Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/03952

 

 

 

 

 

 

 

 

             2024      10         21   

                                181/ШШ2024/03952

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав, 0 тоотод байрлах, С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 0 тоотод оршин суух, С овогт С-ын Н-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,876,518 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай  ХХК нь иргэн С-ын Н-тэй 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр БЗГ22-1785 тоот барьцаат зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан.

Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 620 хонгийн хугацаа хэтрүүлсэн байна. 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.

Төлбөрийн задаргаа: үндсэн зээлийн үлдэгдэл 1,515,387 төгрөг, үндсэн хүү 1,224,958 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,872 төгрөг, нотариатын зардал 9300 төгрөг, нийт 2,876,518 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч иргэн С-ын Н-ээс барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 2,876,518 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Н шүүхэд гаргасан тайлбартаа: С.Н миний бие С ХХК-ийн нэхэмжилсэн 2,876,518 төгрөгийг төлнө. Дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 758,840 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 758,840 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 758,838 төгрөг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч С.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,876,518 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  нь С ХХК-ийн нэхэмжлэсэн 2,876,518 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 758,840 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 758,840 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 758,838 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь дээрх тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, С.Н-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч С.Н нь С ХХК-ийн нэхэмжилсэн 2,876,518 /хоёр сая найман зуун далан зургаан мянга таван зуун арван найм/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр 20-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 758,840 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 758,840 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 758,838 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, С.Н-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Супер лизинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,974 төгрөгөөс 30,487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 30,487 төгрөгийг, хариуцагч С.Н-ээс 30,487 /гучин мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА