Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/03246

 

 

 

 

 

 

 

 

2024 09 06 181/ШШ2024/03246

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсан татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: ТД ХХК /.... тоотод оршин байх, /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... оршин суух, Б.О /РД:.../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 208,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ТД ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллага нь гадаад харилцаа, бараа бүтээгдэхүүн борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хариуцагч Б.О нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 135 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиалан авсан ба төлбөр тооцоог өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй болно.

Уг бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог шаардахаар хариуцагчийн харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг хаягтаа оршин байрладаг эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Компанийн зүгээс хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хаягийн тодруулан дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч Б.Оээс бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоо 135 000 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 70 200 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 3 500 төгрөг, нийт 208 700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТД ХХК нь хариуцагч Б.Од холбогдуулан

Зээлийн гэрээний үүрэгт 208,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүргийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Тгийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 208,700 төгрөгийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 6,920 төгрөг төлсөн байх ба уг төлбөрийн тал хувийг хуульд зааснаар нэхэмжлэгчид буцаан олгож, харин нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 70,200 төгрөг төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тухайд энэ захирамжаар дахин хуваарилах үндэслэлгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТД ХХК-ийн хариуцагч Б.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 208,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТД ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,911 төгрөгийн 3,455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн ... тоот данснаас 3,455 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ТД ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА