Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/03247

 

 

 

 

 

 

 

 

2024 09 06 181/ШШ2024/03247

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: ЕШИ ББСБ ХХК /... тоотод оршин байх, /РД .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, Б.Э.С /РД: ..../

 

Хариуцагч: С.... тоотод оршин суух, Б.Б.Э /РД: .../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн 17,946,157.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.С, Б.Э нар манай ЕШИ ББСБ" ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан автомашин худалдаж авахтай холбогдуулан 18,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Гэтэл зээлдэгч Э.С, Б.Э нар зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Э.С, Б.Э нараас:

1. Үндсэн зээл 18,000,000 төгрөгөөс 2,253,696 төгрөг төлж, үлдэгдэл 15,746,304 төгрөгийг,

2. 2023 оны 02 дугаар сарын 13-наас 2024 оны 04 дүгээр сарын 19-нийг хүртэл 492 хоногийн үндсэн хүү 9,575,915.80 төгрөгөөс 7,388,048.17 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,187,867.63 төгрөгийг,

3. Нэмэгдүүлсэн хүү 30,241.25 төгрөгөөс 18,255.83 төгрөгийг төлж, үлдэгдэл 11,985.42 төгрөгийг,

Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 17,946,157.05 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжид 247,681 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.Э нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул хариуцагч Б.Эт холбогдох хэсгээс татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 17,946,157.05 төгрөгийг хариуцагч Э.С нь төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө 8 хувааж, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10,946,157.05 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК нь хариуцагч Б.Э, Э.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,946,157.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч эвлэрч шүүхэд эвлэрлийн гэрээг бичгээр ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч Б.Эт холбогдох шаардлагаас татгалзаж, гэрээний үүрэг 17,946,157.05 төгрөгийг хариуцагч Э.С нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ байгуулах тухай баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нь хариуцагч Б.Эт холбогдох шаардлагаас татгалзаж, гэрээний үүрэг 17,946,157.05 төгрөгийг хариуцагч Э.С нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10,946,157.05 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр, зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,681 төгрөгийн 123,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн ... тоот данснаас 123,840 төгрөгийг, хариуцагч Э.Сгаас 123,840 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА