| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03790/И |
| Дугаар | 181/ШШ2024/03249 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/03249
2024 09 06 181/ШШ2024/03249
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би
Нэхэмжлэгч: СЛБЗГ ХХК /... хаягт орших РД:.../
Хариуцагч: ...тоот хаягт оршин суух, ДЖЦ, /РД:.../
Зээлийн гэрээний үүрэгт 2,360,234.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СЛ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ц нь "СЛ" ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр БЗГ22-1900 тоот Зээлийн гэрээ байгуулж 2,159,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.
2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,529,839.19, төлөх ёстой хүү 766,626.11, нэмэгдүүлсэн хүү 54,469.50, нотариатын зөрдөл 9,300, нийт: 2,360,234.80 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Ж.Ц нь Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 433 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч Ж.Ц нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...зээлсэн мөнгөө 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СЛБЗГ ХХК нь хариуцагч Ж.Цэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,360,234.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,360,234.80 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч СЛБЗГ ХХК-нд төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.Ц нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 2,360,234.80 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч СЛБЗГ ХХК-нд төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч СЛБЗГ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,714 төгрөгийн 26,357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн ... тоот данснаас 26,357 төгрөгийг, хариуцагч Ж.Цээс 26,357 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч СЛБЗГ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА