Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/03769

 

 

 

 

 

 

 

 

             2024        10         09   

                                181/ШШ2024/03769

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 0 тоотод байрлах, О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт Ж-ийн М-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,354,525 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О ХХК нь Ж овогтой М-тай 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 854 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1. 2021 оны 5 сарын 29-ний өдөр 230,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 127707 тоот зээл, 2021 оны 6 сарын 15-ний өдөр 230,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 147267 тоот зээл, 2021 оны 11 сарын 14-ний өдөр 50,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 21140108 тоот зээлүүдийг Хаан банк дахь 0 тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч Ж.М нь шилжүүлэн авсан.

Хариуцагч Ж.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар:

1. 127707 тоот зээл 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 230,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 1151 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 878 + 8 удаагийн сунгалтаар 243 хоног/-ийн хүү 485,338 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 101,200 төгрөгийг хасаж нийт хүү 384,138, нийт дүн 614,138 төгрөг

2. 147267 тоот зээл 2022 оны 2 дугаар сарын 12-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 230,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 1134 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 892 + 7 удаагийн сунгалтаар 212 хоног/-ийн хүү 478,170 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 88,550 төгрөгийг хасаж нийт хүү 389,620, нийт дүн 619,620 төгрөг

3. z1140108 тоот зээл 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 50,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 982 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 742 + 7 удаагийн сунгалтаар 210 хоног/-ийн хүү 90,017 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 19,250 төгрөгийг хасаж нийт хүү 70,767 Нийт дүн 120,767 төгрөг болсон тул нийт үлдсэн зээл 510,000 төгрөг, нийт хүү 844,525 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг бүгд нийлээд 1,354,525 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.М нь О ХХК-д 1,354,525 төгрөгийн өртэй болно. Иймд энэ өрийг барагдуулах учир дараах графикийн дагуу төлье. 6 сарын хугацаанд хуваан төлнө.

2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 112,878 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Ж.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,354,525 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.М нь О ХХК-ийн нэхэмжилсэн 1,354,525 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 112,878 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь дээрх тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Ж.М-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ж.М нь О ХХК-ийн нэхэмжилсэн 1,354,525 /нэг сая гурван зуун тавин дөрвөн мянга таван зуун хорин тав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 112,877 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 112,878 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Ж.М-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,623 төгрөгөөс 18,312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 18,311 төгрөгийг, хариуцагч Ж.М-с 18,312 /арван найман мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА