Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/03248

 

 

 

 

 

 

 

 

2024 09 06 181/ШШ2024/03248

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсан татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: ЕШИ ББСБ ХХК /... тоотод оршин байх, /РД .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.... тоотод оршин суух, Л.Т /РД: .../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн 13,702,612.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Т нь манай ЕШИ ББСБ ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан автомашин худалдаж авахтай холбогдуулан 15,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Гэтэл зээлдэгч Л.Т нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Л.Тгээс:

1. Үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 3,355,659.23 төгрөг төлж, үлдэгдэл 11,644,340.77 төгрөгийг,

2. 2023 оны 02 дугаар сарын 16-наас 2024 оны 06 дугаар сарын 20-нийг хүртэл 490 хоногийн үндсэн хүү 7,249,064.34 төгрөгөөс 5,290,871.09 төгрөгийг төлж, үлдэгдэл 1,958,193.25 төгрөгийг,

3. Нэмэгдүүлсэн хүү 178,547.68 төгрөгөөс 78,469.68 төгрөгийг төлж, үлдэгдэл 100,078 төгрөгийг,

Нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 13,702,612.02 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжид 226,464 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК нь хариуцагч Л.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,702,612.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 13,702,612.02 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нгийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Л.Т нь нэхэмжлэлийн шаардлага Зээлийн гэрээний үүргийн 13,702,612.02 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,464 төгрөгийн 113,232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 113,232 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ЕШИ ББСБ ХХК -д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА