| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01075/и |
| Дугаар | 155/ШШ2016/00017 |
| Огноо | 2015-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2016/00017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Н.Л
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2015/01075/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Н.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Л шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1964 онд сургуульд ороод 1968 онд 4 дүгээр ангид суралцаж байгаад сургуулиас гарч мал маллаж эхэлсэн. Насанд хүрч Х аймгийн И-У сумын С-А нэгдэл 1970 оноос 1980 оны 10 сар дуустал эм хонь төлүүлж, төлөг хариулж байсан бөгөөд 1971 онд хөдөлмөрийн дэвтэр авсан. 1975 оны 05 сард цэргийн албанд явсан боловч 2 сар болоод биеийн байдлаас шалтгаалаад буцаад ирсэн юм. Тэгээд үргэжлүүлээд тус нэгдэлдээ мал маллаж байсан. Би группийн тэтгэвэр авч байсан боловч өндөр насны тэтгэвэр авах болсон байна гээд группийг цуцалсан. Манай сумын нийгмийн ажилтан та шууд өндөр насны тэтгэвэртээ орно гэж байсан боловч сая 10 сард шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд намайг Х аймгийн И-У сумын С-А нэгдэл 1971 оны 9 дүгээр сараас 1980 оны 10 дугаар сарыг дуустал туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Л нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Н.Л Х аймгийн И-У сумын С-Анэгдэлд 1971 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 4 дүгээр сарыг дуустал, 1976 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн И-У сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Л гийн 1971 оны 9 дүгээр сараас 1975 оны 4 дүгээр сарыг дуустал, 1976 оны 9 дүгээр сараас 1980 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Х аймгийн И-У сумын С-А нэгдлээс 1972 оны 3 дугаар сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Т.Сэр-Одын Н.ЛХ аймгийн И-У сумын С-А нэгдэлд туслах малчнаар ажилладаг байсан. Туслах малчин гэдэг нь суурийн ахлагчийн туслах гэсэн үг юм. 1971 оноос 1980 оныг дуустал ажилласан... тасралтгүй ажиллаж байсан..Цэрэгт татагдаад явсан боловч буцаад ирж байсан юм. Тэгээд нэгдэлд ажиллаж байгаад өвчний учир группт орсон...Би С-А нэгдлийн 1 дүгээр бргиадад 1960 оноос 1990 он хүртэл тасралтгүй саальчнаар ажилласан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин Н.Л-гийн Х аймгийн И-У сумын С-А нэгдэл 1975 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Н.Л шүүх хуралдаанд 1975 оны 05 сард цэрэгт 2 сар яваад биеийн байдлаас шалтгаалаад буцаад ирсэн гэх тайлбар, гэрч Т.Сэр-Одын ...Цэрэгт татагдаад явсан боловч буцаад ирж байсан юм... гэх мэдүүлэг, Х аймгийн И-У сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Л-гийн ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа болон 70 дугаар дансны хуулбаруудад 1975 оны 5 дугаар сараас 1976 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд цалин бичигдээгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй ба энэ талаарх нотлох баримт байхгүй болно.
Н.Л-гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Тус аймгийн И-У сумын С-А нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Н.Л-д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/346 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдлоо.
Иймд Н.Л-гийн Х аймгийн И-У сумын С-А нэгдэлд 1971 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 4 дүгээр сарыг дуустал, 1976 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Х аймгийн И-У сумын С-А нэгдэл 1975 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Л- гийн Х аймгийн И-У сумын С-А нэгдэлд 1971 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 4 дүгээр сарыг дуустал, 1976 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Х аймгийн И-У сумын С-А нэгдэл 1975 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд туслах малчин, хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА