| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/02515/И |
| Дугаар | 181/ШШ2024/03770 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/03770
| 2024 10 09 | 181/ШШ2024/03770 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 0 тоотод байрлах, А ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Х овогт Э-н Х /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 704,341 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э Х нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 7104589293 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 680,000 төгрөгийн зээлийг 2,9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 215,274 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 56,471 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 271,745 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7104589293 тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэжээ.
Хариуцагч Э.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Х миний бие А ХХК-ийн нэхэмжилсэн 704,341 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 704,341 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Х нь А ХХК-ийн нэхэмжилсэн 704,341 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нь дээрх тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Х-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.Х нь А ХХК-ийн нэхэмжилсэн 704,341 /долоон зуун дөрвөн мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Х-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,454 төгрөгөөс 10,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 10,727 төгрөгийг, хариуцагч Э.Х-аас 10,727 /арван мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА