны малыг хулгайлж хохирогч нарт 11.700.000 төгрөгийн,
Б.Тий 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын 66 бог буюу олон тооны малыг хулгайлж хохирогч нарт 7.000.000 төгрөгийн,
Ж.Оын 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд 2 удаагийн үйлдлээр 43 бог буюу олон тооны малыг хулгайлж хохирогч нарт 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар,
Мөн О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О нарын бүлэглэн хохирогч Р.Цэрэнгийн тусгайлан хамгаалсан гэрийнх нь гаднах агуулахын цоожийг эвдэн ноолуур хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар тус тус яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийн зүйлчлэл тохирсон, зөв байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларан, дээр дурдагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасантай нийцжээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан шүүхэд эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал байдаг.
Өөрөөр хэлбэл шүүх өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд хуульд заасан төрөл хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүх, шүүгчийн бүрэн эрх мэдлийн асуудал бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нид 1 жил хорих,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О, С.Б, Т.А, Б.Т нарт тус бүр 1 жил хорих,
мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О нарт тус бүр 1 жил хорих ял оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялтай нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Т, Б.Г, Ж.О нарын биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,
Шүүгдэгч О.Цэгмэдийн өмнө нь Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийтгүүлсэн 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 324 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон дүйцүүлэн 40 хоног хорих ял буюу 1 сар 10 хоногийн хорих ялаар сольж, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нь 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоон, шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд болон гэм буруу, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Түүнчлэн шүүгдэгч С.Б 407, Т.А 713, Б.Т 436 хоног тус бүр цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүх хуралдааны танхимаас суллаж,
Шүүгдэгч Д.Т, О.Ц нарыг цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэн шүүгдэгч Б.Г, Ж.О, Э.Н нарт тус бүр оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.
Шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүхэд заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш бөгөөд харин эрх олгосон хэм хэмжээ тул уг заалтыг хэрэглэх эсэх нь шүүх, шүүгчийн бүрэн эрхийн асуудал учир гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргээс нь үзвэл анхан шатны шүүх Э.Нид хуулийн дээрх журмыг хэрэглээгүйг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Харин 14 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар талд “...иргэн Б.Батдэлгэр би Э.Ноос үхрийн мөнгө 1.000.000 төгрөгийг олж авсан тул хохирол нэхэмжлэх зүйл байхгүй, үлдэх 1.000.000 төгрөгийг Г.Хаас гаргуулж өгнө үү...” гэх шүүхэд гаргасан хүсэлт авагдсан байхад шүүгдэгч Э.Ноос 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Батдэлгэрт олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул энэ талаар шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Нийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулж уг хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Дээрх өөрчлөн найруулсан хуулиар тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж болох ял, шийтгэлийг хүндрүүлээгүй ч 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг 6 хэсэг болгон тодорхойлсон байх ба уг хэсгийн 2.1-т заасан “олон тооны мал хулгайлж” гэх шинжийг 8 бог, 2 бод түүнээс дээш малыг ойлгохоор хуульчилсан.
Прокуророос тухайн хэргийн яллагдагч О.Ц, Д.Т, Б.Т, Э.Н, С.Б, Б.Г, Т.А, Ж.О нарт тэдний “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 117/Б “Яллах дүгнэлт” үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг хэрэглэлгүй орхигдуулсныг анхан шатны шүүхээс зөвтгөсөн нь зөв болсон байна.
Харин анхан шатны шүүх хуулийн уг заалтыг шийтгэх тогтоолынхоо баримталбал зохих хэсэгт нь баримтлаагүй, шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулахдаа прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг орхигдуулан ял оногдуулсан,
Шүүгдэгч Э.Нийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс дээгүүр 1 жил хорих ял оногдуулсан атлаа шийтгэх тогтоолынхоо “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтын эхэнд хэрэглэх ёсгүй хууль буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримталсан зэрэг нь буруу болжээ.
Учир нь шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ял оногдуулах нөхцөлд мөн зүйлийн 1.2-т заасныг баримталдаг болохыг анхаарвал зохино.
Мөн шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 3 дахь заалтаар шүүгдэгч Д.Т, Ж.О, Б.Г нарт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг тогтоон шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг хэрэглэсэн мэт,
Шүүгдэгч О.Цэгмэдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн,
Шүүгдэгч Д.Т, Ж.О, Б.Г О.Ц нарт аль зүйл ангиар оногдуулсан ял дээр нь аль зүйл ангиар нь оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг нь тогтоон шийдвэрлэсэн нь тодорхой бус болсон байх ба өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг буруу хэрэглэсэн байна.
Түүнчлэн шүүх хуралдааны танхимаас шүүгдэгч С.Б 407, Т.А 713, Б.Т 436 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож суллахдаа хуулийн холбогдох зүйл, хэсэг заалтыг баримтлаагүй,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэгт заалтаар шүүгдэгч Б.Г, Ж.О, Э.Н нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихдоо мөн хуулийн хэрэглэх ёсгүй заалт болох 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг давхар баримталсан,
Б.Г, Ж.О, Э.Н нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын зорчих бүсийг хэт хумигдсан, ойлгомжгүй, тэдний амьдрал, ахуйд нийцэхээргүй тогтоож,
13 дахь заалтаар шүүгдэгч О.Ц, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, хорих ял эдлэх хугацааг нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэхдээ “түүний” гэсэн байгаа зэрэг нь ойлгомжгүй болсон байх тул энэ талаар шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад хууль хэрэглээний болон утга найруулгын өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан нь эрх бүхийн байгууллагад оршин суух газраа өөрчлөх хүсэлтээ гаргах боломжтой болохыг дурдав.
Шүүгдэгч О.Ц, Д.Т нар нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон өдрөөс буюу 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тус бүр 201 цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Прокурорын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2104000000083, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2104000000099 тоот тогтоолуудаар яллагдагч О.Э, Г.Х нарт холбогдох хэргүүдийг тусгаарласан нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд саад болоогүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчөөгүй байгааг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н-ийг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б, А, Т нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Ц, Т, Г, О нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэснийг
“...Шүүгдэгч Нийг бүлэглэн бусдын малыг хулгайлсан,
Шүүгдэгч Б, А, Т, Ц, Т, Г, О нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан,
Ц, Т, Г, О нарыг бүлэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж,
2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц, Т, Г, О нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар,
Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц, Т, Г, О нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, А, Т нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-г 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Н-ийг 1 жилийн хугацаагаар хорих,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Б, Т.А, Б.Т, О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц-д өмнөх Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэнээс эдлээгүй үлдсэн 324 /гурван зуун хорин дөрөв/ цаг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 1 хоногтой дүйцүүлж 40 хоног буюу 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ 10 /арав/ хоногийн хугацаагаар,
Шүүгдэгч Т, Г, О нарын нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай...” гэснийг,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О нарт тус бүр оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч О.Ц, Д.Т, Б.Г, Ж.О нарын нийт эдлэх ялыг хугацааг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч О.Ц-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 324 цагийн ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар дүйцүүлэн тооцож, 40 хоног буюу 1 сар 10 хоног хорих ялаар сольж уг ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч О.Ц-ийн нийт биечлэн эдлэх ялын хугацааг 2 жил, 1 сар, 10 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай...” гэж,
6 дахь заалтад “...Шүүгдэгч Б, А, Т нарыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай...” гэснийг,
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Б, Т.А, Б.Т нарыг шүүх хуралдааны танхимаас сулласугай...” гэж,
7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г, О нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай...” гэснийг,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Г, Ж.О нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан 1 жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай...” гэж,
8 дугаар заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг, хөдөө хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Хэнтий аймгаас бусад Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг болон аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Оыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Шинэ Өндөрхаан хорооллын 2 дугаар байрны 39 тоот хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Хэнтий аймгаас бусад Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг болон аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Хэнтий аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Нийг Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, Дэрст хонхор гэх хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Төв аймгаас бусад Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, аймаг сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарлалт тус тус тогтоосугай...” гэснийг,
“...Б.Г зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг 2 жилийн хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг дэвсгэрээр,
Ж.О-ын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг 2 жилийн хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээр,
Э.Н-ийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг 1 жилийн хугацаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрээр тус тус тогтоон, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглон, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөхгүй байх үүргийг тус тус хүлээлгэсүгэй...” гэж,
11 дэх заалтыг бүхэлд нь хасаж,
13 дахь заалтад “...Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Эын Н, Б, А, Т, Г, О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
шүүгдэгч Ц, Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай...” гэснийг
“...Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Н, С.Б, Т.А, Б.Т, Б.Г, Ж.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
шүүгдэгч О.Ц, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай...” гэж,
Шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн дугаарлалтын 1-16 гэснийг 1-15 болгон өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Э.Нийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц, Д.Т нар нь тус бүр 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 201 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус бүр оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
М.МӨНХДАВАА